Гарааны компаниуд болон ЖДҮ-ийг Азийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ гэв

М.Амаржаргал / Нийгэм

Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП) нь Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид (ЖДҮ), гарааны компаниуд, бизнесийн байгууллагуудыг Азийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, зуучлах зорилгоор долдугаар сард Сингапурт болох “Market Access Programm”-д Монголоос гурван байгууллагыг хөнгөлттэй нөхцөлөөр оруулах юм байна. Уг хөтөлбөрт хамрагдхын тулд наана нь МТҮП болон “Азийн бизнесийн холбоо”-той хамтран Монголд хэрэгжүүлж буй “Access Asia - Экспортын хурдасгуур хөтөлбөр” -т хамрагдаж Сингапурт очих бэлтгэлээ хангах аж.

Тус хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд Австрали, Англи, Филиппинээс гаралтай Ази - Номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, өндөр туршлагатай, мэргэшсэн менторуудын удирдлага дор 10-н долоо хоногийн турш бэлтгэгдэнэ. Шалгуур үзүүлэлтийг хангасан компаниуд долдугаар сард Сингапур улсад зохион байгуулагдах “Маркет Ассess Program” 3 долоо хоногийн хөтөлбөрт санхүүгийн хөнгөлөлттэйгөөр хамрагдана. Мөн Камбож улсад зохион байгуулагдах Азийн бизнесийн холбооны 2019 оны чуулганд хамрагдах, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Азийн зах зээлд нэвтрүүлэх боломжуудаар хангагдах юм байна.

Энэхүү хөтөлбөрөөр Монголын бизнесүүд, ЖДҮ, гарааны компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий байгууллага болгож төлөвшүүлэх, Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлтэй холбох томоохон үүд хаалга нээгдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байв.

МТҮП-ын захирал Ц.Содномдамба: “МТҮП нь дэлхийн тив бүрийн шилдэг инноваци, энтрепренершипийн байгууллагуудтай холбогдож Монголын ЖДҮ, Гарааны компаниуд, Энртепренеруудыг дэлхийн зах зээлд гаргах боломж бололцоо, үүд хаалгыг нь нээхээр ажиллаж байна. Үүний нэг томоохон ажил бол Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапурын төрийн “АСE Сингапур” байгууллагатай хамтын ажиллагааг эхлэж байгаа бөгөөд эхний ээлжинд Сингапур улсад болох “Market Access Programm” хөтөлбөрт Монголын 3 компанийг хамруулах юм. Ирэх намар Азийн Залуу Энтрепренер хөтөлбөрийн үйл ажиллагааг Монголд явуулж ялагчдыг мөн Сингапурт өрсөлдүүлнэ. Оюуны торгоны замын ажил эхэлсэн. Үүнийг хамтдаа бүтээцгээе” гэлээ.

Азийн Бизнесийн Холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул: "Аливаа зах зээлд урт хугацаандаа амжилттай ажиллахын тулд тухайн зах зээлийн чадварлаг бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүдээс маш сайн суралцах ёстой. Мөн тухайн зах зээлд гарах стратеги төлөвлөгөөгөө тэдэнтэй хамтран боловсруулвал бизнесийн амжилтаа илт хурдасгаж, зарцуулах цаг, хөрөнгөө мэдэгдэхүйц хэмнэж чадна. Манай ACCESS ASIA: Экспортын Хурдасгуур Хөтөлбөр нь Ази - Номхон далайн бүсийн хэмжээнд, ялангуяа Зүүн Өмнөд Азийн зах зээлүүдэд төрөл бүрийн бизнесүүдийг амжилттай босгон, авч явж буй олон улсын экспертийн багтай хамтран Бизнес Бүүткэмп, Байгууллага бүрт зориулсан ганцаарчилсан менторинг өгөх форматаар явагдаж байгаагаараа анхдагч, инновацлаг, өндөр үр дүнтэй байх болно” гэжээ.

“Экспортын хурдасгуур” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл нэг сарын хугацаанд явагдах аж. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл технологийн үндэсний паркаас авах юм байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.25] 2019-03-20 09:49:05

худлаа, технологийн үндэсний парк гэж худлаа газар, УБ-н автобусны картыг монгол залуучууд хийхэд дэмжихгүй солонгосын компаний картыг 10 дахин өндөр үнээр автобусанд байрлуулж ашиглаж байгаа

Зочин [182.160.3.28] 2019-03-20 14:45:57

chini yriad bga gazar chin niisleliin auto teevriin gazar shde . ene gazar chin turuus 1 ch tugrug avdaggui aj ahuin tootsoot uildveriin gazar . tender mender ch baidaggui. bor zurheeree mongol zaluusaa olon ulsad gargah geed l yvj bgaa zaluus gedgiig n l medeh b


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.