Улаанбурхнаар өвчилсөн хоёр иргэн бүрэн эдгэрчээ

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Энэ сарын 7, 9-ний өдрүүдэд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тодруулбал, Энэтхэг улсын 39 настай иргэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид ажиллахаар ирэхэд нь шинжилгээний хариу эерэг гарч улаанбурхан өвчин тээж буйг нь илрүүлсэн байдаг. Мөн Говьсүмбэр аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурхан өвчнөөр өвчилсөн байдаг.

Өнөөдрийн байдлаар дээрх хоёр иргэн бүрэн эдгэрсэн, “Оюутолгой” компанийн ажилтан Энэтхэг улсын иргэн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бол, 13 настай сурагч хичээлдээ явж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл

pp [192.82.65.168] 2019-03-20 05:37:19

medee huulahaa boliy oo. Busdiinhaa hodolmoriig unelmeer ym

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.