ЧУУЛГАН: Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна

П.Урнаа / Улстөр
  • 2019-03-20 03:48:46
  • 2019-03-20 03:48:46

    ЧУУЛГАН: Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна

    photo

    Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

    Тус хууль нь төрөөс зарлаж байгаа тендерийн үйл явц болон тусгайлан агентлаг байгуулах зэргийг зохицуулж байгаа юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    -УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарын гишүүд тендерийн хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж, үндэсний үйлдвэрлэгч нартай уулзалт зохион байгуулж байсан. Яг энэ үед Засгийн газраас ч мөн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байсан. Өмнө нь зохион байгуулагдсан бүх тендерийг авч үзэхэд маргаан гардаг, олон шат дамжлагатайгаар явдаг, гүйцэтгэсэн ажлын чанар тааруу, дотооддоо өөрсдөө хийх боломжтой зүйлийг гадаадаас авдаг зэрэг олон асуудлуудыг үзэж байгаад хуулиа өөрчлөхөөр болсон.

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

    -Энэ хуульд тендерээс хоёр удаа буцаасан бол гурав дахь дээр нь шууд батална гэж байна. Арга зальтай хүмүүс хоёр удаа буцаагаад өөрсдийн компанийг шалгаруулах боломж нээгдэж байгаа юм биш үү. Хоёр удаа тендер шалгаруулалт аваад гэрээ байгуулж шууд өөрийнхөө хамаарал бүхий компанид авдаг энэ нөхцөл байдал энэ хуулийн төсөлд яг хэвээрээ харагдаж байна. Хууль анх батлагдсан цагаасаа компаниудын хар жагсаалтыг гаргах талаар яригдаж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тэр нь байсан хэвээрээ байна. Дарга нар нь өөрсдөө тендер аваад бүгдийг нь залгиад сууж байх нь зөв юм уу, буруу юу гэдэгт хариулт авмаар байна.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

    -Энэ хуульд хорин хэдэн удаа өөрчлөлт оруулсантай санал нэг байна. Одоо хамгийн гол нь цахим систем ашиглаж ил тод байдлаар тендер зарладаг байхаар болгосон. Өмнө нь эрх мэдэл, албан тушаалаараа далайлган авдаг ашиг сонирхлын зөрчил их байсан учир ийм заалт оруулж ирсэн.

    Захиалагчийн хяналт маш сул байгаа. Спорт заалгүй, бие засах байргүй байх зэрэг алдаа дутагдал их гаргадаг байдлаар улсын зардлыг үргүй, чанаргүй зарах асуудал их байдаг. Энэ олон алдаа дутагдлыг залруулахын тулд компаниудын хар жагсаалтыг гаргах, энэ жагсаалтад багтсан компаниудын нэрсийг олон нийтэд нээлттэй зарлаж байх заалтуудыг оруулж өгсөн.


    УИХ-ын гишүүн Н.Учрал:

    -Яамдууд тендер зарлах ажлаас хэзээ холдох юм бэ. Шинэ сайд нь санхүүгийн даргаа сольдог. Бид тендерээс хол байгаа гэдэг хэрнээ санхүүгийн даргаа яагаад өөрийн хүнээс сольдог юм бэ. Цахим тендерийг зохион байгуулна гэсэн мөртлөө урилга хүргүүлнэ гэсэн өгүүлбэр оруулсан нь ямар учиртай юм бэ. Мэдээлэл технологи нь баталгаагүй үед аюулгүй байдлаа хэрхэн хангасан юм бэ. Компьютерийн ард суудаг наад захын нүдний шилтэй хүүхэд хакердчихна. Ийм байхад цахимаар биш цаасаар явуулсан нь илүү дээр юм биш үү.

    СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Хоног хугацааны хувьд цахимаар тендер зарлахад долоо хоног зарцуулдаг болж байгаа. Яамдууд зөвхөн өөрийн хэрэгцээний бараа үйлчилгээнд тендер зарладаг болж байгаа.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    -Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Яамдууд бодлогоо ярьдаг байх ёстой. Ийм учраас бие даасан агентлагуудыг тусад нь салгасан. Яамдуудад ажиллаж байгаа төрийн албан хаагдчдыг тендерт ойртуулахгүй байх тал дээр анхаарсан. Харин яамдууд бодлого, хэрэгжүүлэлт дээрээ анхаарч ажиллах ёстой. Тендерийг цахимаар явуулах тал дээр хакердуулахгүй хэмжээнд байхаар хамгаалалт яригдана.

  • 2019-03-20 03:07:37
  • 2019-03-20 03:07:37

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ

    photo

    УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагаас эхэллээ. Хуралдаанаар таван багц хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Эдгээр хуулийн төслүүдийн хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд урьдчилан хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлээд байгаа юм.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал:

    •Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

    •Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

    •Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

    •Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    •Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

    Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл

sonsson bolov uu. terbumtan jdu chin tenderchin bolson ni aruin yvdal uu [122.201.23.227] 2019-03-20 06:02:58

erdenet gok iin haluun hoolnii tenderiig tavan tolgoin zahiral jargalsaihan hucheer avsniig ta buhen [122.201.23.227] 2019-03-20 05:58:17


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.