Засгийн газар хуралдаж байна

П.Урнаа / Улстөр

Хуваарийн дагуу Засгийн газрын хуралдаан өчигдөр буюу лхагва гаригт болох ёстой байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан давхацсан тул өнөөдөр болгон хойшлуулсан. Уг хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн тухай, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог батлах тухай зэрэг 14 асуудал хэлэлцэж, Засгийн газрын гишүүд 12 асуудлыг танилцуулж буй юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай*

Ө.ЭНХТҮВШИН

2.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.

Жагсаалт батлах тухай*

Н.ЦЭРЭНБАТ

4.

Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Д.ЦОГТБААТАР

5.

Хэлэлцээр батлах тухай

Д.ЦОГТБААТАР

6.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Ц.НЯМДОРЖ

7.

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Х.БАДЕЛХАН

8.

Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог батлах тухай

Х.БАДЕЛХАН

9.

Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам батлах тухай

Х.БАДЕЛХАН

10.

Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Х.БАДЕЛХАН

11.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн тухай

Ё.БААТАРБИЛЭГ

12.

Мөнгөн шагнал олгох тухай

Ё.БААТАРБИЛЭГ

13.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

14.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

15.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

17.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

18.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны худалдан авах ажиллагааны тайлангийн талаар

Ч.ХҮРЭЛБААТАР

19.

Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ч.ХҮРЭЛБААТАР

20.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандартын талаар*

Х.БАДЕЛХАН

21.

Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Х.БАДЕЛХАН

22.

Шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар

Ё.БААТАРБИЛЭГ

23.

Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, арга хэмжээний талаар

Ё.БААТАРБИЛЭГ

24.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20,9 км авто замын төслийн талаар

Б.ЭНХ-АМГАЛАН

25.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.СУМЪЯАБАЗАР

26.

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Ц.ДАВААСҮРЭН

27.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.80] 2019-03-21 04:24:25

Huue heleltseh asuudlin daraalal doctor chine jdu shaah tuhai bhgui yu hehehehehehehehe


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.