Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-нд ирээгүй

Т.Хулан / Улстөр
  • 2019-03-19 11:40:08
  • 2019-03-19 11:40:08

    С.Баярцогт: Швейцарын тал ямар ч материалыг улс төрчид өгөхгүй

    photo

    -АТГ 2017 ОНД НАДААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВАХАД, ӨӨРТ БАЙСАН БҮХ МАТЕРИАЛЫГ ГАРГАЖ ӨГСӨН-

    Сүүлийн өдрүүдэд Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас Монголд хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

    Тэрээр хэлэхдээ, “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хоёр зүйл дээр зайлшгүй тайлбар хийх ёстой гэж үзсэн учир өнөөдөр мэдээлэл хийж байна. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй.

    Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллага Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа. Нөгөө талаар Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна.

    Хоёрдугаарт, Т.Аюурсайхан гишүүн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ мэдээллийг ирүүлэх, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдгийг тайлбарыг өгсөн. Энэ хоёр зүйлийг бодитой баримттай няцаах үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна.

    2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэх хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой хэрэг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг хуульч 9.2 сая ам.доллар орсныг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчдийн болон Швейцарын тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарын хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарын талд хандсан байдаг юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-гаас прокурорын байгууллагаар дамжуулан “Швейцарын талд данстай холбоотой мэдээллүүдийг, холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч” гэдэг асуудлыг тавьсан. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй байсан. Энэ бол албан тушаалын хэрэг байна, авлигатай холбоотой хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлүүдийг тавьсан.

    Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдсан учраас зохих ёсныхоо дагуу Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард “Монгол Улсад эрхзүйн туслалцаа үзүүлэх үү үгүй юу” гэдэг Эрүүгийн хэрэг нээсэн байдаг.

    Үүний дараа холбогдох банкнуудаас материалууд авч, миний данс нээсэн банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлгүүд авсан. Тухайн үед би өөрөө очиж оролцох боломжгүй байсан тул Швейцарт өмгөөлөгч авсан. Банкнаас авсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг авсан бүх тохиолдолд өмгөөлөгчөө оролцуулсан. Ингээд хамгийн сүүлд бүх материалуудыг нэгтгэж Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Тухайн үел надад “Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Эрүүгийн шүү, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явбал дахиад хоёр жил энэ процесс үргэлжилнэ” гэсэн.

    Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох ийм л нөхцөл байдал үүссэн. Энэ бүх үйл явцад би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байсан.

    Надаас АТГ 2017 онд гэрчийн мэдүүлэг авсан. Энэ үеэр би өөрт байсан холбогдох бүх материалыг гаргаж өгсөн.

    -Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН ДИПЛОМАТ ШУУДАН ЗӨӨЖ АВЧ ИРЖ БАЙХДАА ЗАДАЛЖ УНШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

    2019 оны нэгдүгээр сарын 11-нд өөр асуудлаар АТГ гэрчийн мэдүүлэг авах үед Швейцарын холбооны улсын Прокурорын газраас материал наашаа өгүүлэх гэж байгаа юм билээ гэдгийг хэлсэн. Манай өмгөөлөгч надаас үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу гэхээр нь би "эсэргүүцэл гаргах шаардлагагүй, харин миний өгсөн мэдүүлэг болон материалуудыг баталгаажуулаад энэ хэрэг хурдан хаагдана, энэ нь надад ашигтай" гэсэн.

    Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая.

    Миний ойлгосноор Дипломат шуудан гэдгийн тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газар бүх дипломат шуудангаа лацдаад дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн банкнаас бус юм. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй, зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх Прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу материал гаргаж өгнө.

    Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан. Эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож би байна. Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарын холбооны улсын нааш нь ирүүлэх гэж байгаа бүх материал манай өмгөөлөгчөөр дамжуулаад надад түрүүлээд ирчихсэн. Та нарт байгаа юу гэж асуухад АТГ байхгүй гэж хэлсэн. Энэ материалаа өгч болох уу гэхээр нь өгөлгүй яахав. Учир нь эдгээр материал миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас би бүгдийг нь өгсөн. 700 гаруй хуудас материалыг хэвлэж өгсөн. Бүрэн эхээрээ одоо надад байна.

    Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад бүгдийг нь гаргаж, шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процесс жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна.

    АТГ миний өгсөн баримтад итгэхгүй байгаа байх, тиймээс ч Швейцарын талаас ирэх бичиг баримтыг азаар Т.Аюурсайхан курер хийгээд аваад иржээ. Өмнө нь Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нар миний данстай холбоотой гаргасан мэдээлэл худлаа гэдгийг Швейцарын талаас ирсэн мэдээллүүд баталж байгаа.

    Нийт таван данс байгаа талаар Т.Аюурсайхан үнэхээр мэдэж байгаа бол хууль зөрчсөн хэрэг гэсэн үг. Байгууллагын, хувь хүний нууц гэж бий. Хэрэгтэй холбоотой нарийн мэдээллийг ярихгүй. УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийж болно, гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй" хэмээн ярилаа.

  • 2019-03-19 06:48:41
  • 2019-03-19 06:48:41

    Б.Пүрэвдорж: Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан хөрөнгийн дансны хуулгыг Щвейцариас авч ирсэн гэх мэдээлэл энэ долоо хоногийн онцлох сэдэв болтлоо олны анхаарлыг татсан. Эл мэдээллийг улс төрийн хүрээллийнхэн үгүйсгэж, Т.Аюурсайханыг худлаа ярьж байгаа хэмээн буруутгаад буй.

    Энэхүү мэдээллийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

    Тэрээр “Аюурсайхан гишүүний оффшорын эсрэг яриаг би дэмждэг. Гэтэл Аюурсайхан намайг оффшорын эсрэг юу ч хийдэггүй гэж зүтгэлээ. Анх төрийн өндөр дээд албан тушаалтан болон хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан боловч оффшорчин олонтой МАН хэлэлцүүлээгүй. Хоёр долоо хоногийн өмнө Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй нөлөөлсөн” хэмээсэн байна.

    image

  • 2019-03-19 05:38:58
  • 2019-03-19 05:38:58

    Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-нд ирээгүй

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцар дах айлчлалын үеэр “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг тус улсаас Монголд авчирсан гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар мэдээлсэн.

    Харин түүний энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үгүйсгэж, "Швейцарт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн юм.

    Тэгвэл уг зөрүүтэй мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр “ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй. ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Бусад хүмүүс энэ мэдээллийг мэдээгүй байсан. Иргэн С.Баярцогтын нэр дээр Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.

    Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.

    Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.

    Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

    Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл

Зочин [202.179.25.58] 2019-03-20 04:11:00

аюурсайхан худалаа сүржигнэж байгаа шүү үнэмшихэд бэрх хүн худалаа жүжиглэж байна новш,,,

Зочин [64.119.17.137] 2019-03-19 14:43:36

сайн ажиллаарай

Зочин [43.242.243.20] 2019-03-19 14:12:18

Bayartsogt yaj ch bultsan hereg chin ilerch suuhdaa l suuna, hyatadiin mongol gej toorogduuleh zorilgoor l bichij bgaashdee ene tenegiin tolgoi unen muu ajillahiimaa

zochin [66.181.182.253] 2019-03-19 13:30:45

purevdorj cda elbegdorjiin gal hamgaalagch um bishuu

zochin [66.181.182.253] 2019-03-19 13:28:54

ene nohoi purevdorjiig dahij sonsoj blohgui shu henn hen beeg ard tumen harj bna

zochn [66.181.182.253] 2019-03-19 13:27:25

Ayursaihan sain ajiljee naad hulgaich Purevdorj p chin hamsaatann um bushuu

зочин [66.181.177.78] 2019-03-19 11:16:18

Аюурсайхан чамайг бид дэмжиж байгаа хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн харж байгаа ажилаа сайн хийгээрэй.

Зочин [150.129.143.6] 2019-03-19 10:43:09

ЭНЭ АН НАМ МУУХАЙ НАМ ЮМ АА ДАНДАА БОЛЖ БҮТЭХГҮЙ ЭРЭЭВЭР ХУРААВАР ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧИД ЦУГЛУУЛАХ ЮМ АА. ШҮҮЛТҮҮР БАЙДАГГҮЙ НАМ ЮМ АА..МОНГОЛЫГ ДООШ НЬ ИХ ХИЙЛЭЭ ДЭЭ.

иргэн [107.167.108.123] 2019-03-19 08:53:02

аюурсайханд амжилт дэмжиж байна

Зочин [202.9.42.230] 2019-03-19 08:37:11

Энэ Пүрэвдорж гэж новшоо дахиж битгий сонголдоо! Хийсэн бүтээсэн юмгүй, хэрүүл хийж, хүн муучилсан атаархуу юмыг хаанахын хог дээрээс олоод ирэв. Аюурсайхан минь замын ноход хуцаж л байг урагшаа зүтгээд байгаарай, ард түмэн дэмжиж байгаа шүү!

Zochin [103.9.90.53] 2019-03-19 07:42:30

Purevdorj Elegeegiin oims yu meddeg yum. Ter dansaar chine 600 gariu saya dollariin guilgee hiigdsen asuudal bgaa bololtoi.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-19 07:24:19

БАЯРЦОГТЫН ЩВЕЙЦАРЫН БАНКИН ДАХЬ ХАДГАЛАМЖИЙН 5 ДАНСНЫ ДОЛЛАР, ЕВРОГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭТЭЙ ХУУЛГЫГ АЮУРСАЙХАН ӨӨРӨӨ ОЛЖ ИРСЭН МЭТ ЯРЬСАН,ХУДЛАА Л ЮМ БНА Ш ДЭЭ, "УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭН ЯРЬЖ БНА" ГЭЛЭЭ, НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ, АРД ТҮМЭНД ТААЛАГДАХ ГЭЖ ХУДЛАА ХУЦАХАА БОЛЬ, АЮУРСАЙХААН,ЧАМАЙГ БАС ХЭН БЭ ГЭДГИЙГ ХҮМҮҮС ЯЛГАЖ САЛГААД ЭХЭЛЧИХСЭН ШҮҮ,

Зочин [202.55.191.205] 2019-03-23 07:41:10

Hen hezee haanaas yu awch ireed yu gej yarisnaas shaltgaalaad Bayrtsogtiin ofshort mungu nuusan awilgal heel hahuuliin hereg ekh ornoo zarsan gemt hereg tsagaadhuu manaihaan.Битгий ингэж гэмт хэрэгтнүүдийг хаацайлж хэргийг замхруулж ял завшуулах тал дээр ажиллаж хүний гар хөл болж бай.

Зочин [103.111.68.3] 2019-03-19 06:33:36

Хүзүүгүй сда юу ч хийж чадна. Нөгөө хурцаараа оронд нухуулна шүү. Бодоггүй үг дуугүй хэлснийг нь хийдэг хүмүүс Хүзүүгүй нооьшд олон бий

Зочин [202.179.31.68] 2019-03-19 06:17:23

Элбэгээгийн л арга харагдаж байна лээ. Пүрэвдоржоос... эбээг хорьж шалгахгүй бол худал хошгируулж үймүүлээд учир мэдэхгүй хүмшшсийн тархийг их угаанаа...

иргэн [202.126.89.225] 2019-03-19 06:15:01

Баярцогтын нөхөд хуулга засна шүү эсвэл алга алга болгоно шүү анхааралтай ажиллана шүү

Guest [66.181.160.122] 2019-03-19 06:07:58

Энэ ПҮРЭВДОРЖ, БААСАНХҮҮ нар өөрт нь хамаагүй байхад яагаад өмгөөлж хамгаалж байгаа өнгө аястай мэдэгдэл хийгээд байдаг байнаа. Ийм улаан цайм юман дээр дуугай л баймаар юм. Хэргийн гол нь Баярцогт олон оффшор данстай байсандаа болохоос асуудлыг өөр тийш нь аваачих ямар сонирхол байнаа.

Зочин [103.10.22.47] 2019-03-19 06:06:48

Пүрэвдорж чинь Элбэгээгийн садан гэдэг байхаа.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.