Б.Пүрэвдорж: Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил

П.Урнаа / Улстөр
  • 2019-03-19 11:40:08
  • 2019-03-19 11:40:08

    С.Баярцогт: Швейцарын тал ямар ч материалыг улс төрчид өгөхгүй

    photo

    -АТГ 2017 ОНД НАДААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВАХАД, ӨӨРТ БАЙСАН БҮХ МАТЕРИАЛЫГ ГАРГАЖ ӨГСӨН-

    Сүүлийн өдрүүдэд Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас Монголд хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

    Тэрээр хэлэхдээ, “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хоёр зүйл дээр зайлшгүй тайлбар хийх ёстой гэж үзсэн учир өнөөдөр мэдээлэл хийж байна. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй.

    Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллага Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа. Нөгөө талаар Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна.

    Хоёрдугаарт, Т.Аюурсайхан гишүүн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ мэдээллийг ирүүлэх, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдгийг тайлбарыг өгсөн. Энэ хоёр зүйлийг бодитой баримттай няцаах үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна.

    2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэх хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой хэрэг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг хуульч 9.2 сая ам.доллар орсныг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчдийн болон Швейцарын тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарын хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарын талд хандсан байдаг юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-гаас прокурорын байгууллагаар дамжуулан “Швейцарын талд данстай холбоотой мэдээллүүдийг, холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч” гэдэг асуудлыг тавьсан. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй байсан. Энэ бол албан тушаалын хэрэг байна, авлигатай холбоотой хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлүүдийг тавьсан.

    Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдсан учраас зохих ёсныхоо дагуу Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард “Монгол Улсад эрхзүйн туслалцаа үзүүлэх үү үгүй юу” гэдэг Эрүүгийн хэрэг нээсэн байдаг.

    Үүний дараа холбогдох банкнуудаас материалууд авч, миний данс нээсэн банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлгүүд авсан. Тухайн үед би өөрөө очиж оролцох боломжгүй байсан тул Швейцарт өмгөөлөгч авсан. Банкнаас авсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг авсан бүх тохиолдолд өмгөөлөгчөө оролцуулсан. Ингээд хамгийн сүүлд бүх материалуудыг нэгтгэж Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Тухайн үел надад “Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Эрүүгийн шүү, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явбал дахиад хоёр жил энэ процесс үргэлжилнэ” гэсэн.

    Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох ийм л нөхцөл байдал үүссэн. Энэ бүх үйл явцад би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байсан.

    Надаас АТГ 2017 онд гэрчийн мэдүүлэг авсан. Энэ үеэр би өөрт байсан холбогдох бүх материалыг гаргаж өгсөн.

    -Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН ДИПЛОМАТ ШУУДАН ЗӨӨЖ АВЧ ИРЖ БАЙХДАА ЗАДАЛЖ УНШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

    2019 оны нэгдүгээр сарын 11-нд өөр асуудлаар АТГ гэрчийн мэдүүлэг авах үед Швейцарын холбооны улсын Прокурорын газраас материал наашаа өгүүлэх гэж байгаа юм билээ гэдгийг хэлсэн. Манай өмгөөлөгч надаас үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу гэхээр нь би "эсэргүүцэл гаргах шаардлагагүй, харин миний өгсөн мэдүүлэг болон материалуудыг баталгаажуулаад энэ хэрэг хурдан хаагдана, энэ нь надад ашигтай" гэсэн.

    Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая.

    Миний ойлгосноор Дипломат шуудан гэдгийн тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газар бүх дипломат шуудангаа лацдаад дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн банкнаас бус юм. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй, зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх Прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу материал гаргаж өгнө.

    Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан. Эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож би байна. Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарын холбооны улсын нааш нь ирүүлэх гэж байгаа бүх материал манай өмгөөлөгчөөр дамжуулаад надад түрүүлээд ирчихсэн. Та нарт байгаа юу гэж асуухад АТГ байхгүй гэж хэлсэн. Энэ материалаа өгч болох уу гэхээр нь өгөлгүй яахав. Учир нь эдгээр материал миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас би бүгдийг нь өгсөн. 700 гаруй хуудас материалыг хэвлэж өгсөн. Бүрэн эхээрээ одоо надад байна.

    Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад бүгдийг нь гаргаж, шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процесс жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна.

    АТГ миний өгсөн баримтад итгэхгүй байгаа байх, тиймээс ч Швейцарын талаас ирэх бичиг баримтыг азаар Т.Аюурсайхан курер хийгээд аваад иржээ. Өмнө нь Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нар миний данстай холбоотой гаргасан мэдээлэл худлаа гэдгийг Швейцарын талаас ирсэн мэдээллүүд баталж байгаа.

    Нийт таван данс байгаа талаар Т.Аюурсайхан үнэхээр мэдэж байгаа бол хууль зөрчсөн хэрэг гэсэн үг. Байгууллагын, хувь хүний нууц гэж бий. Хэрэгтэй холбоотой нарийн мэдээллийг ярихгүй. УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийж болно, гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй" хэмээн ярилаа.

  • 2019-03-19 06:48:41
  • 2019-03-19 06:48:41

    Б.Пүрэвдорж: Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан хөрөнгийн дансны хуулгыг Щвейцариас авч ирсэн гэх мэдээлэл энэ долоо хоногийн онцлох сэдэв болтлоо олны анхаарлыг татсан. Эл мэдээллийг улс төрийн хүрээллийнхэн үгүйсгэж, Т.Аюурсайханыг худлаа ярьж байгаа хэмээн буруутгаад буй.

    Энэхүү мэдээллийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

    Тэрээр “Аюурсайхан гишүүний оффшорын эсрэг яриаг би дэмждэг. Гэтэл Аюурсайхан намайг оффшорын эсрэг юу ч хийдэггүй гэж зүтгэлээ. Анх төрийн өндөр дээд албан тушаалтан болон хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан боловч оффшорчин олонтой МАН хэлэлцүүлээгүй. Хоёр долоо хоногийн өмнө Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй нөлөөлсөн” хэмээсэн байна.

    image

  • 2019-03-19 05:38:58
  • 2019-03-19 05:38:58

    Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-нд ирээгүй

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцар дах айлчлалын үеэр “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг тус улсаас Монголд авчирсан гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар мэдээлсэн.

    Харин түүний энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үгүйсгэж, "Швейцарт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн юм.

    Тэгвэл уг зөрүүтэй мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр “ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй. ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Бусад хүмүүс энэ мэдээллийг мэдээгүй байсан. Иргэн С.Баярцогтын нэр дээр Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.

    Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.

    Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.

    Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

    Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл

зочин [59.153.112.184] 2019-03-24 04:09:59

Хэн ачирах нь ямар хамаа байна . Пүрэвдорж ѳѳрѳѳ материал авчирах хэмжээний хүн гэдгээ мэдээд хэмжээндээ жаажигнавал яасан юм бэ . Хэлгүй бол хѳлгүй гэдэг энэ дээ . Энэ хүн ер нь юунд яваад ирсэн ээ ойлгосон юм уу . Хайран татвар тѳлѳгчийн мѳнгѳ .

Со [202.126.89.130] 2019-03-24 00:09:35

Пүрэөдоржоо би. Ан хүн шүү хулгайч урвагч өмөөрөөд өөрөө хулгай урөагч биз наад баярцогт чинь хулгайч дандаа худлаа хуцна нам балалсан хятадын монгол эх орон ард түмнээсээ урвагч төгрөгийн үнэ цэн байхгүй болсон ганцаараа идэхгүй гадаадуудтай хувааж идээд монголоо хоосологч

zochin [66.181.160.65] 2019-03-21 06:10:56

hulgaichiin barimtiig hen avchahn chamd yamar hamaa bna purevdorj hilgachaa

Зочин [119.40.99.30] 2019-03-20 10:45:49

тарвагын угаадас долоогч өт

zochin [202.126.89.245] 2019-03-20 09:28:25

hulgaich ebegiin duug sain harj avaaraai hulgaichaa onoorood vheh ne

Зочин [103.212.118.183] 2019-03-20 08:57:32

ЭЛБЭГДОРЖИЙН ДҮҮГИЙН ЯРЬЖ ХЭЛЭХИЙГ АЖИГЛААД БАЙХАД ЭНЭ БОЛ ХҮНИЙ НОХОЙ ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭЭД БАЙНА

Зочин [119.40.98.162] 2019-03-20 04:25:38

Попчидын үндсэн чанар нь худлаа мэдээг үнэн юм шиг тарааж өөрсдөө үргэлж анхаарлын төвд байх явдал

Зочин [59.153.87.10] 2019-03-20 01:25:14

Хэн ч авчирсан бай Монголын төр, ард түмэнд хэрэгтэй мэдээлэл байна. Ийм зүйлийг үгүйсгээд байгаа Пүрэвдорж гишүүнийг ойлгохгүй байна. Энэ хүн 1-гээ дэмжихгүй, доош нь татах л зорилготой юм шигээ.

zochin [59.153.112.105] 2019-03-19 23:06:36

tagnuulch juhaantai uimuu huuhen erguuleed ajlaa hiij chadalgui irsen uimuu ih hurLd songogdogchdiig eruul mendiin ujleger oruulj baih heregtei

иргэн [107.167.107.34] 2019-03-19 17:13:37

пүрэвдорж балай хүн бна

Зочин [103.10.22.47] 2019-03-19 15:32:52

Пүрэвдорж бол өнөө цагийн АН-ын гол хэв шинжийг агуулагч, өмнөх үеийнхээ. "үнэт" чанарыг шингээсэн хүн юм бна.

БАТ & БАТ [66.181.160.34] 2019-03-19 15:09:15

НАМЫН ТѲЛѲА БИШ УЛС ЭХ ОРОН , ШУДАРГА ЁСНЫ ТѲЛѲѲ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЗАЛУУ ГИШҮҮДИЙГ ТЭР ЭНЭ ГЭЖ ЯЛГАЛГҮЙ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ ? ? ?

зочин [202.126.89.125] 2019-03-19 15:08:20

Пүрэвдорж угаасаа хүзүүгүй хулгайчын суганы үс энэ хүнээс олигтой юм гарахгүй ээ Баярцогтын дансны хуулгыг хэн авчирсан нь хамаагүй авчирсан нь чухал байна

БАТ & БАТ [66.181.160.34] 2019-03-19 14:58:47

ЯМАРЧ ТЭНЭГ ХҮН БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ МЭДЭЭЛЭЛ ѲГСѲН ГЭЖ ОРГҮЙ ХООСОН ГҮТГЭНЭ ГЭЖ БАЙХ УУ ? ? ? МАНАНТААД БАЙГАА ЗАРИМ НЭГ ХҮМҮҮСТ ХЭЛЭХЭД ? ? ? АВЧИРСАН ГЭДГЭЭ ДАХИН ДАХИН ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ? ? ? ТЭР ПҮРЭВДОРЖ БААСАНХҮҮ ХОЁРЫГ ЗҮГЭЭР Л ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМГҮЙ ТАТВАР ТѲЛѲГЧДИЙН МѲНГИЙГ ХИЙ ДЭМИЙ ҮРЖ ЯВААД ИРСЭН ГЭДГИЙГ Ч ХЭЛЛЭЭ ШҮҮ ДЭЭ ! ! ! ШАЛ ДЭМИЙ ИНГЭЖ ТЭНЭЖ ЯВААД ИРДЭГ ГИШҮҮДЭЭР ЗАРДЛЫГ НЬ ТѲЛҮҮЛЭХ ХЭРГТЭЙ ! ! ! ЯАСАН ИЛҮҮДЭЭ ГАРСАН МѲНГѲ ВЭ ? ? ?

зочин [49.49.235.134] 2019-03-19 12:30:27

Баярцогт 5 данстай бна уу,нэгтэй бна уу энэ чухал биш, офшор дансаа ямар учраас нээсэн ,тэнд гүйлгээ хийсэн олон сая долларын эх үүсвэр нь хаанаас вэ гэдэг нь чухал, офшор данстай байсан нь нэгэнт ил болсон,энэ их гүйлгээний мөнгөний эх үүсвэр яригдаж байхад Баярцогт нь болохоор тэдэн данстай эдэн данстай гээдгийг ярьж олон түмнийг төөрөгдүүлэх мэх хийж бна ш дээ зальтай нохой чинь 20 000 хувьсдаг гээд байсныг нь өөрийнх нь амнаас сонссон доо тэрнийхээ нэгийг гаргаж бна цаана нь 19 999 хувьсагч нь байгаа хахахаххххх

Сма [43.228.130.4] 2019-03-19 11:18:46

Пурэвдорж гэж ховдын орк пизда хуцалгуй дуугуй бай. Хузуугуй Элбэгдорж лаларын бууны нохой хол очиж хуц. Орк бол хэзээ ч орк л бдаг.

Зочин [103.212.116.245] 2019-03-19 11:03:30

Эбигийн хамаатан Пурэвдорж ллар хол очиж хуцаарай

Зочин [202.179.25.21] 2019-03-19 10:53:26

Аюурсайхан чинь хөгийн новш байна тэгвэл.

Зочин [64.119.17.89] 2019-03-19 10:41:31

тэнэг нѳхѳр бна хэн авчирах нь хамаатай юмуу

zool [182.160.39.223] 2019-03-19 09:58:58

ene purevdorj gedeg nuhur chin sav l hiivel heruuliin ardaas yavdag yum bna.iim yum yarhiin orond niileed asuudalaa ard tumniihuu ntuluu hiigeech,yasan mundag heruulch nog ve huuhen shig aashtai

Зочин [202.21.106.153] 2019-03-19 09:54:14

хүчин п гэх шиг файсбүүк дээр хөгийн юманд хутгалдаад л ямар хачин нөхөр вэ

иргэн [202.126.89.124] 2019-03-19 09:41:49

ЭНЭ МАНГУУ АМЬТАНД ХЭН ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ ОЛЖ ИРСЭН НЬ ЧУХАЛ БАЙГАА ЮМ УУ? ИЙМ ДЕБИЛ АМЬТАН БАС БАЙХ АА?

Зочин [103.57.94.248] 2019-03-19 09:37:44

Пүрэвдорж Баасанхүү мэтийн нусан буунууд зүгээр л дуугүй далд орж үз. Гүйх нохойд гүйхгүй нохой гэж Пүрэвдорж ийм юм ярьж явахаасаа ичдэг ч болоосой

зочин [202.9.43.180] 2019-03-19 09:33:10

Пүрэвдорж МАНАН хамгаалагч энхболдын үед авчирч чадаагүй одоо чадлаа чи хэрүүлч нохой шиг ,хүмүүсийн хооронд яс хаяхаас өөр юу ч хийж чадахгүй эд нарын эсрэг туршуул хийж явсан бол ажлаа хангалтгүй хийжээ

Зочин [122.201.31.46] 2019-03-19 09:25:25

Хэлгvй хvн хелгvй !! Энэ боловсролгvй эр хэн хаана хэнтэй юу ярьж бн? Ямар ажил хэрэгийн тухай яриа болоод бн зэргийг естой нvд байгаад чих дvлий гэдэг шиг теерчихелгvй дагаад гахай шувууны мах идсэн шигээ явж байгаад ирснийг нь тод харууллаа!! ккк. Тэгээд мууч гэсэн АН-н гишvvн юм гэсэндээ ерсеед мушгин гуйвуулсан мэдэгдэл хийчихээ мэдэлгvй яахав дээ! Элбэг Ах нь бас зевлеж байгаа биз!

ЗОЧИН [66.181.160.34] 2019-03-19 14:45:37

ЯГ ҮНЭН ! ! !

Зочин [202.179.27.140] 2019-03-19 09:20:49

Аюурсайхнаы аав Төмөрбаатар гэж адгийн шаар хүний үнэргүй матаачин албан тушаалтны хэнээтэн байсан гэж ахмадууд ярьдаг намын төв хороонд байсан Дарга нар мэддэг учраас дэвшүүлдэггүй сүлд засгийн газрын хэвлэхийн дарга болж дарга болох мөрөөдөл нь биелсэн гэдэг

ЗОЧИН [66.181.160.34] 2019-03-19 15:02:28

ЧИ БАЯРЦОГТ ПҮРЭВДОРЖ НАРЫН ХАМСААТАН УУ ? ? ? ХОРСООД ѲМДѲНДѲѲ ДУСААЧИХСАН УУ ? ? ?

Зочин [202.9.42.25] 2019-03-19 10:57:36

ёстой хуцваа чи , харин эсрэгээрээ матаасчин долдой бялдуучид их дэвшиж одон медалиар шагнагдаж шударгууд нь адлагддаг байсан цаг үе шүү ер нь хавчигддаг байсан даа

Zochin [202.9.42.218] 2019-03-19 08:46:43

Ugui ene Purevdorj chin eruul hunuu.ANiin hulgaichuudiin hiisen ajiliig uogoo hudlaa soliorood bga uom

Зочин [66.181.161.117] 2019-03-19 08:43:34

Аюурсайхан гишүүн швейцари улсыг оффшор бүсд оруулахад идэвхитэй ажилласан юм шиг байгаан, тэгээд сая айлчлалаар асуугддаг юм байгаа биз. Яагаад манай улсыг ингэж зарласан юм гэж. Их л инээдтэй айлчлал болсон шиг байгаан

иргэн [202.9.42.158] 2019-03-19 08:39:38

Пүрэвдорж гэж нэг балай ч юм шиг эрүүл ч юм шиг нѳхѳр байх юм.Одоогийн хэллэгээр орон гаран этгээд Элбэгдоржийн хэлсэн үгийг дутуу хагас тогтоогоод л ярьж ѳгѳх юм.Ц.Элбэгдоржийг дуурайсан ѳлѳн нүдэлсэн новш бас их мѳнгѳнд дуртай .Монголчуудын эсрэг юм ярина иймэрхүү хог шаарнуудыг мѳрдѳнд оруулж нэг сар дарамтлуулвал хэн гэдгээ мартана даа чааваас.

зочин [112.72.9.150] 2019-03-19 09:53:52

Энэ хэрүүлээ болье. Пурэвдорж гэгч эрүүл биш харагдах юм.

Ssrndrj [203.91.115.49] 2019-03-19 08:33:41

Ardiin namd mash mundag bodoltoi zaluuchuud ni an nam yahaaraa iim dulzen shig duff ni bgaad bdgiin be 2020 iim baasnuudaasaa salahgui bol ardiin nam 76 suudaliig bugdiig ni avch medheer bn shde erdenee dargaa

Зочин [202.179.10.22] 2019-03-19 08:31:57

ард түмнд зөв мэдээлэл өгсөн Пүрэвдорж гишүүнд талархая МАН-ынхан юуч гэж худлаа ярьж мэднэ

Кгб [202.9.43.79] 2019-03-19 09:18:19

Ийм рүн хаанаас гаргаад ирэюээ гиүүзн гэвүү

иргэн [107.167.109.56] 2019-03-19 08:23:16

тиим шүү балай юм

МАНАН Монголыг нөмөрч [64.119.16.142] 2019-03-19 08:21:38

хулгайчуудаа яаж цэвэрлэнэээ

Зочин [202.55.191.194] 2019-03-19 08:20:55

Дуугүй бай, шараа боллоо Пүүжээ. Чи ирэх сонгууль болтол юу ч битгий ярь. Ярих бүрдээ буруудах юм даа хөөрхий

Зочин [202.55.191.194] 2019-03-19 08:18:36

ЭНЭ ПҮРЭВДОРЖ ГЭЖ ЮМ ЮМНЫ ӨМНӨ ДУГАРЧ БАЙДАГ , ТЭР НЬ ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ, ЁСТОЙ ХӨГИЙН АМЬТНЫГ МАНАЙ ТОЙРГИЙНХОН ЮУГАА БОДОЖ СОНГОВОО. МАНАЙ ТОЙРГООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН ГЭЖ ХЭЛЭХЭЭС НҮҮР УЛАЙХ ЮМАА БОЛИОЧЭЭ ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНЭЭ, ТЭР ХЭН ХИЙСЭН НЬ ЯМАР ХАМАА БАЙНАА ЧИ ХИЙГЭЭГҮЙ НЬ Л ҮНЭН ЮМ БОЛ ...

Зочин [202.126.89.252] 2019-03-19 08:06:41

Пүрэвдоржоо чи одоо мэдрэл юм у? Хэн авчирах нь чухал биш авчирсан нь чухал биздээ, дуугай л байлдаа

Зочин [103.229.120.76] 2019-03-19 08:06:39

Цаашаа

Zochin [202.9.43.55] 2019-03-19 08:04:13

Namaig baga bxad zyragdsan pyanz shig gedeg yg bsan. Yu gesen yg ve gevel bainga neg yumaa davtaad bdag xyniig zyragdsan pyanz shig gedeg blaa. Pyrevdorjoo er xyn shig bai. Naad zan chini zoxoxgyi bn . Avgai xyyxnyyd l chag chag geed cham shig yum yaridag yum. Er ni syyliin yeiin emegteichyyd chamaig bodvol noen nuruutai tulxtai bolson shy. Cham shig xamraaraa gunshaad shal shal xiigeed bdag xyn tun tsuun duu

Зочин [211.36.148.16] 2019-03-19 07:56:44

Хэнч бсан яадагийн чамд ямар хамаатай юм хол очиж хуц

Зочин [202.9.42.162] 2019-03-19 07:51:23

Элбэгдоржийн суга. Нэр цэвэр залуучуудтай мөр зэрэгцээд ажиллаачээ. НЭр нь доошоо явна шүү

зочин [202.179.27.70] 2019-03-19 07:55:18

Залуучуудад атаархаж үхэх нээ юу ч хийдэггүй нэр нь мэдэгдэхгүй УИХ гишүүд байж чимээгүй хулгай хийхгүй кнопоо дараад сууж бай

Зочин [202.179.31.41] 2019-03-19 07:47:41

инээдтэй юм худал үнэн нь мэдэгдэхгүй хэвлэлээр хоорондоо ярилцаад байна уу?

Зочин [202.179.31.252] 2019-03-19 07:45:34

Элбэгээгийн суганы хялгас хахахахахаха

Зочин [202.179.31.252] 2019-03-19 07:44:19

элбэгээгийн суганы хялгас хахахаха

БЯЦХАН СЭТГЭГЧ БАГА [202.179.31.68] 2019-03-19 07:42:32

ЭЛБЭГДОРЖИЙН АМААР ДУУГАРВАЛ БУРУУДАХЫН Л ЦОНДОН... КК

Зочин [202.179.26.1] 2019-03-19 07:39:52

хэнд ч хэрэггүй юм ярьж өөрийгөө доош нь хийж ер нь яадгийн

Зайлаачээ [202.9.42.230] 2019-03-19 07:36:34

Энэ тэнэг юм одоо хэнд ч хэрэггүй хэрүүлийн чанартай юм ярьж, хийж байгаа нэгнээ үгүйсгэж атаархаж суухын оронд хүний нүдэнд харагдхаар юм хийгээч тэгвэл! Нэг л их хүн буруутгаж, элдвээр хэлсэн хүн байхын, юү хийдэг, ямар гавъяатай нөхөр вэ энэ одоо. Хийсэн гийгүүлсэн юмгүй болохоор ёстой таних ч үгүй юм байна.

Зочин [66.181.178.175] 2019-03-19 07:36:09

Ухаан муутай, улс төрийн мэдрэмжгүй дээр нь бас хүний мөс чанараар мөн ч тааруу нөхөр юмаа даа. Өмнөөс нь ичиж байна.

hadaa [202.179.31.82] 2019-03-19 07:27:20

Purevdorj ch ter jil Bakei nariin hatgalgaar Petuug Mongol ulsin irgen bisheer zarluulg baisan geh yum yostoi muu hun dee

zochin [66.181.186.179] 2019-03-19 07:25:06

Gadagshaa teriin terguunuud mash olon hkun zugeer l daguulaad ybahk um, ENE PUREBDORJ ODOO gadaghsaa ybj ulsaa talstan hkereluul uusgedeg ymar muukhai bolobsrolgyi, hkaristaagyi hkun be, yakh gej ybsan um

зочин [203.91.118.247] 2019-03-19 07:22:52

Энэ АН-ын тэнэг гишүүн МАНАН,, Офшор бүгдийг л дэмжих юм аа, Залуу хүн байж нэг удаа намаа бодоод шударга зүйлийн талд дугарч болдоггүй юм уу Ийм л малнууд АН-д цугларах юм даа чааваас

Зочин [202.9.42.25] 2019-03-19 07:19:57

манангийн жижигхээн гал хамгаалагч "хүчин пүүжээ" амаа татаа

зочин [203.91.118.180] 2019-03-19 07:13:00

Пүрэвдорж гишүүнээ та жаахан том байгаач ерөнхий санаа бол хулгайчийн нуусан мөнгөний талаарх мэдээллийг Аюурсайхан гишүүн нь байна уу АТГ нь байна уу олж ирсэн байна. Та ардчилсан намын гишүүний хувьд эдгээр гишүүдийн талд дуугараач. Танай намын үзэл баримтлал, дуу хойлойг чинь л энэ 5 гишүүн яриад байгаа шүү дээ. Ард түмэн ялгаж салгаад л байгаа. Та 20 оны сонгуулд цаашаа шүү.

Зочин [202.9.42.230] 2019-03-19 07:40:17

Ийм балай юмнуудыг дахиж битгий сонгоочээ. Энэ одоо хаанаас, хэзээ сонгогдсон хүн бэ

Зочин [103.57.93.195] 2019-03-19 07:12:41

ene manangiin olon boosuu

иргэн [202.179.26.157] 2019-03-19 07:06:28

АН-ын Пүрэвдорж ямар нэг Шударга бус зүйлтэй Тэмцэл хийж яваа Хэнийг ч нэг нүдээрээ үздэггүйн нэг жишээ энэ буюу Залуу хүн байж Аюурсайханыг Дэмжээд явахын оронд Эсэргүүцээд Мэдэгдэл хийгээд сууж байдаг Өрөвдөмөөр угаасаа л Баярцогтын Оффшорын хэргийг Өмөөрсөн өмөөрөөгүй Олон түмэнд ил болчихсон зүйл шүү даана ч Хууль Шүүх Прокуор АТГ-ынхан Шалгасан нэр зүүж дориртой Арга хэмжээ авахгүй л байгаа болохоос биш

Зочин [202.9.42.230] 2019-03-19 07:37:57

Яг үнэн. Их л хүн муучилсан хүн. Өөрөө юү хийсийн. Эртээд бас Хүрэлсүхийг элдвээр хэлээд л байсан.

Зочин [202.9.42.25] 2019-03-19 06:53:04

өө энэ ичээсэй


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.