ЯПОН: Хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор “гар хүрэх”-ийг хориглох хуулийн төслийг дэмжлээ

Админ / Гадаад мэдээ

Хүүхдийг хүмүүжүүлэх гэж бие бялдарт нь аливаа төрлийн хүчирхийлэл үзүүлэхийг хориглосон хуулийн төслийг Японы засгийн газар дэмжлээ. Улмаар энэ хуулийн төслийг парламентаар хэлэлцэн батлавал улс даяар дагаж мөрдөх юм.

Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар эцэг эхчүүд төдийгүй нийгмийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор “гар хүрэх”-ийг бүрэн хориглох юм байна.

Энд дуулгахад, хүүхдүүдтэй зэрлэгээр харилцсан бүхий л тохиолдлуудыг судлан, арга хэмжээ авах үүргийг Японы Ерөнхий сайд өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн. Учир нь тус улсын 10 настай охиныг эцэг эх нь байнга зодож, хоол өгөлгүй өлсгөж, хүйтэнд байлгасны улмаас амиа алдсан харамсалт явдал олны анхаарлын төвд орсон юм.

Түүнчлэн хоёр жилийн өмнө Японы аврагчид ойд долоо хоносон 7 настай хүүг аварсан хэрэг гарсан байдаг. Хэргийг тодруулахад, эцэг эх нь хүүхдээ зохисгүй авирласных нь төлөө шийтгэх гэж машинаасаа буулгажээ. Тэдний явж байсан зам зэрлэг амьтадтай ойгоор дайрч өнгөрдөг байна. Эцэг эх нь хүүхдээс хагас километр зайд холдон яваад эргэн ирсэн ч хүүхдээ олоогүй гэж цагдаагийнханд мэдээлжээ. Эрлийн ажиллагааны үр дүнг Япон даяар чих тавин хүлээж байсан бөгөөд 7 хоногийн дараа хүүг батлан хамгаалахын хээрийн полигоны байшингаас олсон байна. Энэ нь хүүг буулгасан газраас таван километр зайтай газар гэнэ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.189.245] 2019-03-19 18:58:05

Huuliig heregjvvldeg uks oron saihan ymaa manaid odoogoor hen ni shvvh erh medeltei ni medegdehgvim bvgd l neeh hudal vnen ni medegdehgvi ym helsen uls hen durtain l duraaraa shvvh ajilgaa yulaad hvmvvsiin zou buruug togtoogood l huuliin baiguulgiin togtooson notloh barimtig vgvisgeel yu ch bolood bgm bvv medee hvniig hodolshgvi notloh barimtaar l buruutgan bizde huuliinhan bvgd tiim shudarga bus gej itgehgvi bn yagad geuel ted ard irdediig hamgaaldag vnen hudlig togtoodog ardaa bas amidraltai niigmiin vlger duurailal bas baharhal itgel vnemshiln hem hemjee boldog hvmvvs gej bodjin

Зочин [202.179.31.252] 2019-03-19 16:21:58

буруу үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээдэг гэдэгийг яаж ойлгуулах юм бэ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.