Онцгой дэглэмийн ард Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгох бэлтгэл хангагдаж эхэлжээ

Т.Хулан / Улстөр

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж, зургаан сарын онцгой дэглэмийг тогтоосон. Онцгой дэглэм тогтоосон үед Засгийн газар дангаараа шийдвэр гаргах бүрэн эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл, Засгийн газар онцгой дэглэм тогтоосон үед “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн ТУЗ болон үйлдвэрийн захиргааны шийдвэрийг үл харгалзан, бүтцийг өөрчлөх, удирдлагын багийг солих, гэрээ хэлцэл цуцлах, хийх бүрэн эрхтэй гэсэн үг юм.

Иймд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн статусыг өөрчилж Төрийн өмчит үйлчилгээний газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, мөн одоогийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж оронд нь АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэр ХХК-г Төрийн өмчит үйлчилгээний газар болговол ТУЗ-гүй болж, Ерөнхий захирал нэг, орлогч захирал дөрөв, газар нэг, хэлтэс 16, цех 32 болгон өөрчлөх юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгох гэж буй талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ТӨҮГ БОЛГОХ АСУУДЛЫГ ИРЭХ 7 ХОНОГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ

- “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгох шийдвэрийг гаргаж байгаа гэх мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?

- УИХын 23 дугаар тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгохоор заасан байгаа. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн бүтцийг өөрчилснөөр ТУЗ-гүй болно. Уг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх болов уу.

- “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- Одоогоор албан ёсны мэдээлэлгүй байна. Тэр хүн ажлаа хийж байна. Ажлаа богино хугацаанд цэгцлэхийг шаардаж байгаа. 119 сая долларын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээг хийсэн ч одоог хүртэл нийлүүлээгүй нь тогтоогдсон. Тэгсэн мөртлөө төлбөрийнхөө 50 хувийг урьдчилж авсан байсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал учраас шалгаж байна. Зах, замбараагаа алдсан асуудлын нэг жишээ нь энэ юм. Тэндхийн цэгцтэй болгоныг одоо цэгцгүй болгож буй мэтээр зохион байгуулалттай мэдээлэл цацаж байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн. Гэхдээ нэг ч хүнийг нэмж томилоогүй байна. Үйлдвэрийн удирдлагын бүтэц нь жижгэрсэн.

- “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгосноор бүтэц нь яг яаж өөрчлөгдөх юм. Таван орлогч нь дөөв болох эсвэл цехүүдийн тоог багасгах мэт тодорхой өөрчлөлтийг хийх үү?

- Үйлдвэрийн удирдлага болон Төрийн өмчийн хороо хамгийн үр ашигтай байж болох түр бүтцийг Засгийн газарт оруулж ирэх ёстой. Үүний дараа бүх зүйл тодорхой болно.

- Шинэ бүтцийг бий болгосны дараа төр өөрийн хүнээ албан тушаалд томилох нь гэх хардлага байна?

- Стратегийн ордууд цэгцлэгдэх ёстой гэх байр, суурьтай байж ирсэн. Цэгцлэхээр ажиллахад “Коммунизм байгууллаа. Уул, уурхайн компанитай хүмүүс улс төрд зүтгэхэд хүндрэлтэй боллоо” хэмээн шүүмжилж байна. “Эрдэнэс Монгол” гэх компани стратегийн 400 гаруй ордын хоёрыг л мэддэг. Маш их баялагтай ч менежмент нь буруу явсны гол алдаа нь энэ юм. Ордуудыг нэгтгэж баялагийн санг бий болгох ёстой. “Эрдэнэс Монгол”д баялагаа нэгтгэх ёстой. Үүний дараа олон улсын зах, зээлээс хөрөнгө босгоно. “Эрдэнэт” үйлдвэрт ч мөн ийм болох ёстой. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудтай холбоотой мэдээллийг нээлттэй сонсоно. Үүний дараа “Баялагийн сан” –ийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Ирээдүйн өв сангийн тухай хууль болон бусад хуулиудыг нэгтгээд Баялагийн сангийн нэгдсэн хуулийг Засгийн газраас өргөн барина.

- “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх зээлийг хүүг Засгийн газраас төлөөд явж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой вэ?

- Хариуцлагагүй үйлдлээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал үүссэн. Энэ асуудал ноцтой хэлбэр рүү гээ явж байна. 49 хувийг худалдан авахад оролцсон зарим этгээдүүдэд энэ төлбөр өндөр байх нь сонирхолтой байгаа. Үүнийг яаралтай шийдэхээс өөр аргагүй. Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ажиллаж байна. Удахгүй ажлын хэсгийн шалгалтын хариуг олон нийтэд танилцуулах байх.

- Цагаан суваргын ордыг төр өөртөө авах тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?

- Хууль зөрчөөд өгсөн үү гэдгийг тогтооно. Төр хайгуул хийсэн стратегийн орд бол хамгийн багадаа 34 хувийг эзэмших ёстой. Гэтэл төр 0 хувь ч эзэмшдэггүй. Хуулийн дагуу бол асуудалгүй юм.

Х.ХЭРЛЭН: БИ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ БОЛОХГҮЙ

Харин Х.Бадамсүрэнгийн оронд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилно гэсэн мэдээллийг бид тодрууллаа.

Энэ талаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээс тодруулахад “Би “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болохгүй. Худал мэдээлэл байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.247] 2019-03-22 03:27:23

Төр өөрийн мэдэлдээ авах юмаа авах нь зөв. Аваад бүх хувьцаагаа ард иргэддээ тарааж эзэмшүүлэх нь хамгийн зөв шийдвэр. Цөөхөн хэдэн хүн баяжиж байхаар монгол түмэн бүгдээрээ үр ашгийг нь хүртэж амьдрах хэрэгтэй. Дэмжиж байна.

Zochin [43.242.243.6] 2019-03-21 14:16:41

Xogshin oboo emeegeer ni duudaad sindrom ni exellee. Nasaaraa uildbert ajillasan xvmmvvsiig tetgebert ni gargax kompanit ajil exellee xuulial dagaarai xubalznuudaa xenii zaxialgaar xiigeed baina. Nobshiin lalruud

zochin [77.111.247.108] 2019-03-21 09:47:59

demjij bn

Зочин [64.119.20.71] 2019-03-20 23:29:48

Төр бол авах мөнгөө яаж ийгээл авна ш. 49 ийн талын тэтгэвэрийн өвгөн хэдэн балинчаа аваад хурдан зайлах хэрэгтэй. Үйлдвэрээр дүүтэн хөдөлмөрийн чадватгүй эмгэн өвгөн боллоо.

Зочин [202.179.27.102] 2019-03-20 19:26:44

Төр хулгай хийдэггүй биш хийдэг. Ганц хувийнхан биш төр ч гэсэн хүмүүс.

TUR MUU MANAGER [172.58.37.20] 2019-03-20 18:45:08

Mulgiu tumniig sain munhuurlah um, zuin 49% + 2% iig ogood huviin company management ogson bol, hudlaa uls torchid shahaaa hiij mongo idehgui boloh baisan um VIVA Venesuala hiij ehelj bga um uu

Зочин [84.0.107.151] 2019-03-20 16:04:32

Ямар нэг хэлбэрээр төрийн өмчит байгууллага л байх нь одоодоо зөв. Тэгэхгүй бол Монголыг тэжээж байгаа ганц газраа шуналтнуудад юу юугүй алдах дөхлөө

Зочин [202.179.27.102] 2019-03-20 14:59:58

Хоёрын хооронд ингэж заваарч байхаар социализмаа байгуулчихаа. Монгол хөгжихгүй байгаа ганц шалтгаан бол хоёрын хооронд шилжилт хийсэнд байдаг юм.

Танд [202.131.228.50] 2019-03-21 02:54:04

Социализмыг жинхэнээр байгуулвал болох л юм. Марксыг муу онолч гэж одоо хүртэл хэн нэгэн дүгнээгүй байна. Зүй ёсоороо(Марксынхаар) социализм нь жинхэнэ зах зээлийн зарчмаар хөгжих ч байсан юм уу хэн мэдлээ

zochin [64.119.26.92] 2019-03-20 14:52:09

51/ iig ganzorig temuulen 2toluul chadahgui bol horongiin huraa

зочин [202.21.106.155] 2019-03-20 14:48:08

өвөө өвөө гээд хуцаад байх юм байхгүй.

Зочин [103.26.195.33] 2019-03-20 14:21:36

Угаасаа монголчуудын өмч төрд байж байг монголчууд төрдөө хадгалуулъя харин сүүлийн хорин жилд гарч ирсэн луйварчид сөнөтүгэЙ монгол улсын өмчөөс хол байцгаа битгий хор найруулж хов хутгаад байцгаа

Зочин [66.181.189.162] 2019-03-20 17:36:26

Төр татвараа л ав. Төрд аваад хэзээ ч ашигтай ажиллахгүй зөндөө туршлага байна

зочин [202.9.42.36] 2019-03-20 13:58:05

49 хувийн луйварчид чацаг царайлаад шүүхдэнэ дээ УИХ аар оруулалгүй чоно борооноор гэдэг луйвар болсон шүү эзэн юмаа мэдэж эрэг усаа хашдаг ёстой ядарсан ард түмэнд өгвөл зүгээрсэн

Зочин [103.57.93.47] 2019-03-20 13:53:34

ТӨҮГ болбол баларна шүү. Одоо байгаа ТӨҮГ гэж аймаар шахаа хийдэг газрууд байна

Зочин [182.160.38.223] 2019-03-20 13:50:26

ард түмний өмч хэдхэн тарваган хулгайч нарынх биш. уучлаарай.

Зочин [202.179.25.203] 2019-03-20 12:32:45

Онцгой дэглэм гэж соц үеийн хууль хэрэглээд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон хувийн хэвшлийг тонон дээрэмдэж байгаа юм биз дээ? Үндсэн хууль хамаагүй гэж байна. Алчдийм байна хөөе!

Эрдэнэт [103.57.95.83] 2019-03-20 12:10:38

Энэ хөгшин өвөө болон бусад олон хөгшин өвөө нарыг үйлдвэрээс хурдан гаргах хэрэгтэй. Олон ажлын хаалт болж байгаа шүү энэ өвөө нар

зочин [103.194.176.117] 2019-03-21 01:40:01

Өмнөговиос угшилтай Хоохорын Бадамсүрэн гэгч этгээд маш их ашиг сонирхолын зөрчилтэй шуналтай үйлдвэрийн муу ажилчидын эрх ашигийг уландаа гишгисэн боловсон дээрэмчин

Zuv [160.13.93.1] 2019-03-20 11:49:23

demjij baina

zaluu [64.119.23.113] 2019-03-20 11:24:26

neden luivarchinaas salgaad ih tom luivarchid avh yum bain tsairtsan garuud yumaa ene mongol ulsad ezen gej bain uu

Зочин [182.160.37.32] 2019-03-20 11:22:19

sain bna amjilt ... ard tumen ta nariig demjij bna, ene bol turiin darkhlaa

Зочин [66.181.161.67] 2019-03-20 10:55:12

Зөв зөв эрт ингэх хэрэгтэй байсан шүү дээ эрэг усаа эзэн юмаа гэж үнэн шүү

Zuv [49.98.154.68] 2019-03-20 10:12:46

Zuvuu zuv. Amjilt husie

Zochin [150.129.143.194] 2019-03-20 10:08:58

Zov mundag

зочин [66.181.179.172] 2019-03-20 09:28:19

Зоригтой ,хий. Арбитор,хир шудрага ,байдгийг_ ,харья. ХХБ ,өөрөө ,гадаадын ,хөрөнгө ,оруулттай ,банк 49 хувь ,гадаадынханд очно.гэсэн ,үг. Гадаадын ,нөхөр ,телевизээр ,яриад ,байсан,юу ,болсон Амь ,тавьж ,байна.

Зочин [202.5.198.38] 2019-03-20 09:24:22

ТӨҮГ- Төрийн Өмчит Үйлдвэрийн газар

Зочин [202.9.45.52] 2019-03-20 09:09:21

Төрд оновчтой том обьектууд байх нь зөв.Анх асанОтгонбилэг,асан Багабанди нар л ХК болгож цаашид хувь болгохоор зорьсон байх даа. Харин дарга нартаа хяналтаа сайн тавьж шахаж ажиллуулаарай.Шударга хүнд цалинг нь сайн өгөөрэй.Хангамж хэрэггүй шүү.

ЗОЧИН [203.91.115.38] 2019-03-20 08:33:33

НӨГӨӨ ХУВИЙН ӨМЧИЙГ НЬ НИЙГЭМЧИЛСЭН ЮМ АА ДАА ЯНЗ НЬ. ЭНЭ ХҮРЭЛСҮХЭД МОНГОЛ УЛСАД МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ЕР АЛГА АА. НИЙГЭМД ТААЛАГДАЖ Л БАЙВАЛ ХАМАА НАМААГҮЙ АМАЛСАН ЯРЬСАН ХҮН БАЙНА ШҮҮ НӨХӨДӨӨ. ЖИШЭЭ НЬ ТАВАНТОЛГОЙ ХХГ-ИЙН УДИРДЛАГАД 2019 ОНЫ 1-Р УЛИРАЛД БАГТААГААД АРД ТҮМЭНД НОГДОЛ АШИГ ТАРАА ГЭДЭГ ҮҮРЭГ ӨГСӨН ГЭЭД Л... ТВ ЭЭР ЯРИАД БАЙХ ЮМ. ТЭР ЧИНЬ АЛЬ НЭГ АЛБАН ТУШААЛТНААС БУС КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХЭЭ ШИЙДДЭГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ УГ НЬ. ЗА ДАА МАНЬ МЭТ ТЭР ШАХААНААС НЬ ХУВЬ ХҮРТЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЗҮГЭЭР Л АРД ТҮМЭН ГЭДЭГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ГЭДЭГЭЭ Л ОЙЛГОХ ЦАГ БОЛЖЭЭ. МИНИЙ ХУВЬД ХЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЯНАЛТ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ХЯНАЛТ ХЯНАЛТ ХЯНАЛТ БАС ДАХИН ХЯНАЛТ .........

Монгол төр [103.212.116.215] 2019-03-21 01:52:05

Хулгайч нартай хууль яриад байх шаардлага байхгүй

Зочин [202.9.42.152] 2019-03-20 16:11:01

Улсын өмчийг хулгай хийж хувийн өмчтэй болсоныг хувийн өмч гэхгүй.Энэ бол луйварын өмч.

Зочин [103.229.120.76] 2019-03-20 08:26:56

Үйлдвэрийг улсын болгох сайн хэрэг өмчгүй улс гэж юу байхав шахаа махаагаа зогсоож олон саяын цалин авдаг хурган дарга нараа цөөлөх хэрэгтэй.

Зочин [202.9.43.34] 2019-03-21 16:52:07

Ёстой доо. Мүүнчин авгайг зайлуулаагүй цагт хэзээ ч өөд нар үзэхгүй ээ. Тэрийг зайлуулаад өгөх хоншоортой захирал ирээсэй Бурхан минь!

зочин [66.181.164.110] 2019-03-20 08:07:33

Томилж байгаа нөхдөө сайн судалж жаахан ч гэсэн мэдлэгтэй хүнийг томилж байвал алв алв талдаа хэрэтэй байна

Иргэн [64.119.16.114] 2019-03-20 08:05:57

Хоёрхон ТЭРБУМ долларын бараа ШАХААД, гурван зуухан мянган долларын ашиг унагаад БАЙЖ дээ.

зочин [66.181.164.110] 2019-03-20 08:02:28

хш

зочин [103.212.118.119] 2019-03-20 07:54:15

уг ххк байж туз тай байвал яасан юм бэ орлогч захиралуудын доор бас газар нэртэй ажилгүй шахам хийх зүйл багатай хүмүүс байх юм. эрдэнэт үйлдвэрт зургаан мянга шахам ажилтан ажилчинтай байсан одоо долоон мянга найман зуун хүнтэй болсон гэсэн. ажилгүй хов хооцолддог шахааны хүмүүс олон болж хүнд суртал газар авсаар байна шүү.

Эрдэнэт УБҮ [103.212.116.215] 2019-03-21 01:56:56

ТУЗ-н гишүүд гэдэг чинь жинхэнэ хувааж хусдаг хүн болгон өөр өөрсдийн хүнээ авна дээр нь бас шахаа хийнэ завааруулж өгнө дээ. Хүн болгон мэдэж байгаа тэр даргын хүн энэ даргын хүн гээд зөндөө...

Зочин [202.126.89.38] 2019-03-20 07:53:49

Communism hiigeed l bgaa shdee.

Зочин [202.55.188.38] 2019-03-20 07:39:40

Бадамсүрэн ч шахаагаа хийдгээ хийсэн. Эрдэнэт ТӨҮГ болдогоо болсон. Аль 2 жилийн өмнө шүү дээ.

Зочин [112.72.8.90] 2019-03-20 07:23:58

Бадамсүрэн мэрэгжлийн малтагч/хулгай/. Баригдангуутаа харвалт өгдөг.

Зочин [202.126.89.235] 2019-03-20 07:14:25

MANAN GAR HUL.

Зочин [202.9.43.82] 2019-03-20 07:11:11

За даа төрийн үйлчилгээний газар болж байгаа юм бол төрд ажиллаж байгаа нөхдүүд шахаагаа хийж үйлчлүүлдэг газар жинхэнэ утгаараа буй болж байгаа юм байна гэж ойлголоо зөв үү Сэтгүүлчээ. Сайдаа... ЖДҮ шигээ битгий л хуваагаад хүртчээрэй дээ....

иргэн [66.181.181.103] 2019-03-20 07:10:42

Хүрэлсүхийн томилгоог ойлгох юм алга, дандаа чадваргүй, мэрэгшээгүй хүмүүс томилно, ажилаа хийж чадахгүй хүмүүс сүүлд нь Хүрэлсүхийн нэрийг л баастана штэ. Мөнхийн ЕС бна гэж зүүдлээгүй л байлтай. Ямар их дайсантай болж бга билээ дээ, жаахан бодолтой бж, мэдлэгтэй, мэргэжилдээ чадвартай, сэтгэлтэй хүмүүс томилмоор юмаа

зочин [202.179.24.72] 2019-03-20 07:08:03

эх орон ч таван гишүүндээ талархаж байна.улс өөрийн өмчөө хэнээс асуухгүйгээр авах хэрэгтэй баялагийн тэгш хувиарлалтыг хийх хэрэгтэй манангийн үед будиллуусан энэ асуудал хэцүү олон саад тотгор гарна туулаад гар ард түмэн та нарыгаа хүрээлж байна.Харин засгийн газрын гишүүн Сумьяабазар юу гээд байна хувийн өмч рүү халдаж болохгүй ч гэх шиг бусдыг уриалан дуудаад хууль журмын дагуу аваагүй л бол хураах нь засгийн эрх ард түмний өмч.өөрөө тийн өмчтэй болоод айгаад байгаа юм уу хүнээс сонгож тавих хэрэгтэй засгийн газрын явуулж байгаа бодлого ард түмний хүсэн хүлээж байгаа зүйлсийн эсрэг ажиллаад байгаа сайдыг огцоруулж намаас хөөх хэрэгтэй ард түмэн түүнд дахиад итгэл үзүүлэхгүй шүү амжилт

зочин [103.194.176.117] 2019-03-21 01:44:24

Сумьяабазар сайдаа Х Бадамсүрэнг нутаг заа тэр нутагтаа очиж малчны туслах малчин болговол таарсан амьтан

Балт [103.229.123.39] 2019-03-20 06:52:33

Эзэн н юмаа мэднээ. Зоригтойхон хөдлөөд. Шуурхай арга хэмжээ ав. Өдөр шөнөгүй ажилла. Наад анаархууд чинь хэсэг майлна битгии тоо. Энэ сэдэвээр ам ангайсан сэтгүүлч хэвлэлииг амыг дахин дуугарахгүй болтол амыг н барь

Zochin [119.36.214.6] 2019-03-20 06:48:21

Orduudiig baruun solgoigui olgoj bsan hun ni Kherlen yum shuu dee. Id zavharliin uyed kadastriin darga hiij blaa. Ingeheer l Hurelsukh bol hudlaa durnii gar yum bna gej bodogdood bgaa yum daa. Buh uildel ni zorootei

zochin [203.91.112.130] 2019-03-20 06:47:30

ӨМЧ ба Уурхай байгуулж эрдэс баялаг ашиглах ЭРХИЙН ЛИЦЕНЗ/mining right license/ хоёрыг ялгаж ойлгож хэрэглэмээр байгаа юм

Зочин [103.14.36.18] 2019-03-20 06:47:02

МАН, АН-ын одоогийн удирдлагуудыг зайлуулвал таарна.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-20 06:46:34

НӨГӨӨ ОХУ-ААС ХУВИЙН ХЭВШИЛ ХУДАЛДАЖ АВААД МУ-Д АВЧИРСАН ХУВИЙН ӨМЧ 49%-ИЙГ ЯАХ ГЭЖ БУЙ ЮМ БОЛОО,400,27 САЯ ДОЛЛАР, ДЭЭР НЬ "РОСТЕХ"-ТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭНД ЗААСАН 100 САЯ ДОЛЛАР, ЭНЭ ХУГАЦААНЫ АШИГ ГЭЭД 600-ААД САЯ ДОЛЛАР "МОНГОЛ ЗЭС"-Д ТӨР ТӨЛЧӨӨД 100% ТӨҮГ БОЛГОЖ БУЙ ЮМУУ,УДШ,ОУ-ЫН АРБИТРИЙН ШҮҮХЭЭР ОРОХ МАРГААНТАЙ ҮЙЛДВЭРИЙГ ИНГЭЖ ЯАРУУ САНДРУУ ШИЙДЭХ НЬ БУРУУ, УГНА УИХ, ЗГ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ШИЙД ГЭСЭН ТОГТООЛУУД БИЙ ДЭЭ, ТӨР 100% АВААД "СТАНДАРТ"-Д ТӨЛӨХ МАН-ЫН ХУЛГАЙЧДЫН 120 САЯ ДОЛЛАРЫГ ТӨР ТӨЛӨХҮҮ ГЭЭД АСУУДАЛ ИХ БНА ДАА.ИНГЭЖ ЭРДЭНЭТ МАН-ЫН ӨМЧ, НАМЫН ТОМЧУУДЫН СААЛИЙН ҮНЭЭ БОЛОХУУ,

Зочин [103.229.122.15] 2019-03-20 06:44:19

Юун Үйлчилгээний газар вэ Үйлдвэрийн газар гээч ээ. Бичиг үсэгт сайн тайлагдаж, юм сайн уншиж судлаач дээ

Зочин [103.14.36.18] 2019-03-20 06:44:18

Хүүк өөрийн хүнээ тавьж Эрдэнэтийг нэг мөсөн идэж дуусгах нь л дээ

Зочин [103.111.68.3] 2019-03-20 06:43:52

ХҮРЭЛСҮХ ХУЛГАЙ ХИЙЛГЭХ ГЭЖ НАЙЗЫГАА ЭНЭ МАНГАР ПАЦААНЫГ ТАВИХНЭЭ ЭНЭ ХЭРЛЭН ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ШҮҮ АТГ ШАЛГААРАЙ

Зочин [59.153.114.115] 2019-03-20 06:42:16

ТӨҮГ-үйлчилгээний биш, үйлдвэрийн газар. Мэдлэг тун ч дорой байна даа.

Зочин [103.229.122.15] 2019-03-20 06:45:16

Хэлээд юу гэх вэ. Товчилсон үгээ ч зөв задалж бичиж мэдэхгүй сэтгүүлч нэртэй хоосон толгойтууд олширчээ

Ха [59.153.112.13] 2019-03-20 06:42:05

Ордуудыг хууль бусаар өгсөн албан тушаалтантай хариуцлага тооц.авсан эзэд бол ашигтай юм чин авах л болно

Зочин [103.57.93.195] 2019-03-20 05:25:05

amjilt odool uls oron ard tumnee bodoh cag bolson guchin jil ezengui duraaraa heden hulgaich nar manantaad duraaraa jirgelee ur dunden heden mongo huulegchid hojij gurvan say guylagchin uldsen

Зочин [202.179.31.37] 2019-03-20 05:21:04

Ээ хүүрээ чи буруу л юм хийгээд бн оу шүүхэд унахнээ энээ балай

Зочин [202.9.42.19] 2019-03-20 05:14:11

Энэ гэж нэг рок од байнаа. Бөөн2 шүтэн бишрэгч тойрон хүрээлэгчидтэй.

Зочин [202.179.27.116] 2019-03-20 05:11:30

Удахгүй томилчихсон. Төр үүрэг хүлээлгэв гээд ичихгүй яриад гараад ирнэ дээ. Тэд нарт ичих нүүр байх биш, хулгайчид

Mal [202.126.89.169] 2019-03-20 05:09:25

Strategy 400 ord gej haana ch bhgui


62 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
62 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.