ЯПОН: Шинэ эзэн хааны ёслолын ажиллагаанд 195 орны төрийн тэргүүнийг урина

Админ / Гадаад мэдээ

Аравдугаар сарын 22-нд шинэ эзэн хаан ширээнд суухтай холбогдуулан зохион байгуулах ёслолын арга хэмжээнд Япон улс дипломат харилцаатай байдаг 195 орны тэргүүнийг урихаар төлөвлөж байгаа талаар NHK телевиз мэдээллээ.

Одоогийн эзэн хаан, 85 настай Акихито нас өндөр болсонтой холбоотойгоор өөрийн хүсэлтээр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буухаар зэхэж байгаа юм. Улмаар дараагийн өдөр нь түүний том хүү, 59 настай, угсаа залгамжилсан ханхүү Нарухито хаан ширэнд сууна. Хаан ширээнд суух ёслолд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Парламентын хоёр танхимын дарга нар болон Дээд шүүхийн удирдлагууд оролцох юм байна.

Харин шинэ эзэн хаан сэнтийд заларсантай холбоотой үндсэн уламжлалт ёс жаягуудыг 10 дугаар сард гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэ үеэр ёслолын хүлээн авалт болох бөгөөд үүнд 195 орны өндөр дээд төлөөлөгчдийг урихаар төлөвлөсөн байна.

Энд дуулгахад, Японы эзэн хаан нь тус улсын Үндсэн хуулинд зааснаар төр, ард түмний эв нэгдлийн билэг тэмдэгт тооцогддог. Харин бусад хаадтай харьцуулвал төрийн тэргүүний статусгүй байдаг юм. Японы эзэн хаан парламентын чуулганыг нээх, гадаадын өндөр дээд зочидтой уулзах зэрэг ёслолын арга хэмжээнүүдийг гүйцэтгэдэг байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.96] 2019-03-19 15:18:11

цонх гэдэг гадаа үгийг больж шилэн хаалт гэдгийг хэрэглэх гэсэн чинь шил гэдэг чинь бас гадаа үг байнаа яах вэ

зочин [66.181.187.195] 2019-03-19 22:31:25

шил - тунгалаг эд

арднаа [194.228.76.162] 2019-03-19 15:11:13

Жаяг гэдэг төвд үгийг яагаад хэрэглэж бна вэ? Хааныг доромжилж байн уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.