Цагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ

П.Урнаа / Нийгэм

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн 60 гаруй алба хаагчид Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сайн үйлс хийж сайн дурын үндсэн дээр Цусаа бэлэглэе аянд нэгдлээ.

Зөвхөн нэг удаа өгөөд зогсохгүй Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус хэлтсийн алба хаагчид жил бүрийн 3 дугаар сарын 18 буюу Монгол цэргийн баярын өдрөөр цусаа бэлэглэж байхаар болжээ.

Дашрамд сонирхуулахад, 60 кг жинтэй хүн дунджаар 4.5 литр цустай байдаг ба үүнээс 3 литр нь биед эргэлдэх хэрэгцээт цус байдаг бол үлдсэн 1.5 литр нь нөөц цус байдаг байна. Энэхүү нөөцөөс нэг удаад 350-400 мл цусыг хандивлаж болох бөгөөд ингэснээр нэг хүн гурван хүний амь насыг аврах боломжтой юм.


Сэтгэгдэл

aaa [66.181.160.3] 2019-03-19 02:31:03

ogloo ch geh shig heden atsnuud hunii muud durtai lagaanuud


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.