Өмнөд Солонгост санаандгүйгээр пуужин хөөргөжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Өмнөд Солонгост энгийн шалгалтын явцад агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин хөөргөсөн ноцтой хэрэг болжээ. Гэхдээ пуужин хөөргөсний улмаас хохирсон хүн байхгүй гэж Батлан хамгаалахын яамнаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээллээ.

Энэ явдал гуравдугаар сарын 19-нд орон нутгийн цагаар 10:38 цагт болсон байна. Сөүлээс 85 километр зайд байрлах Чхунчон дахь агаарын цэргийн хүчний цэргийн баазын мэргэжилтэн агаараас эсэргүүцэн хамгаалах системийн төлөвлөгөөт шалгалт хийх үеэр Чхонгын загварын байлдааны нэг пуужин хөөрчээ. Пуужинг бай чиглүүлэн хөөргөөгүй бол өөрийгөө устгадаг байхаар программчилсан бөгөөд улмаар үүний дагуу санаандгүй хөөрсөн пуужин хэдхэн секундын дараа дэлбэрсэн байна. Энэ хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд материалд хохирол учраагүй гэж эх сурвалж мэдээллээ.

Энд дуулгахад, Чхонгын пуужин нь 40 хүртэлх километрийн өндөрт агаарын бай устгах зориулалттай. Анх сургалтын зорилгоор 2017 онд хөөргөж байсан. Тэр үеэс хойш олон зуун пуужин байлдааны жижүүрийн байдалд байдаг гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-22 14:13:37

удахгүй бүдүүнээг санаандгүй очиж онох нь дээ

зочин [124.44.20.30] 2019-03-21 14:29:20

Ямар аймаар юм бэ? Агаарт зөндөө олон хүнтэй зөндөө олон онгоц нисэж яваа шүү.

ккк [103.26.194.238] 2019-03-20 10:33:44

ккк буу алдсан байна.пүүжин алдсан байна.

Зочин [202.179.24.10] 2019-03-20 10:30:41

Kk puujin aldjee

зочин [180.235.184.5] 2019-03-20 10:16:11

хийх юм олдохгүй болохоор байлдаж тоглох гэж байгаа юм байхдаа өөрсдөө үнсэн нурам болох нь кх кх

Зочин [122.201.24.235] 2019-03-20 09:16:34

Эрггүтэж байж хойдуудын атомын пууж нд үнсэн товрог болох нь л дээ!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.