Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүдний торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нүдний торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо, эмчилгээг амжилттай нэвтрүүлж, энэ чиглэлийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж хэвшлээ. Энэ нь нүдний эмгэгийн эмчилгээний салбарт том ахиц авчирсан бөгөөд иргэд хувийн эмнэлгүүдэд болон гадаадад хийлгэдэг байсан төлбөр өндөртэй мэс заслыг улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөллттэйгээр хийлгэх боломж бүрдлээ.
Нүдний өвчний эмчилгээ оношилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн хоёр машин, мэс заслын микроскоп, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд иргэдэд нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлж эхэлсэн бөгөөд 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийгээд байна.
Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс заслын чиглэлээр Канад улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл

П.НЯМАА [202.9.43.46] 2019-03-24 01:38:08

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА МАНАЙ ЭМЧ НАР НАРИЙН БАГАЖ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛ ХЭНЭЭСЧ ДУТАХГҮЙ ХААНА Ч ОЧСОН ЧАДВАРТАЙ ТООЦОГДДОЖБА НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮЬЕ

1 udaa hiisnee amjilttai nevtruullee gej bolohgui bh aa [66.181.168.8] 2019-03-20 02:38:56

olon udaagiin daraa amjilttai nevterlee geh ni zuw

Нүд [64.119.24.143] 2019-03-20 17:09:30

Яг тийм Намраас хойш 100 хол давсан Тогтмол хийгддэг мэс засал болсон


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.