Усанд живж байсан хүүхэд аварсан БСШУСЯ-ны мэргэжилтэн З.Баянзулыг шагналаа

Б.Гэрэлмаа / Боловсрол

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг эрдэнэт хүний амь насыг аварч Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа.

Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ.

Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа усанд унаж аюултай байдал үүсчээ. Ойр хавьд сэлж чаддаг хүн байгаагүй ч З.Баянзул самбаачлан ойр байсан автомашины хийлсэн дотуур хаймрыг хүзүүндээ углаж түрүүлэн ус руу орон 9-р ангийн сурагч С-ийн алтан амийг аварчээ.

Хоёр дахь хүүхэд болох 9-р ангийн сурагч Х нь нэлээн удаан хугацаанд усанд амь тэмцэн самардаж байгаад мөн л живж эхлэх үед Эрдэнэт хотын Хангарьд спорт ордны дарга, Үндэсний сурын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү уснаас гаргасан байна.

Ш.Даваахүү, З.Баянзул нар нь өөрийн амь насыг үл хайхран дээрх хоёр охины амийг аварч иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар өчигдөр гардууллаа.


Сэтгэгдэл

Zochin [172.58.27.120] 2019-03-20 01:10:44

Bayar hurgey!

Bataa [122.201.31.87] 2019-03-20 00:36:57

Bayr hurgey, mundag sain humuus yuma

Зочин [211.212.74.166] 2019-03-19 14:44:59

Ангийн анд Баянзулдаа баяр хүргэе. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүний амь нас аварна гэдэг маш том буян бөлгөө....

Баасанжав Санжаа [59.153.87.206] 2019-03-19 14:33:53

Байлдагч Даваа байлдааны үүрэгээ нэр төртэй биелүүлжээ Баярыг хүргэнээ

irgen [202.9.43.136] 2019-03-19 13:04:43

Tuhai bur ni uguh heregteishdee ter etseg ehchuud ni asuudliig tavij baih heregteishd uursduu avravgui l bgaa biz dee

зочин [66.181.177.78] 2019-03-19 10:59:30

Баяр хүргэе хүний алтан амь аварна гэдэг хэн дуртай болгоны хийдэг ч ажил биш.

Зочин [112.72.11.102] 2019-03-19 10:24:06

Лайк

ulzii [202.131.241.70] 2019-03-19 09:05:54

Peeh tegwel bi bas l 4 jiliin umnu Awarga Toson Nuurand jiwj baisan 2 jaahan hvvhdiig awarj l bailaa aaw eej ni nadad barag unaj ywaa mashin tergee ugii barii geed boon l yum bolj baij bilee

Зочин [202.126.88.32] 2019-03-19 09:12:20

chi ymar yamand bdag bish chamd shagnal ogohgv bz hehe

zochin [59.153.112.179] 2019-03-19 09:01:52

manai angiin huuhdiin duu bna bayar hurgie

Зочин [202.179.2.147] 2019-03-19 08:06:14

Soliotoi yum. 4 jiliin omnoh yawdald odoo tomor ogch bgaa yumuu

Зочин [122.201.24.159] 2019-03-19 08:04:34

Баяр хүргэе!Хүний алтан амийг аварсан ачтай хүн байна

Зочин [66.181.178.177] 2019-03-19 07:54:39

Наадахаа бассейнд аврагч усчинь болго.Хахуульч нэгээр цөөрнө.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.