С.Баярцогт: Швейцарын тал ямар ч материалыг улс төрчид өгөхгүй

П.Урнаа / Улстөр
  • 2019-03-19 11:40:08
  • 2019-03-19 11:40:08

    С.Баярцогт: Швейцарын тал ямар ч материалыг улс төрчид өгөхгүй

    photo

    -АТГ 2017 ОНД НАДААС ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВАХАД, ӨӨРТ БАЙСАН БҮХ МАТЕРИАЛЫГ ГАРГАЖ ӨГСӨН-

    Сүүлийн өдрүүдэд Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарын талаас Монголд хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

    Тэрээр хэлэхдээ, “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хоёр зүйл дээр зайлшгүй тайлбар хийх ёстой гэж үзсэн учир өнөөдөр мэдээлэл хийж байна. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй.

    Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллага Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа. Нөгөө талаар Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна.

    Хоёрдугаарт, Т.Аюурсайхан гишүүн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ мэдээллийг ирүүлэх, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдгийг тайлбарыг өгсөн. Энэ хоёр зүйлийг бодитой баримттай няцаах үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна.

    2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэх хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой хэрэг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг хуульч 9.2 сая ам.доллар орсныг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчдийн болон Швейцарын тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарын хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарын талд хандсан байдаг юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-гаас прокурорын байгууллагаар дамжуулан “Швейцарын талд данстай холбоотой мэдээллүүдийг, холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч” гэдэг асуудлыг тавьсан. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй байсан. Энэ бол албан тушаалын хэрэг байна, авлигатай холбоотой хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлүүдийг тавьсан.

    Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдсан учраас зохих ёсныхоо дагуу Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард “Монгол Улсад эрхзүйн туслалцаа үзүүлэх үү үгүй юу” гэдэг Эрүүгийн хэрэг нээсэн байдаг.

    Үүний дараа холбогдох банкнуудаас материалууд авч, миний данс нээсэн банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлгүүд авсан. Тухайн үед би өөрөө очиж оролцох боломжгүй байсан тул Швейцарт өмгөөлөгч авсан. Банкнаас авсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг авсан бүх тохиолдолд өмгөөлөгчөө оролцуулсан. Ингээд хамгийн сүүлд бүх материалуудыг нэгтгэж Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Тухайн үел надад “Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Эрүүгийн шүү, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явбал дахиад хоёр жил энэ процесс үргэлжилнэ” гэсэн.

    Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох ийм л нөхцөл байдал үүссэн. Энэ бүх үйл явцад би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байсан.

    Надаас АТГ 2017 онд гэрчийн мэдүүлэг авсан. Энэ үеэр би өөрт байсан холбогдох бүх материалыг гаргаж өгсөн.

    -Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН ДИПЛОМАТ ШУУДАН ЗӨӨЖ АВЧ ИРЖ БАЙХДАА ЗАДАЛЖ УНШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

    2019 оны нэгдүгээр сарын 11-нд өөр асуудлаар АТГ гэрчийн мэдүүлэг авах үед Швейцарын холбооны улсын Прокурорын газраас материал наашаа өгүүлэх гэж байгаа юм билээ гэдгийг хэлсэн. Манай өмгөөлөгч надаас үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу гэхээр нь би "эсэргүүцэл гаргах шаардлагагүй, харин миний өгсөн мэдүүлэг болон материалуудыг баталгаажуулаад энэ хэрэг хурдан хаагдана, энэ нь надад ашигтай" гэсэн.

    Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая.

    Миний ойлгосноор Дипломат шуудан гэдгийн тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газар бүх дипломат шуудангаа лацдаад дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн банкнаас бус юм. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй, зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх Прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу материал гаргаж өгнө.

    Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан. Эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож би байна. Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарын холбооны улсын нааш нь ирүүлэх гэж байгаа бүх материал манай өмгөөлөгчөөр дамжуулаад надад түрүүлээд ирчихсэн. Та нарт байгаа юу гэж асуухад АТГ байхгүй гэж хэлсэн. Энэ материалаа өгч болох уу гэхээр нь өгөлгүй яахав. Учир нь эдгээр материал миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас би бүгдийг нь өгсөн. 700 гаруй хуудас материалыг хэвлэж өгсөн. Бүрэн эхээрээ одоо надад байна.

    Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад бүгдийг нь гаргаж, шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процесс жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна.

    АТГ миний өгсөн баримтад итгэхгүй байгаа байх, тиймээс ч Швейцарын талаас ирэх бичиг баримтыг азаар Т.Аюурсайхан курер хийгээд аваад иржээ. Өмнө нь Туяацэцэг, цэнхэр үст Цэрэн нар миний данстай холбоотой гаргасан мэдээлэл худлаа гэдгийг Швейцарын талаас ирсэн мэдээллүүд баталж байгаа.

    Нийт таван данс байгаа талаар Т.Аюурсайхан үнэхээр мэдэж байгаа бол хууль зөрчсөн хэрэг гэсэн үг. Байгууллагын, хувь хүний нууц гэж бий. Хэрэгтэй холбоотой нарийн мэдээллийг ярихгүй. УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, УИХ-ын даргаа хүртэл оролцуулаад, нэр хүндийг нь ашиглаж буруу мэдээллийг өгч байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийж болно, гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй" хэмээн ярилаа.

  • 2019-03-19 06:48:41
  • 2019-03-19 06:48:41

    Б.Пүрэвдорж: Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан С.Баярцогтын оффшор бүсэд нуусан хөрөнгийн дансны хуулгыг Щвейцариас авч ирсэн гэх мэдээлэл энэ долоо хоногийн онцлох сэдэв болтлоо олны анхаарлыг татсан. Эл мэдээллийг улс төрийн хүрээллийнхэн үгүйсгэж, Т.Аюурсайханыг худлаа ярьж байгаа хэмээн буруутгаад буй.

    Энэхүү мэдээллийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

    Тэрээр “Аюурсайхан гишүүний оффшорын эсрэг яриаг би дэмждэг. Гэтэл Аюурсайхан намайг оффшорын эсрэг юу ч хийдэггүй гэж зүтгэлээ. Анх төрийн өндөр дээд албан тушаалтан болон хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан боловч оффшорчин олонтой МАН хэлэлцүүлээгүй. Хоёр долоо хоногийн өмнө Щвейцариас ирсэн баримт цэвэр АТГ-ын хийсэн ажил бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй нөлөөлсөн” хэмээсэн байна.

    image

  • 2019-03-19 05:38:58
  • 2019-03-19 05:38:58

    Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-нд ирээгүй

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцар дах айлчлалын үеэр “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг тус улсаас Монголд авчирсан гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар мэдээлсэн.

    Харин түүний энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үгүйсгэж, "Швейцарт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн юм.

    Тэгвэл уг зөрүүтэй мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр “ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй. ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Бусад хүмүүс энэ мэдээллийг мэдээгүй байсан. Иргэн С.Баярцогтын нэр дээр Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.

    Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.

    Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.

    Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

    Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл

zochin [202.126.89.245] 2019-03-20 09:11:52

hulgaich shorondn hii

111 [202.72.245.122] 2019-03-20 08:58:04

Та ард түмний халаас руу гараа хийсэн нь үнэн, Та юу ч гэж яриад хэрэггүй. Ичих булчирхайтай бай

Zevuun hog [202.179.24.98] 2019-03-20 08:34:07

Tsagaan zahtai hulgaichid! Bugd medne shde. Gevch ul muruu ballasan baih daa, udii boltol zugeer suuv gej. Turiin alband uchnuun udaan ajillasan nuhur, heden saya $ ton bolloo yu? S.Bayar, M.Enkhbold, ene Bayartsogt geed bugd hulgaichid, gol ni Mongold buteen bosgolt ogt hiihgui, gadaadad l munguu hadgalaad baigaam. Bas gazar tarialan gej hudlaa yarina. Bas turiin munguur hamaatnaa surgana, tuluurei chi tulburiig ni.

Зов [150.129.142.151] 2019-03-20 05:04:06

Шалгаад Хариуцлага тооцох улдээд бна. Яллагдагчаар татах хэрэгтэй

ariu [150.129.140.139] 2019-03-20 04:50:48

za tiimee buhel buten 2 jil ongorvh bxad alban tushaaliin xereg uusecheed odoo boltol tailangaa xariu tailbar xuulgiig n avch ogoxgui bn gdg ezengui xariutsagchgui xereg uusgeegui bgaa gsn ug yum bishuu

Aa ha ha [202.9.42.115] 2019-03-20 03:17:56

Ayursaihan munch ih hudal yarih yum .unen hudaliig ni heleh gazar alban tushaaltan bna.uu

зочин [139.5.216.162] 2019-03-20 03:10:30

Сэлэнгэ түмний нэрийг гутаасан анд минь ээ БҮҮ гонгоод бай, Хулгай хийгээгүй юм бол тэр үед Монголын банкуудад мөнгөө хадгалахгүй яасан юм бэ , Юу гэж харьд нуусан юм вэ, Бид уг нь ичдэг байсан ЧИ бүүр огт ичэхээ мартчээ,Чиний болон аав,ээж, гэр бүлийнхэний нэр газар доогуур хэзээ ч ил гарахгүйгээр орсон , СЭЛЭНГИЙН АРД ТҮМЭНИЙ НЭР ЧАМААС БОЛЖ ИНГЭЖ ХУГАРАХ ГЭЖДЭЭ, хүсэх юм харьяалалаа солиулаарай

Зочин [122.201.21.78] 2019-03-20 02:55:52

Новшийн авилгач удахгүй үйл лайгаа амсана, амсахаар барахгүй хахна гэж мэд

Зочин [66.181.176.180] 2019-03-20 02:11:40

Баярцогт гуай гомдож дээ.

зочин [202.9.43.84] 2019-03-20 02:01:36

баярцогт монголын ард түмнээр даажигнаж ханаагүй өөрийгөө буруугүйд тооцож мөнгөтэй хүн бүхнийг дийлнэ гэж омог бардам бн энэ хэргийн зөв бурууг хурдан шийдээш ээ хэрүүлээс залхаж бн

Зочин [202.21.96.212] 2019-03-20 01:58:26

Одоо хэн материал олж ирсэн эсэх нь хэнд хамаатай юм. Хамгийн гол нь монголын баялагийг гадныханд худалдаж хувьдаа мөнгө завшсан чинь тодорхой байхад. Энэ нөхрийг хөрөнгийг нь яагаад хураахгүй, ингээд явуулаад байгааг ойлгохгүй юм.

Зочин [64.119.16.143] 2019-03-20 06:37:42

эрх зүйт хууль нь тийм. хууль, шүүх , шинэ шоронгоо өөрсөддөө зориулаад бэлдсэн

Зочин [202.21.106.119] 2019-03-20 01:38:24

Haltar orc humurson togoond ajilaa yavuuldag gedgee batalsan bna. Delhii uujim shuu dee. Teneg humuus ulsyn huvi zaya, tanai geriin ireeduig shiideed bhleer yu bolohiig uzetsgeegeerei Luuhaanaasaa doloo door orcuud

Зочин [202.21.106.119] 2019-03-20 01:26:40

Адгийн луйварчин луухаан.шорондоо хатаж үх.одоо цаг үе өөр болсон.дэлхийгээрээ авлигатай тэмцэж байна түүний дотор швейцарууд.

зочин [202.179.31.20] 2019-03-20 00:56:19

монгол улсаар тоголсон муу гөлөг чи яраан долоох цаг ирнээ гайгүй

иргэн [202.9.42.134] 2019-03-20 00:41:13

Баярцогтоо хуцалгүй авилгын мѳнгѳѳ улсад тушаагаад шорондоо очиж шожигонуул.Чи ер нь монголын баялгаар тоглодог хэн бэ.Монголчууд чамайг ѳдий зэрэгтэй болголоо.Оюутолгойн гэрээ хийхэд хахууль авсан гэдгээ хэлэлдээ тэгж байж наад гэрээ чинь цуцлагдаж улс эх оронд ашигтай гэрээ болно.Би хурлийз хүн гэж бүү бод чи монголын газар шороонд тѳрсѳн шүү.

zochin [103.80.210.64] 2019-03-20 00:26:54

ene muu hulgaichiig odoo yaanaa huuhed muuhed gej bnauu enend ted nariign alaachee

Зочин [223.11.136.73] 2019-03-20 02:45:33

ene asuultand huuhed ehneriig n oroltsuulah shaardlagagui

Зочин [103.229.120.44] 2019-03-20 00:18:22

Баярцог их сайн хүн шүү хэрэгын материалаа аюурсайхан авчирааргүй гээл мөн их том бна новш буудах хэрэгтэй монголын ард түмэны баялгаар гараа угаасан новш

Зочин [202.126.89.206] 2019-03-20 00:12:53

Shudraga uneni tulu yava gishund itgehgui luivarchin hulgaichin ugend itgehu yostoi hutsna bailgui.

Зочин [103.111.68.3] 2019-03-20 00:02:29

ЭНЭ БАЯРЦОГТ, СБАЯР, ЗОРИГТ, ЭЛБЭГ ГЭЭД ТЭР ҮЕИЙН АЛБАН ТУШААЛТАНУУД ОЮУ ТОЛГОЙГООС 2 ТЭРБҮМ АМ. ДОЛЛАРЫН ХАХУУЛь АВСАН. ОТ-гийн ТАЙЛАНД ГЭРЭЭГ МОНГОЛЫН ХУУЛь ТОГТООМЖИД НИЙЦҮҮЛЭХ ЗАРДАЛ ГЭЖ ТУСГАГДСАН БАЙДАГ...

иол [202.126.89.124] 2019-03-19 23:41:53

энэ амьтанд ичих булчирхай бна уу? хорвоо даяар шившигээ дэлгэчихээд бас цор цор гээд байх.

иргэн [107.167.107.34] 2019-03-19 17:03:18

халзан эрдэнэбат пүрэвдорж хууль бус хулгайд оролцож дэвэргээд эх орон ард түмнии эсрэг

Zochin [202.126.89.125] 2019-03-19 16:25:08

Ene shoohuuztai ingej muur hulgana bolj bh yamar hereg bnaa shuud oimsiig ni gozolzuulj avaachaad hiichiheech.

Ssrndrj [203.91.115.49] 2019-03-19 16:06:36

Auyrsaihan mundag zaluu demjij bga shuu ene neg hovdoos songogdson uzeeriin p daag temuujin z.enhbold metiin ayursaihantai gar niileed yavchihaar huneer solij boldoggui yumuu? Erdenee dargaa

Зочин [43.242.243.66] 2019-03-19 15:48:01

Ардаа том хамгаалагчтай хүн шиг байна. Нэлээн шулуудчихсан хүн шиг даам гарах янзтай байна шүү айн .Уг нь нүд мүдийг нь харахад гэм хийсэн янз байна шүү айн хүмүүсээ гүрийхээр шулууджээ дүйлзин чинь

Зочин [66.181.184.214] 2019-03-19 15:37:51

Энэ хулгайч оноодор ямар их бардам баясаглантай болчив энэ голог нэг юмны унэр авчихсан их том дугар ч байх шиг бна даа.

Зочин [202.55.191.42] 2019-03-19 15:37:26

энэнийг удахгүй шоронд цааш харуулах байх аа хамсаатан Эбэ ах нь

Зочин [202.21.106.159] 2019-03-19 14:55:08

Аюурсайхан жинхэнэ эх оронч монгол эр хун

Зочин [43.242.243.20] 2019-03-19 14:09:17

Bayartsogt 700 huudas material ugj hergee budiluulahiig oroldoj baina, yag 20 000 huvisagch shigee, tor tumen olon tumen nudtei shuu Hujaa tsogtoo hereg chin ilerch l taarna

Шудрага шүүх [202.126.89.1] 2019-03-19 14:02:16

Пүрэвдоржид хахууль өгсөн тэгээд өмөөрөөд байгаа гэж үнэн үү. Ер нь маш олон хүнд амжуулж хахууль өгөөд өөрийгөө хамгаалуулаад байгаа юм биш үү. Ийм урвагчийг цээрлүүлэх хэрэгтэй. Хуулийнхан завхруулаад байвал ард түмэн цээрлүүлж дараагийн урвагч дээрэмчидыг айлгах цаг болсон Монголчууд төрийн эрхэнд гарсан хулгайч луйварчид урвагчдад дарлуулаад өлсөж зовж байх учиргүй. Эхний ээлжинд Баяр,Баярцогт, Элбэгдорж, Зоригт, Сайханбилэг нарын хөрөнгийг хурааж толгойг нь талбайд өлгөсөн цагт Монголчууд шудрагаар амьдарч хөгжих болно. Луйварчид авилагалчид урвагчид айцгаа. Цээрлэл удахгүй

БАТ & БАТ [66.181.160.16] 2019-03-19 13:55:43

ХУУЛИЙНХАНЫ ХИЙХ АЖЛЫГ ШАЛГУУЛАЖ БАЙГАА ХҮН НЬ ѲѲРѲѲ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙДАГ ТИЙМ ГАЖ ЮМ МОНГОЛД Л БАЙХ ЮМ ДАА ! ! ! ХИЧНЭЭН ХУУДАС ЮУ ЮУ АВСАНАА АТГ Д ѲГСѲН Ч ГЭХ ШИГ ! ! ! ТЭР ДОТОР ѲѲРИЙГ НЬ ГЭМ БУРУУТАЙГ ИЛЧИЛЭХ БАРИМТ БАЙВАЛ МАЙ ГЭЭД АВААЧААД ѲГѲХ ҮҮ ? ? ?

Bhh [172.56.2.199] 2019-03-19 13:48:11

20000 huvisagch bdag geed balairaad bsan.odoo bas hun gordood ichihgui.estoi lalar gedeg l ene baihdaa

БАТ & БАТ [66.181.160.16] 2019-03-19 13:47:53

ШЕВЕЙЦАРЫН БАНК ГЭДГЭЭР ХАЛХАВЧИЛЖ ХЭРЭГЭЭС МУЛТРАХ БОДОЛ ЧИНЬ БҮТЭХГҮЙ ЭЭ ! ! ! ХЯТАДЫГ ХАР ТЭНД МѲНГѲѲ НУУСАН ХИЧНЭЭН АВИЛГАЧЫГ ИЛЭРҮҮЛЭЭД БУУДСАНЫГ САНАЖ БАЙ ! ! ! ТИЙМ ЗҮЙЛ ЧАМД УДАХГҮЙ ИРЭХ БАЙХ АА ! ! ! ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ГЭДГИЙГ САНА ! ! ! ОЛОН ДОЛООН ЮМ ЯРЬЖ БУЛЗААРУУЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ! ! ! ИХ ХУРАЛЫН ГИШҮҮН САЙД БАЙХДАА АРД ТҮМНИЙХЭЭ ТѲЛѲѲ БУС ѲѲРИЙНХѲѲ АМИН ХУВИЙН ЭРХ АШИГИЙН ТѲЛѲѲ Л ЗҮТГЭСЭН НЬ ХУДЛАА БИШ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН НЭГЭНТЭЭ ОЙЛГОЧИХСОН ШҮҮ ДЭЭ ? ? ?

Bye [122.201.31.225] 2019-03-19 13:13:49

Ene gadaadad yasan olon danstai gulug ve bi zeeliin gants danstaibhad

0baso [141.65.160.84] 2019-03-19 13:08:07

Bayartsogt bol buhniig tuluwluj hiisen, mash undur bolowsroltoi gemt heregten. Harin Ayursaihan bol zugeer Pop uls turch, Hen ni ch mongoliin turd tohirohoor hun bish. bayartsogt yur ni shorond Ayursaihan gudamjind l baih yostoi humuus dee

Зочин [150.129.143.6] 2019-03-19 13:06:01

ОДОО ӨНГӨРСӨН БАЙХАА ЭНЭ ХУЛГАЙЧЫГ РИО ТИНТО ГЭХ ТОМ КАМПАНИ ХӨМГААЛЖ БАЙХАД МАНАЙ УЛС ЯЛАХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛЧИХЛОО ДОО.АРДЧИЛСАН НАМ ДОТОРОО ХУЛГАЙЧУУДАА ХЯНАЖ БАЙХГҮЙ ДЭЭ.ЯГ ҮГССЭН ДЭЭРЭМЧИД ШИГ ЮМ АА...

Зочин [139.5.217.203] 2019-03-19 12:56:55

ТЭГЭЭД ХЭДЭН ДАНСТАЙГАА ХЭЛЭЭЧ ЛАЛАРЦОГТОО.

Зочин [150.129.143.6] 2019-03-19 13:00:47

хуурамчцогт...

Зочин [66.181.161.104] 2019-03-19 12:52:33

Amid bgaadaa bayarladaggyi l yum baix daa hutsaj baixaar

Bayartsogtoo chi uh [108.218.234.108] 2019-03-19 12:47:24

Chi hulgaich gedgiig odoo buh hun medlee. Bitgii iluu dutuu yum gonshignood bai. Uls chamaas hurunguu butsaaj avaad orond ni chamd tsaaziin yal beleglene, yagaad geheer chi bol urvagch

аялах [103.10.22.12] 2019-03-19 12:45:36

Ийм хулгайчийн 15-20 жил өгөөд шоронд нь явуулаач эх орноосоо урвасан хулгай гээд

Зочин [122.201.22.143] 2019-03-19 12:31:57

Ийм луйварчингийн шал хэрэггүй яриаг яах гэж нийтэлдэг байнаа, зарим үнэн шударга ярьсан хүмүүсийн яриаг нийтэлдэггүй байж... Тэгэхээр, монголын сайтууд бас эзэмшиж буй эздээрээ ялгаран хоер тал болсон байгаа, гэвч хичнээн үзэл бодлоо нууж хаасан ч ард түмэн аль талынх гэдгийг нь шууд мэдэрдэг юм даа... Ядахнаа та нарт эх орноо гэсэн сэтгэл байдаггүй юм уу

Зочин [202.9.42.230] 2019-03-19 12:11:34

Тэр хэн авчирсан авчираагүй нь гол биш, чи хулгайч чинь л гол байна. Энэ одоо Аюурсайхан авчираагүйл гээд хуцаад байхын, өөрийнхөө хулгай луйвараа ярих ёстой баймаар юм уг нь. Аймшгийн юм, үйлийн үр нь ирээсэй новш

zochin [202.9.43.55] 2019-03-19 11:55:53

chi uls turiin xamgaalalt bxgyi bolson.

зочин [64.119.16.35] 2019-03-19 11:50:32

баярцогтоо, чамаас асуух юм байнаа, чамайг сангийн сайд байхад монголын олон татвар төлөгчдийн ажил хийсэн мөнгийг нь та нар өгөхгүй маш их хүндрэл учруулж байсан мөртөө гадаадын хоёр иргэний мөнгийг гаргаж явуулж байсан.Тэр авч чадаагүй удаан хугацааны хохирлыг чи төлөх ёстой биздээ Сангийн яам ахалж байсан хүний хувьд

Hun [202.9.42.61] 2019-03-19 11:47:38

Baliar amitan


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.