Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана

Б.Гэрэлмаа / Нийгэм

Нийслэлийн төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий “Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 26-р тогтоолоор байгуулсан.

Уг ажлын хэсэг нь нийслэлийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, шуурхай ил тод болгох, бий болгох, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж технологи дээр суурилсан хотын цахим засаглалыг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангаж ажиллах юм.

“Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Төлөөлөгч М.Халиунбат ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл орж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.