Хөшигийн хөндийд Нарны цахилгаан станц барих зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Б.Гэрэлмаа / Нийслэл

Өчигдөр /2019.03.21/ Монгол улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулахад шаардагдах 18.7 сая ам.долларын зээлийн гэрээнд АХБ, Тэнүүн гэрэл констракшн ХХК болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нар гарын үсэг зурлаа.

Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах энэхүү нарны цахилгаан станц нь Улаанбаатар хот болон шинэ олон улсын нисэх онгоцны буудлыг эрчим хүчээр хангах юм. Дээрх төсөл хэрэгжсэнээр манай улсад жилд 22.3 сая квт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26.400 тонноор бууруулах аж. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна.

image


Сэтгэгдэл

зочин [64.119.19.94] 2019-03-21 15:06:10

Онгоцны буудалд ойрхон олон сэнс тавих нь буруу даа. Сэнс салхийг өдөөдөг гэж ярьдаг. Онгоцны хөдөлгөөнд онц аюул учруулж болох юи. Өөр газар сонгож болоогүй юм бх даа. Уг нь сайхан ажил. Эсвэл Хөшигтийн хөндий тийм их салхитай газар уу? Судалгаа сайтар хийх хэрэгтэй. Их салхины судал бол онгоуны буудлаа яах вэ?

зочин [202.21.106.120] 2019-03-21 19:50:50

малаа нарны эрчим хүч юун салхи сэнс

Зочин [64.119.22.63] 2019-03-21 17:35:17

Хаана сэнс тавина гэж бичсэн байнаа??????? Нарны эрчим хүчийг ашиглана гэж би ойлгоод байх юм.

Зочин [64.119.23.216] 2019-03-21 11:53:18

нарны станц яах вэ яахав. Эгийн голын УЦС - ыг яаралтай хооцолдоод огооч Х.Баттулга ах аа

Батлага [203.217.138.1] 2019-03-21 12:21:21

путлер агаа намайг загнаад бнөө уучлаарай

Amjilt [49.98.154.68] 2019-03-21 11:46:17

Amjilt husie


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.