Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг аврагчид эсэн мэнд гаргажээ

У.Уранцэцэг / Орон нутаг

Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гарган авч, амь насыг нь авран хамгаалсан байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт дөрвөн км-т тус тосгоны харьяат иргэн 20 настай, эрэгтэй О-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн аж. Дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 22:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 22:59 цагт очиж, 23:05 цагт иргэн О-г нуураас эсэн мэнд гаргасан байна. Мөн аврагчид маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 15:48 цагт автомашиныг татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ийнхүү осолджээ.


Сэтгэгдэл

Т.Алтанцэцэг [202.5.202.130] 2019-03-19 14:42:53

Манай хүмүүсийн хэнэггүй тэнэг зан хэзээ арилна даа. ОБГ-аас байнга л сануулж анхааруулсаар байхад. Харин амьд явах азтай залуу байна. Тэгээд согтуу ухаан ухамсар хоёроо гээж бурхан тэнгэр өршөөлөө дөө


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.