Олимпын гудамжны замын хөдөлгөөн гуравдугаар сарын 25-ны өглөө хаана

М.Амаржаргал / Нийгэм

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра “Түгжрэлийг бууруулах үүднээс Олимпийн гудамжны замыг түр хугацаагаар нээгээд байсан. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хаана. Гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна. Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгаа. Үндсэн гүүр маань 477 метр урт.

Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 25-н гэхэд гүүрийн ажил дуусна. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 30 гэхэд дуусах ёстой. Замын цагдаагийн баруун урд уулварын гүүрэн гарцын ажил эхлэхээс өмнө авто зам төмөр замтай огтлолцдог байсан. Үүнээс үүдэн гардаг байсан түгжрэлийн асуудал гүүрийг барьснаар үндсэндээ шийдэгдэнэ.

Түүнчлэн зам засварын ажлууд дөрөвдүгээр сарын дундаас эхэлнэ. Налайхын замыг дөрвөн эгнээтэй болгож засах ажлын бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-наас тус замыг хаана. Замын ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын компани ажиллаж, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллана. Засгийн газрын зүгээс арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгах чиглэл өгсөн учраас нэлээд олон хүний хүчээр ажиллах болно” гэлээ.

image

image


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.9] 2019-03-22 14:46:54

Medeeniihee garchihiig oilgohoor bichij boldoggvi yum bh daa zamiin hudulguun haana ch geh shig hudulguuniig gej boldoggvi yumuu yamar utga nairuulga bhgvi arai dendvv

uvur mongoliin zaluu [117.136.38.128] 2019-03-20 09:43:40

mongolchud neg guur barikh d 3-4jiln tsag zartsuuln gez unheer ineedem shg

Зочин [103.229.121.241] 2019-03-20 05:23:46

ачлал ...40 сургуулийн хажуугаар зам тавиасаа түгжрэлгүй сайхан амьдрах юм сан бас монгол тёлёвизийн хойгуур мухар замыг сэтлээд 28 р сургууль руу зам тавиасаа хүүхэдээ хурдан хүргэх юм сан


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.