“Жананаран” ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр ор бүхий эмнэлэг нээн ажиллуулж байжээ

Б.Гэрэлмаа / Нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2019 оны төлөвлөгөөт шалгалтаа үргэлжлүүлж байна. Энэ удаагийн шалгалтаар Баянгол дүүргийн Нарны хороололд байрлах “Жананаран” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийхэд тусгай зөвшөөрөлгүйгээр ор бүхий эмнэлэг нээн, үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байгаа зөрчил илэрлсэн гэв. Илэрсэн зөрчлийг үндэслэн тус эмнэлэгт холбогдох хуулийн заалтаар Зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ тооцохоор ажиллаж байна.

imageМөн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Бичил” цайны газрын үйл ажиллагаанд улсын байцаагчдын хамтарсан шалгалт хийж, хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6,15 дугаар зүйлийн 5.2 дах заалтыг үндэслэн иргэн П-д шийтгэл оногдуулан, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

imageТүүнчлэн тус дүүргийн 20-р хороонд байрлах “Нууц увидас рашаан” ХХК-ний эмнэлэгт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар их эмч Р.А-ийн эмчлэх эрхийг гурван сарын хугацаатай хасаж, торгууль ноогдуулан, гомдол гаргагч иргэнд нөхөн төлбөр эмчилгээний зардлыг олгуулахаар шийдвэрлэж, 100% барагдуулж ажиллалаа гэв.


Сэтгэгдэл

Zochin [202.9.42.218] 2019-03-19 04:25:09

Sarangerel gj anivchsan teneg avgai zuvsjeerelgui emneleg ajilluulj.ard tumiug hohirooj bhd Sarangerel avgai ymarch medleggui suuj bdg.Iim saidtai salbart uo hamaagui munge olj l bbal bolno gj bodoj bn.Tsolmon gd dargad durtai avgaigiin yrij bgaag har.Shudnii emnelegee busdad zarsan meteer soliorood suuj bgaag.Hureksuh bol iim teneg avgai naraas shuud salah estoi.Udaan baimaargui bn.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.