БИДНИЙ ТУХАЙ РЕГНУМ: Монголын экологийн асуудал- Оросын Байгалын асуудал

Д.Тулга / Гадаад мэдээ

Олон жил яригдсан Монголын усан цахилгаан станцын төслийг Оросын экологичид болон олон нийт эсэргүүцдэг талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад Монголын УЦС-ын төсөл Оросын экологид хэрхэн нөлөөлөх талаар, ОХУ-ын Регнум агентлагын нийтлэлч Владимир Бадмаевын нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Харилцахад хүндрэл гарах нь тун ховор байдаг Оросын цөөхөн хөршүүдийн нэг нь Монгол улс. Социалист хана нуран унаж, “ардчилал” мандсан ч энэ улс манай улсад нөхөрсөг хэвээр л үлдсэн юм. Гэвч ирээдүйд Улаанбаатарын экологийн нөхцөл байдлыг шийдвэрлэх гэсэн Монголын эрх баригчдын шийдвэр энэ харилцааг нурааж мэдэх нь.

2000-аад онд ДНБ-ий өсөлт нь хоёр оронтой тоогоор хэмжигдэж, Монгол улсын эдийн засаг эрчимтэй өссөн нь энэ улсын нийслэлийн хүн ам эрс өсөхөд шууд нөлөөлсөн юм.

Яг л энэ үеэр хотын зах орчмын асар том гэр хороолол үүссэн нь Улаанбаатарын ялгарах нэгэн шинж байлаа. Алслагдсан сум, суурингаас ажил хайн, амь амьжиргаагаа тэр чигт нь нүүлгэн, гэр барих боломжтой газруудад суурьшиж эхлэсэн нь энэ. Улмаар 90-ээд оноос хойш хотын хүн ам гурав дахин өсч, өнөөдөр 1.5 сая орчим болжээ. Өөрөөр хэлбэл энэ улсын хүн амын тал нь нийслэлдээ амьдарч байгаа гэсэн үг. Ийм дотоодын их нүүдэл Ази, Латин Америк эсвэл Африкийн бүхий л хөгжиж буй орнуудад гардаг л үзэгдэл.

Гэхдээ, Бразилийн хорооллуудаас ялгаатай нь Улаанбаатарын гэр хороололд дулаан хэрэгтэй. Учир нь Монголын өвлийн хүйтэн Сибирийнхээс дутахааргүй. Тиймдээ ч энэ нь эрчим хүчний нөөцийн хэрэгцээ өсөхөд нөлөөлсөн юм. Харин энэ нөөцийг Монгол улс нэг мөр шийдвэрлэж чадахгүй байна.

Монголын газрын хэвлийд газрын тос болон занарын хийн асар их нөөц хадгалагдаж байгаа гэх ч тэдгээрийг хайх, олборлох ажилд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ орны газар нутгийн ихэнх хэсэг нь нүцгэн тал эсвэл говь байх бөгөөд ой модтой хэсэг нь Оростой хиллэх хил дагуу, хойд хэсгээр л үндсэндээ байрладаг юм.

Монголчууд эрт цагт, өргөн уудам нутагтаа тархан суудаг байхад түлээ модны асуудалд ордоггүй байлаа. Тэдний дулааны эх үүсвэр нь аргал байв. Энэ түлш үргэлж л хангалттай байдаг нь давуу талтай байлаа. Гэвч нийслэлд хүн ам төвлөрснөөр эрчим хүчний нөөцийн асуудал эрс нэмэгдэж, улмаар хотын захын оршин суугчид нь нүүрс түлэхээс аргагүйд хүрсэн нь олон асуудлуудыг араасаа дагуулав.

Улаанбаатарт өвөл ирсэн Оросын ямар ч жуулчин тэндэхийн агаар хичнээн их бохирдсныг анзаарна. Хотын төвд ч амьсгалахад хүнд, 200 мянган орчим өрх амьдардаг гэр хорооллуудын талаар бүр яриад ч хэрэггүй. Монголын байгаль орны мониторингийн агентлагийн мэдээлснээр 2017 оны өвөл хотын захаар агаар дахь нарийн ширхэгт хэсгүүдийн концентраци 1000 микрограмм кубметрт хүрсэн гэнэ.

Энэ асуудалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхаарлаа хандуулсан бөгөөд энэ байгууллагын онцолсноор Монгол улс өвлийн саруудад дэлхийн хамгийн бохирдолтой орнуудын жагсаалтад багтжээ.

ДЭМБ-ын Бүс нутгийн товчооны судалгаанаас харахад Улаанбаатарын агаарын бохирдлын 80% нь гэр хорооллын айл өрхүүд болон нам даралтат зуухнаас боловсруулаагүй нүүрсний шаталтаас үүдэлтэй юм байна.

Монголын эрх баригчид 2016 онд шөнө нүүрс түлдгийг зогсоон, цахилгаан халаалтад шилжих зэргээр туршин энэхүү асуудлыг шийдэх гэж оролджээ. Гэвч хуучны дулааны цахилгаан станцууд хангаж чадахааргүй их цахилгаан эрчим хүч хэрэгтэй гэдэг нь тодорхой болов.

Хотын захын бүхий л оршин суугчдыг олон давхар тохилог орон сууцанд оруулна гэсэн популист амлалтууд ч гарлаа. Гэхдээ хэдэн мянган өрхөөс тохилог сууцанд орсон нь цөөн.

Асуудлыг шийдвэрлэх гэсэн ээлжит оролдлого энэ онд ч үргэлжилнэ. Монголын Засгийн газар нийслэлийн оршин суугчид болон жижиг аж ахуйн нэгжүүдийг нүүрс ашиглахыг тавдугаар сараас эхлэн бүрэн хориглох юм. Харин дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй томоохон аж ахуйн нэгжүүдэд энэ хориг үйлчлэхгүй юм байна. Ийнхүү нүүрсийг хориглож, оронд нь гэр хорооллын оршин суугчдыг цэвэр боловсруулсан шахмал түлшээр хангах үүрэгтэй болсон бөгөөд 2019 оны есдүгээр сар гэхэд шахмал түлшний 600000 тонн нөөц бэлдэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Гэхдээ энэ шийдэл нь учир дутагдалтай, алсдаа эрчим хүчний илүү цэвэр эх үүсвэрт шилжих хэрэгтэй гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Тэгсэн тэгээгүй л ойлгомжтой, энэ улсад цахилгаан эрчим хүч улам л хэрэгцээтэй болох нь.

Тиймээс энэ асуудлыг шийдэхэд Монголын эрх баригчдад хоёр зам байгаа юм, импортоо нэмэгдүүлэх эсвэл дотоодын эх үүсвэрийг нэмэх. Монгол улс хоёр хөршөөсөө цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Энд хэлэхэд, Оросоос авдагаас ихийг Хятадаас авдаг юм. Гэхдээ Хятадаас авсан цахилгаан эрчим хүч тус улсын өмнөд хэсэгт байх уул уурхайн объектуудын хэрэгцээнд заруулагддаг. Нөгөө талаас, Орос улс нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүчин чадалтайн дээр илүү их эрчим хүч зарахад бэлэн байгаагаа Москва хэдэнтээ илэрхийлж байлаа. Гэвч үүнд улс төр хутгалдаж байгаа юм.

Монгол улсын Оростой хийх худалдаанд асар их хомсдол хэдийнэ нүүрлэсэн. Манай руу 57.4 сая долларын бараа нийлүүлж, 1.25 тэрбумын бараа авдаг. Тиймээс Оросоос хамааралтай байдлаа нэмэгдүүлэхгүй гэж хүсдэг нь ойлгомжтой.

Эрх баригчид ихээхэн найдлага тавьж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд өнөөдөр эрчим хүчний хэрэгцээний 5% орчмыг хангаж байгаа бол 2023 он гэхэд 20%, дахин долоон жилийн дараа 30% болтлоо өснө гэж төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ энэ бүгд зүгээр л таамаглал, тэглээ ч энэ улс байгалийн нөхцлөөс хамаардаг, тогтворгүй байдаг нар, салхинд бүрэн найдаж болохгүй шүү дээ.

Ингээд л бид Сэлэнгэ мөрний цутгалан, Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцын асуудалд эргээд л орж байгаа юм. Өмнө нь REGNUM мэдээллийн агентлаг мэдээлж байсанчлан, УЦС хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлохын тулд Монголын төслийн компани 2019 оны нэгдүгээр сард судалгаа хийх хаалттай тендер зарлажээ. Энэхүү УЦС нь 315 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд хэтдээ Монголын хамгийн том усан цахилгаан станцад тооцогдож магадгүйн дээр олон асуудлыг нэгэн зэрэг шийднэ гэсэн найдлага тээж байгаа аж.

Гэхдээ Оросын экологичид энэ тал дээр санал зөрөлдөж, усан цахилгаан станцыг барьснаар одоо ч нөхцөл байдал нь таагүй байгаа Байгал нууранд илүү их сөрөг нөлөө дагуулна гэж үзэж байгаа юм. Эргэн сануулахад, Сэлэнгэ мөрөн Байгал нуурын усны жил бүрийн цутгалангийн тал хүртэлх хувийг хангадаг юм. Эгийн голын асуудлаар Улаанбаатар Москвагийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, бүхий л шийдвэрийг Монголын эрх баригчид болон Дэлхийн банк гаргана, харин Орос улс ямар ч оролцоогүй ажиглагч болж үлдэх эрсдэлтэй гэж “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн Оросын зохицуулагч Александр Колотов мэдэгдэж байлаа.

Дашрамд өгүүлэхэд, УЦС барихыг Оросын эрх баригчид ч эсэргүүцэж байгаа, харин энэ байр суурийг Монгол зүгээр ч нэг хайхрахгүй өнгөрч чадахгүй байгаа юм. Чухамхүү Москвагийн нөлөөллөөс болж л Шүрэн болон Орхоны усан цахилгаан станцуудын төслөөс татгалзсан гэж Монголын хэвлэлүүдээр бичсэн байхтай таарч байв.

Эгийн голын төслийн тухайд гэвэл энэ нь дотоодын улс төрийн хэрэгсэл болсон гэдгээрээ бүр төвөгтэй болчихсон хэрэг. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өнөөгийн ерөнхийлөгчийг шүүмжлэн, Халтмаагийн Батулга Владимир Путины найз л юм бол Эгийн голын УЦС-ыг байгуулах талаар яагаад Оросын ерөнхийлөгчтэй тохиролцож болохгүй гэж хэмээж байв.

Өмнө нь Монгол улсын Эрчим хүчний яамны эксперт Г.Ёндонгомбо REGNUM мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “УЦС бол нэн тэргүүнд улс орны тусгаар тогтнолын асуудал” хэмээн мэдэгдэж байлаа.

Тэгэхээр, төслөөс татгалзах нь өнөөдөр хүчирхэг төрийн тэргүүн гэсэн нэр хүндтэй яваа Баттулгын сул дорой, Оросоос хамааралтай гэдгийг харуулж байна гэж сөрөг хүчин үзэж болох юм. Гэхдээ ерөнхийлөгч үүнийг хийх болов уу?

Б.АНАНД


Сэтгэгдэл

ZhvalikovskijKA [85.209.90.108] 2019-08-03 17:55:03

Добрый вечер. Предлагаем услуги: автоматизация технологических процессов, ремонт силовой электроники, ремонт устройств плавного пуска, ремонт частотных преобразователей, модернизация промышленного оборудования, наладка промышленной автоматики, ремонт промышленной электроники: VFD150E43A, E3-9100 003H, ATV21HD30N4, ATV61ES5C31N4, VFD004S21E, CIMR-V7CU22P24, 3G3PV-B416K, SMC920020, TMVRXE18-1500-4160-12, P3-E520-5.5K, VZA25P5FAA, M600-08201160A, ATV212WU75N4C, L300P-150LFU2, CIMR M5N 2018, N3-407-C, SJ700-150HFUF2, EQ5-2125-C, ATV61EXC5C31N4H, CIMRJ7CC41P50, VFD055E43A, CSX-022-V4-C1, M200-03400073A, SMC920050, SJ700-300HFUF2, CIMRE7Z22P21A, ATV61HD75N4S337, ATS48M10Y, MA7200-4040-N1, CIMR-F7Z40900, VFD002L21B, CIMR-E7Z40370A, CIMR-V7SC40P47, 3G3RV-A2185, CIMR-E7Z41100, CIMR-E7C41600, CIMR-XCBC40P7, CIMR-V7CC27P51, VFD015M21B, FR-A140E-37K, ATV61WU75N4A24, ATV61ES5C16N4, VFD1100F43A, FR-Z340-3.7K-AW, ATS48D62YS338, SMC940150-P, CIMRF7Z20301A, FR-V540L-132K, VFD110VL43A, CIMR-E7C27P51, ATV71HU40N4, ATV71HD15Y, CIMR-E7Z20P41A, ATV61EXC5C16N, PA7300-2100-N1, IMS20141-V5-C24-F1-E4, FR-A520-37K, SMC931750, CIMR-E7Z43P71, 3G3PV-A4007, CIMR-V7CU25P54, EMX3-0200B-411, CIMR-V7CC40P77, VFD300F43A-G, M300-05400270A, PA7300-4030-N1, PA7300-4350-N1, M700-09202190A, CFW700E180T2NBN1C3, ATV32H018M2, SJ700-2200HFU2, FR-A120E-2.2K, FR-V240E-2.2K, ATV61WD55N4, P3-E520-3.7K, ATV312HU22N4B, CIMR MR5N 2011, ATV71EXC2C40N4, CIMRG7C40450B, PA7300-4175-N1, FR-V540L-110K, M700-04200185A, CIMRF7Z40550A, CIMRF7Z41600B, CIMR-XCBA20P4, ATV71HD55N4S337, CIMR-E7Z40450A, 3G3RV-A4055, CIMRV7CC40P77, MA7200-2015-N1, CIMR-E7Z42P21B, ATV61HU15N4Z, CIMRE7Z20P71B, CIMRV7TC20P77, CIMR-V7AZB0P20B, ATV212WD18N4, ACH 400, ATS48C17Q, ATV312HU55S6, M800-03400025A, и др. <a href="https://prom-electric.ru/articles/1/1/">ремонт частотников</a> в Prom Electric

afeoalu [176.57.69.186] 2019-05-24 20:34:48

Спасибо за информацию!!!!!

Zella [109.194.175.108] 2019-04-16 02:24:57

Привет меня зовут Zella Wolfgram спешу поделится счастьем я зарегестрировался Мэдээ. Вам тоже советую, до встречи. Жду всех посетителей блога Мэдээ.МН . Сайт 1

Neganet [94.181.10.60] 2019-04-10 14:29:36

Коммерческое предложение. Найдем и удалим всю негативную информацию о Вас, Ваших товарах и услугах! Экспресс поиск негативной информации по ведущим поисковикам : Цена - 1 500 рублей. Глубокий поиск по внутреннему анализу контента сайтов: Цена - 3 500 рублей. Удаление негатива : От 1500 рублей до 10 000 рублей в зависимости от сложности. Оплата производится после выполнения работы. Разошлем Ваше коммерческое предложение по обратным формам связи компаний России. В базе 1 млн 300 тысяч сайтов. Цена 4 500 рублей. Продвигаем Ваши товары и услуги отзывами и обзорами. Все вопросы можно задать по контактам: Телеграм @NegaNet e-mail neganetsb@gmail.com Приносим свои извинения за рассылку! Отписаться от рассылки Пришлите пустое письмо на neganetsb@gmail.com в теме укажите адрес сайта и отписаться от рассылки. Мы сразу удалим Ваш сайт из базы.

Зочин [185.144.139.247] 2019-03-26 13:05:33

Круто!

Зочин [202.179.25.203] 2019-03-20 04:51:55

Erguu ivanuudin hulsnii trolluud hutsaaad l bna tuul selbe yasan ch gene uu.

Зочин [202.9.43.82] 2019-03-20 04:43:18

Энэ асуудлаар хөрш 2 орон хэл амаа ололцох байлгүй дээ... Үнэхээр Байгаль нуурт хохиролтой бол Орсууд Монголд эрчим хүчээ маш хямд удаан хугацаагаар хангана гэсэн гэрээ хийж тэр хугацаанд нь Монголчууд өөр эх үүсвэрүүдээр асуудлаа шийдээд авъя.

tumur [150.129.143.107] 2019-03-20 04:08:01

Хамар доорхоо ХАР,бид чинь дэргэдээ байгаа ТУУЛ,УЛИАСТАЙ,СЭЛБЭ\бүр ядаж "дунд гол"\-голуудаа хайрлаж хамгаалж,арчилж тордож чаддаггүй хүмүүс ,Орос оронлуу болохоор "архирах"дуртай,юу ч чадахгүй,бөгсөө ч олигтой арчиж сураагүй байна хичнээн Орсжжд заалаа,а америк барууныхан яг заанашдээ,тэнэг балайгаараа байсан нь тэдэнд АШИГТАЙ

ЗОЧИН [49.0.135.63] 2019-03-20 03:48:40

ОДОО Л ОРОСУУД БАЙГАЛЬД ХАЙРТАЙ БОЛЖ ГЭНЭ, МОНГОЛЧУУДЫГ ДАРЛАХ АРГАА Л ХАЙЖ БАЙГАА ЮМ. СИБИРЫН ОЙГ ХЯТАДУУДАД БҮГДИЙГ ЗАРААД ХУЖАНУУД ТАСРАЛТГҮЙ ЗӨӨЖ БАЙГАА Ш ДЭЭ. БАЙГАЛЬ НУУРЫН ГАНЦ ТЭЖЭЭЛ ОЙГ УСТГААД ДУУСАЖ БАЙГААГ ТЭНЭГ СОГТУУ ИВАНУУД ХАРААГҮЙ Л БАЙВ ГЭЖ.

tumur [150.129.143.107] 2019-03-20 04:12:24

чи СОХОР юм уу,БАЙГАЛ НУУРЫН эргээр галт тэрэг 4цаг явдаг ,эргээр нь дүүрэн ой мод байдаг,тэнд чам шиг дан тэнэгүүд гэж байхгүй мэр сэр чам шиг хулгайчууд гэж байгаа,хулгйчуудад тэгэж л харагдах байх үйлдлээ бодохоор

Монгол эр [203.217.139.225] 2019-03-20 03:41:58

Уулын ам бүрд далан барьж ус цуглуулаад усан сан үүсгэж, УЦС байгуулах хэрэгтэй. Олон жижиг УЦС байгуулбал оросууд яаж ч чадахгүй. Хуртай жил ус цуглуулаад түүгээрээ газар тариалан, бэлчээрээ усжуулж болно. Ингэснээр борооны болон шар усны үерийн асуудал, цаг агаарын хуурайшил, ган гачиг, эрчим хүч, ургац тариа ногооныхоо асуудлыг нэг мөр шийдэж чадна. Усан сандаа бас загас үржүүлж болно, Яваандаа чийглэг уур амьсгалыг дагаж ой мод ургана. Магадгүй Шүрэн, Эгийн голын УЦС-аас ч илүү өгөөжтэй байж болох юм. Та нар юу гэж бодож байна?

tumur [150.129.143.107] 2019-03-20 04:04:12

үгүй ,далан барихаар усан сан болчихдог бол сайхан л байна,даанч тийм биш,чинийхээр бол бөөөн л намагтай үлдэнэ,гол ч үгүй загас ч үгүй,бөөн ялзмаг,өвчний бөөн шумуул,ялаатай л үлдэнэ дээ,НЭГ ЗҮЙЛ АНХААР :УЦС-эко биш,үүний эсрэг олон улсын хүчтэй байгууллага байгаа,чиний хэлдгээр хятадад өчнөөн УЦС барьсан,усжуулах систем хийсэн бараг цөмөөрөө дампуураад дээр нь бөөн экологийн асуудалтай хоцроод байгаа,өөрөөр хэлбэл хятадад УЦС,ДЦС-н тоног төхөөрөмжүүд хямдарч байгаа,авах газаргүй\хятададаа\,гадагшаа шахахын ТҮҮС,тэнэгээр нь Монголчуудад ҮНЭ ХҮРГЭЖ өгөх гээд л ЛОББИ явагдаж байна.ХАМАР ДООРХОО ХАР:бид чинь ТУУЛ,УЛИАСТАЙ,СЭЛБ

Зочин [112.72.8.90] 2019-03-20 03:39:38

2 орны болон улс төрийн асуудал болгохгүй байх талд онцгой анхаарах нь манай эрх ашигт нийцнэ. Харин Оросын тал ийм байдал руу түлхэнэ. Шударгаар үзвэл Монгол улс тусгаар улс юм бол Москвагаас асуулгүйгээр УЦС ыг барина л даа. Гэхдээ Экологийн нөхцлийг л дэлхийн байгаль орчны байгууллагад бодитоор ойлгуулах юм даа. Манай газар нутгийг харахад төв хэсгээр төмбөгөр ОХУ руугаа уруу, баруунаасаа зүүн тийш хэвгий бололтой. Хэрэв Орос зөвшөрөхгүй бол Тэр их усыг өөрийн газар нутгаар урсгах эрх байх байхдаа. Иргэн хүний бодол.

Зочин [64.119.24.40] 2019-03-20 01:25:37

Эгийн голын УЦС - ыг барьж эрчим хучний асуудлыг шийдэж чадахгуй байж Азийн супер сулжээ ч гэх шиг эргуутэхээ больцгоо. Х.Баттулга гуай та ядахдаа энэ ажлыг шийддэггуй юм гэхэд Оросуудад санал тавиад шахалт узуул. Оросууд нефть эрчим хучээр Монголчуудыг хараат байлгахыг хуссээр ирсэн

tumur [150.129.143.107] 2019-03-20 09:44:40

чи муу тэнэгээ,төсөөлөөч,юу хуцаад байгаагаа,хамаагүй,тэгвэл Орос танайхийг "хараат" байлгахыг хүсэхгүй байна,өөрсдөө дураараа шийд гэвэл яах уу,хятадаас нефть авах уу,арабаас авах уу,бинзенээ 150-200Т-өөр нэмчихлээ,сүйрлээ,хаяанаасаа авч байж, хөгийн нефть импортлогч компаниуд гээд орилоод байсан тэр холоос ирсэн нефть үнэтэй л болно,тэгээд ч арабууд манай зах зээлийг хэзээ ч тоохгүй,хүссэн үедээ мурина,хятадын петрочайна компанируу орох нь байтлаа харж чадахгүй УЛС-д одоо хэн тусалнаа,тэр холын америк уу,тэд биднийг Орос шиг "тэжээдэг"гарууд биш

Зочин [202.179.25.203] 2019-03-20 00:52:48

Jokhuu seem tiim ovoo yum naad Usan tsahilgaan stantsaa varichihgevch bna popor jduchnii modon seem arai l jijig eh bailgui. Haha manai jonhuu tumur za shigee nuutsaar dald huniinudendenharagahgui argaar barij bj medeh yum

Irgen [202.179.25.203] 2019-03-20 00:30:09

Mongolchuud aliin bolgon havhand orson tarvaga shig bh yum. Buh bolomjoo ashiglaj ene tusuliig ehluulj barij duusgah heregtei. Tegehgui bol utaandaa hordoj uhejduuslaa. Orosin esreg hyatadigsurguulj tavi. Buhbolomjiig ashiglaj. Tsahilgaan stanz bariulahguiharin manaihaas av gedeg bol uneheer deerelbhu zan shuu. Jonkhu lalar shoudahaas tsaashgui l dee put inter nohin gulugiig took hutsahgui bga n oilgomjtoi. Odoo manaihan orosin baruunihantai asuudaltai bga ene tsonh ueiig ashiglaj heregtei. Shuud ajlaa ehel oros europi anutai asuudaltai ez horigtoi hil deer nato giin tsereg shahaj ehelsen ueiig l bid ashiglaj barilgin ajlaa shuud ehleh heregtei. Gevch manai super popor jiduchin selemchinii maana modon seem arai l jijig eh bolov uu.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.