Татварын багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа

П.Урнаа / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлсэн. Хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байв. Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.

Гэвч Төсвийн байнгын хорооны дарга дарга Б.Чойжилсүрэн "Байнгын хороогоор Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, гэвч анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын бүлгийн зүгээс Татварын багц хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдэд засвар оруулах хүсэлтээ бичгээ болон амаар ирүүлсэн. Энэ дагуу өчигдөр Төсвийн байнгын хорооны Татварын багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаж Төсвийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийх нөхцөл байдал үүссэн учраас чуулганыг үргэлжлүүлэхгүйгээр Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийг гүйцээн хэлэлцээд чуулганаар дахин оруулж ирье гэдэг саналтай байна” гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.5] 2019-03-21 23:47:10

МАН -ын чаддаг юм нь ард онгоо элдэв аргаар шулах, хөрөнгийг нь хураах, цаашлаад хүй хуугаар нь хөнөөх . . .

Иргэн [64.119.16.114] 2019-03-21 05:33:39

АРД ТҮМНИЙХЭЭ ХАРМАЙГ СУЙЛАХААС ӨӨР ХИЙХ,ЧАДАХ ЮМ ДААНЧ АЛГА УУ? 7 ТАТВАР НЭМСЭН, ТОРГУУЛЬ НЭМСЭН, 2019.01.01-ЭЭС ГАЗРЫН ТАТВАР 3 ДАХИН ӨССӨН. ХАРИН ТЭТГЭВЭР 24 ТӨГ-ӨӨР ӨССӨН. ЯМАР ВЭ ДЭЭ ??? МАЛНУУД АА!!!!

Зочин [66.181.167.127] 2019-03-21 03:55:30

medeemn yamar aimar boloo vee. design mash muu boljee. butsaad ikon-oo l unshiidaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.