Гаалийн байгууллага оны эхнээс хойш 545.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

П.Урнаа / Хууль

Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 122.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж.

Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

Түүнээс гадна импортын өсөлт нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129%-аар өссөн аж.

Ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4%-аар өссөн байна. Үүнээс

-Татварын орлого 52.5%

-Хураамжийн орлого 41.5%-ийг эзэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.63] 2019-03-19 10:45:32

Гаальчид шударгаар ажилладаг бол илүү их орлого орно. Лав л нийсэхийн гаальчид нэг том цүнх бараанаас авилгад 50000 төгрөг авдаг байсан бол одоо 100000 төгрөг авдаг болсон гэсэн. Өгөхгүй бол тус бүрийг нь задлаад л асар их татвар нэхдэг гэсэн. Хориотой бараа л байхгүй бол нэг цүнх бараанд төдөн төгрөг гээд л шууд хуулиар тогтоочихммор байгаан. Тэгэхгүй бол гаальч хахууль авахаа зогсоохгүй. Эсвэл жигнээд л татвар авдаг болчих хэрэгтэй.

Зочин [119.40.99.30] 2019-03-19 04:09:26

Энэ одоо мэдээ гэхэд хэцүү юм тавих юм, байгууллагын тайлан маягийн юм уу даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.