Эрүүгийн хэрэгт холбогдсон хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ

П.Урнаа / Хууль

Одоогоос сар гаруй хугацааны өмнө АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорт уламжилсан. Прокурор уг саналыг хэрэгсэхгүй болгосон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсний дагуу Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний 44 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нарын бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

НПГ-ын ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас илрүүлсэн нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцээд дээрх хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.

Мөн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандоржийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж шийдсэн ажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.