БОИНГИЙН СҮЙРЭЛ: Хятад улс  Boeing 737MAX худалдан авахаас татгалзаж магадгүй

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын эрх баригчид АНУ-тай хийх худалдааны хэлэлцээрийн хүрээнд худалдан авах Америк бараануудын жагсаалтаас Boeing 737 MAX цувралын онгоцуудыг хасахаар төлөвлөж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн төсөлд Boeing 737 MAX онгоцны дөрвөн загвар багтсан байсан ч агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр онгоцнуудаас татгалзаахаар шийдсэн гэнэ.

Гэхдээ Boeing 737 MAX онгоцны оронд Амеркийн агаарын хөлөг үйлдвэрлэгчдээс өөр төрлийн онгоц худалдан авахыг үгүйсгэхгүй гэж Блүүмберг дамжууллаа.

Эргэн сануулахад, Этиопд болсон Boeing-737MAX онгоцны ослын дараагаас дэлхийн олон орон энэ төрлийн онгоц ашиглахыг хориглосон юм. Мөн Боинг корпораци 737МАХ онгоцуудыг түншүүддээ нийлүүлэхээ ч зогсоосон.

БНХАУ-ын тухайд 200 орчим Boeing 737 MAX онгоц захиалсан байсан ч ослын дараа энэ загварын онгоц ашиглахыг хориглосон хамгийн эхний орон болсон юм.

Боинг 737 хамгийн аюултай онгоц уу?

Гуравдугаар сарын 18-ны өдөр Этиопын тээврийн яамны төлөөлөгч Муса Йихейс мэдэгдэл хийхдээ гуравдугаар сарын 10-нд осолдсон Этиопийн агаарын тээврийн 737 МАХ 8 онгоц болон 2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонез осолдсон мөн энэ загварын онгоцын ослуудын шалтгаан нь адилхан байсан гэж цохон тэмдэглэсэн. Гэвч үйлдвэрлэгч компани үүнийг няцаасан хэвээр л байна.

Хэдийгээр үйлдвэрлэгч нь онгоцны техникийн байдлаас болж осол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч ижил төрлийн онгоцууд ойр ойрхон осолдсон нь дэлхий нийтийг түгшээгээд байгаа юм. Тиймдээ ч Этиопд болсон ослын дараагаас, өнөөдрийн байдлаар дэлхийн бараг бүх орон 737 МАХ загварын онгоцны нислэгийг хориглоод байна. Мөн 30 оператор компани энэ онгоцыг ашиглахаас татгалзсан юм.

Ийнхүү олон хүний амийг зольж, үйлдвэрлэгчээ ихээхэн алдадалд оруулаад байгаа Боинг 737 онгоцыг дэлхийн хамгийн аюултай онгоц гэж гадны хэвлэлүүдээр бичиж байна.

Вoeing 737 онгоцыг 1967 оноос эхлэн үйлдвэрлэсэн, Boeing 737 гэдэг нь дотроо арав орчим загварын онгоцыг багтаасан цувралын ерөнхий нэр юм. Boeing 737 онгоц агаарын зорчигч тээврийн түүхэн дэх хамгийн их ашиглагддаг онгоц гэгддэг. 2018 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар гэхэд л 10000 Boeing 737 онгоц нийлүүлэгдсэн бөгөөд 4500 захиалга хүлээгдэж байгаа гэнэ.

Мөн энэ хэрээр хамгийн өргөн хэрэглэгддэг онгоцонд тооцогддог бөгөөд хоногийн аль ч цагт агаарт дунджаар 1200 Boeing 737 онгоц нисч, дэлхий дээр 5 секунд тутамд нэг Boeing 737онгоц хөөрч, газарддаг гэсэн баримт бий.

Гэвч ийнхүү өргөн ашиглагддаг онгоц хамгийн аюултайд тооцогдож байна. Учир нь үйлдвэрлэгдэж эхлэсэн цагаасаа хойш өнөөг хүртэл энэ төрлийн онгоц осолдсон 211 тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ онгоцтой холбоотой хүндрэл нийтдээ 465 удаа гарснаас 211 нь сүйрэлд хүргэсэн байна. Эдгээр сүйрлийн улмаас 5386 хүн амиа алджээ. Анхны осол онгоц үйлдвэрлэснээс хойш хэдхэн жилийн дараа буюу 1972 онд Чикагод болсон бол хамгийн сүүлийн осол Этиопд болж 157 хүн амиа алдсан юм. Энэ онгоцны түүхэнд онгоц барьцаалах гэсэн оролдлого 115 удаа гарсны улмаас 326 хүн амиа алдсан байна.

Ийнхүү хамгийн аюултайд тооцогдож байгаа онгоцны ослын хохирогчдын ар гэрийнхэн “Боинг” компанийн эсрэг хамтын зарга үүсгэж байгаа талаар гадны хэвлэлүүд бичиж байна. Харин тэд хичнээн хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа нь одоогоор тодорхойгүй бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ хэдэн тэрбум доллараар хэмжигдэх байх гэж хэвлэлүүдээр бичжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:58:27

hnn

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:40:05

ain

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:39:52

yaasaan?

зочин [66.181.160.103] 2019-03-21 08:13:42

хүмүүс үхээд байхад нислэг зогсоох нь зөв ш дээ

Bye Boeing [66.181.176.84] 2019-03-21 02:05:14

rip Boeing rip. forever bye bye

Зочин [103.111.68.3] 2019-03-21 01:40:52

АНУ болон БНХАУ ХООРОНДЫН ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЗОЛИОСОНД БОЙИНГ ӨРТӨЖ БАЙНА.

зочин [202.21.127.166] 2019-03-22 01:16:30

монголчууд улс төрийн цагаа солио хэмээх өвчин тусчихаад байна, мэдээ болгонд тэс хөндлөн улс төр оруулж ярьдаг нь энгийн үзэгдэл болсон

Zochin [27.210.169.228] 2019-03-21 05:36:28

Yun zolios teneg yum uu Ene Boingoos bolj ochnoon hun uhlee sh dee 2chbudaa oirhon osoldloo mgol ch tatgalzah heregtei


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.