ИХ БРИТАНИ: 21 цагаас өмнө түргэн хоолны сурталчилгааг хориглох санал гаргалаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Хүний биед сөрөг нөлөөтэй түргэн хоол болон ундааг өдрийн цагаар телевизээр сурталчилахыг хориглох санал Их Британийн Эрүүл мэндийн яам гаргасан байна. Тодруулбал, 21.00 цаг хүртэл бүхий л телевизийн эфир, онлайн дамжуулалт болон олон нийтийн сүлжээгээр түргэн хоол сурталчилахгүй байх нь зүйтэй гэж Эрүүл мэндийн яам үзэж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, залуус чөлөөт цагийнхаа 64 хувийг өөрсдөд нь тусгайлан зориулаагүй телевизийн нэвтрүүлэг үзэж өнгөрөөдөг гэсэн Ofcom –ын судалгаа гарсны дараа дээрх саналыг боловсруулжээ.

“Хүүхдүүдэд түргэн хоолны сурталчилгаа маш хүчтэй нөлөөлдөг гэдэг нь хэдийнэ тодорхой болсон зүйл. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн болон хүнсний үйлдвэрлэгчид ашиг олохын тулд тэдэнд хандсан сурталчилгаа ихээр хийдэг” хэмээн Британийн ахлах тогооч Жейми Оливер ярьсан байна.

Дашрамд дуулгахад, Их Британид давс, элсэн чихэр, тосны агууламж ихтэй бүтээгдэхүүнүүдийг 16-аас доош насныханд зориулсан нэвтрүүлгийн үеэр сурталчилахыг хориглосон хууль үйлчилдэг юм.

Харин энэ хууль нь хангалтгүй гэж үзсэн Эрүүл мэндийн яам 21.00 цагаас өмнөх бүхий л төрлийн нэвтрүүлгээр түргэн хоол сурталчилахгүй байхыг санал болгож байгаа юм. Учир нь ойрын ирээдүйд хэт таргалалтаас үүдэлтэй олон төрлийн өвчин туссан хүүхдүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ асуудлын анхдагч шалтгааныг арилгах хэрэгтэй гэж Эрүүл мэндийн сайд Стив Брин мэдэгджээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [124.44.20.30] 2019-03-18 13:49:12

Дээрх 2 маш чухал заалтыг Монгол улс авч хэрэгжүүлээсэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.