ФОТО: Галын улмаас НЗДТГ-ын байранд ноцтой хохирол учраагүй

П.Урнаа / Нийгэм

-ГАЛ ГАРСАН ХЭРГИЙН ГАЗАРТ ЦАГДАА НАР ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА-

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны төв байрны дунд өчигдөр 17.40 цагт гал гарсан мэдээллийг бид хүргэсэн.

Тодруулбал, өчигдөр 17:41 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, нийслэлийн ЗДТГ-ын байр, Голомт банкны төв байрны дунд “Хог шатаж байна” гэсэн дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид 17:46 цагт очиж, галыг 15 минут ажиллаж унтраасан.

Галын улмаас хүний амь нас, эд хөрөнгийн ноцтой зөрчил гараагүй гэсэн тайлбарыг холбогдох албаныхан болоод Нийслэлийн Онцгой байдлын газар өгсөн.

image

Урьдчилсан байдлаар Бодь цамхгийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдан, хураалттай байсан модон тавилга шатсан гэх мэдээлэл цацагдаад буй юм. Мөн гал цааш тархаагүй, хохирол учраагүй тул өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.

Яг одоогийн байдлаар галын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна. Гал гарсан газарт цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.

image

image

image


Сэтгэгдэл

ok [103.9.90.98] 2019-03-19 11:08:07

худал мэдээ байна 101 25 минут хоцорч ирсэн хажууд нь байсан хүмүүс мэднэ

zeeldegch [192.82.64.162] 2019-03-19 06:41:19

MInii zeeliin bichig barimt shataj buyan boloogui beeeeez?

Зочин [66.181.161.22] 2019-03-19 12:39:38

Битгий инээд хүргээд бай хахаха.

Зочин [202.5.202.130] 2019-03-19 06:36:22

Шалгалтыг шударга зөв хийгээрэй. Тийм их гал гарч байхад хохиролгүй байна гэдэг юу л бол...

temuujin [202.9.45.63] 2019-03-19 06:12:11

Архиваа шатаачхсан юм биш үү?

Үнэн үү ? [202.179.31.41] 2019-03-19 04:52:44

Чухал бичиг баримт устаагүй биз?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.