Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгт буруутгагдсан хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйж байна

Т.Хулан / Улстөр

ЗГ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ХХК БОЛОН “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ҮЙЛДВЭРИЙГ ТӨҮГ БОЛГОНО

Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаан болон С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг төрийн өмчид бүртгэж ТӨҮГ болгох шийдвэрийг гаргасан гэдгийг энэ үеэр дуулгасан юм.

Тэрбээр энэ талаар “Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”ХХК болон “Монголросцветмет” нэгдлийг улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлыг Засгийн газраас томилно. “Монголросцветмет”-ийн захирлыг Төрийн өмчийн хорооноос томилох шийдвэр гарсан. Өнөөдөртөө багтан бүртгэл хийгдэнэ. Мөн Вьетнам улстай байгуулсан ялтан шилжүүлэх гэрээг УИХ-д өргөн барихаар болсон. Өнгөрсөн аравдугаар сард би Вьетнамд очиж ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан” хэмээлээ.

АРБИТРЫН ШҮҮХЭД ЗОРИУДААР ЯЛАГДУУЛСАН

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Дээрх үйлдвэрүүдийг улсын өмчид авснаар юу өөрчлөгдөх вэ?

-100 хувь улсын үйлдвэр болбол Төрийн өмчийн хорооноос ТУЗ-ийг бүрдүүлнэ. Мөн Засгийн газраас шинэ захирлыг томилно. Тогтоол батлагдсаны дараа Ерөнхий сайд хэнийг томилох саналтайгаа Засгийн газрын түвшинд танилцуулах байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үүнтэй холбоотой УИХ, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан. Хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Нэлээд нарийвчилж шалгах шаардлагатай. Үйлдвэрийн талыг зүгээр нэг худалдаад авчихсан мөн амьгүй компани гэнэт мөнгөтэй болчихсон асуудал биш. Зах, зээлийн нийгэмд мафи оршин тогтнох эсэхэд төр хариулт өгөх гээд байна. Яригдаад буй жижиг компаниуд бүгд амьгүй. Дөрөв, таван жил амьгүй байлгаж байгаад Эрдэнэт үйлдвэрийг хулгайлах үед нь амь оруулсан. Ингээд мөнгийг нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулсан. Тэд Монголбанк, Засгийн газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороонд өөрийн хүнээ албан тушаалд томилуулдаг. Тэр хүмүүс нь эзэддээ үнэнч шийдвэр гаргаж өгнө. Ийм л систем. Жишээ нь, “Юнайтед Энержи Систем” гэж 10 сая төгрөгийн дүрмийн сантай ганц хүнтэй компани таван жил үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах үед 70 сая ам.долларыг “Монгол зэс” компанид шилжүүлсэн. Энэ Худалдаа хөгжлийн банкнаас авсан мөнгө. Худалдаа хөгжлийн банк энэ мөнгөө таллаж гаргасан нь дүрмийн сангийнхаа хориос дээш хувиар зээл гаргадаггүйтэй холбоотой. Худалдаа хөгжлийн банк 780 орчим сая долларыг дүрмийн сантай. Дүрмийн сангийнхаа 20 хувьд хүрэхээс болгоомжилж хуурамчаар бүртгүүлсэн жижиг компаниуд руугаа мөнгөө гаргасан. Ингээд маргааш нь Ц.Пүрэвтүвшингээр мөнгө оруулж, нөгөөдөр нь Орос руу шилжүүлчихсэн. Санхүүгийн ийм луйвар хийгдсэн. Тэр “Юнайтед Энержи систем” компанийн гүйцэтгэх захирал нь Дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч Батсуурийн аав Мишиг юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар үүсгэсэн маргааныг шүүх яагаад өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй удаагаад байгаа юм бэ?

-Худалдаа хөгжлийн банкны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ төлөө үнэнчээр шийдвэр гаргасантай холбоотой. Хамгийн сүүлд баривчилгаа явуулахад Сүхбаатар дүүргийн шүүгч Идэр барихгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүний эцэг нь 2014 оноос хойш одоог хүртэл Эрдэнэтэд ажиллаж байна. Эцгийг нь Эрдэнэтэд, хүүхдийг нь шүүхэд тавьчихаад мөрөө баллах ажил хийж байгаа юм. Шүүх цагаандаа гарсан гэж би олон удаа хэлсэн. Өнөөдөр эсвэл маргааш уу гэдэг л асуудал байгаа болохоос би дандаа баримттай юм ярьж байгаа. Худалдаа хөгжлийн банк 49 хувийг худалдаж авсан хэргийн бүх материалыг 2016 оны шалгалтаар гаргаж тавихдаа харин ч их зөөлөн хандсан. “Та нар “Эрдэнэт”-ийг буцааж өг. Өгсөн мөнгөө бид буцаагаад авахаа больё” гэсэн энгийн санал тавьсан. 400 сая ам.доллараас илүү мөнгө улсаас гарсан. “Монголбанк”-аас энэ бүлэглэлд 2016 онд 160 тэрбум төгрөг өгсөн. Монголбанк зээл өгдөггүй. Зөвхөн “Монголросцветмет”-д 35 орчим лиценз бий. Асгатын мөнгөний ордоос эхлээд Бор-Өндөр хүртэл. Худалдаа хөгжлийн банкны нэр дээр 37 лиценз байгаа. Монголын хамгийн өнгөтэй, өөдтэй бүх лиценз эдний эрхшээлд болсон.

Хөтөлийг луйвар хийгээд авчихсан. Дарханы төмөрлөг, Эрдэнэт байхгүй. Дархан, Сэлэнгийг тойрсон бүх нутаг чинь байхгүй шүү дээ. Хүдрийн орд гээд Дарханаас цаашаагаа Сэлэнгийн Цэхийн гол хүртэлх нутаг дамжсан асар том байгалийн баялаг бий. Бүр Төмөр толгойн ордыг Монгол Улс авахаар урд улсын компанитай маргаж байхад биднийг ялагдуулах луйвар хүртэл явагдсан. Намайг эзгүйд манай яаманд Э.Зоригт гэж хүн газрын дарга байсан. Энэ хүн саяхан хэвлэлээр туйлын ноцтой асуудал ярьсан. Ерөнхий сайд нь бичиг гаргаж өг гэж шаардаад байдаг . Бичгийг нь гаргаад өгчихөөр хөлсөлж авсан АНУ-ын хуулийн фирм нь “Бичиг гаргаж өгвөл ялагдана. Бид тэгвэл оролцохгүй” гэж хэлсэн. Тэгээд бүр сүүлдээ Тагнуулын дарга “Чи наад материалаа гаргаж өгөхгүй бол эх орноосоо урвасан хэрэгт холбогдоно” гэж айлгаад хүргэн ах нь эндээс явуулсан материалыг ГААГ-ын шүүхэд аваачиж өгөхийг шахсан зүйл явагдсан.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал нөгөө талд мартагдаж байна. Уг хэрэг яг юу болж байгаа вэ?

-Барьцаа гаргаад баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн. Хамгийн сонирхолтой нь үндсэн баримтуудаа яг цаг тухайд нь арбитрын шүүхэд гаргаж өгөхгүй цааргалаад Төмөртэй орд дээр болсон маргаан дээр ялагдах зохион байгуулалтыг хийсэн. Төмөртэйн ордын маргаанд гэнэт Худалдаа хөгжлийн банкны хоёр хүн шүүх хуралд очиж оролцож ялагдуулах ажиллагааг зохион байгуулсан. Үүнийг та нар бодно биз. Эх орноо бодоорой. Энэ эх орны тусгаар тогтнол ийм замаар алдагдах ёсгүй. Хоёр, гурван айл өрхийн хулгайлж авсан хөрөнгөөр дамжуулж Монгол улс зарагдах ёсгүй.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН УРАН ЗУРГИЙН ГАЛЛЕРЕЙД ПРОКУРОРЫН
ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖИЛЛАГАА ЯВАГДСАН

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургийн галлерейд яг ямар ажиллагаа явуулсан юм бэ. Эхнэрийнх нь дүүгийнх нь компанид мөн нэгжлэг хийсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Би хэвлэлд гарсан мэдээлэлтэй байна. Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа хийгдсэн юм байна лээ. Зарим нэг ЗУРГИЙГ НЬ галлерейд байсан байж магадгүй гэж хурааж авсан юм байна.

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан нэмээд хоёр хүнийг саатуулсан гэх мэдээлэл байна?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон. Би анхнаасаа энэ талаар ярьж байсан. Хүний хашаанд нас барсан хүний цогцсыг аваачиж тавих ажлыг ил хийж байгаа хүмүүс далд үүнээс долоон дор юм хийсэн байх магадлалтай гэж мэргэжлийн мэдрэмжээрээ би ярьж байсан. Энэ асуудлыг аюулгүй зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл Тагнуулаасаа тавигдаад энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайд болоод нэг хүнийг халсан. Тагнуулын ахлах дэслэгч цолтой хүн хурандаа авчихаад яагаад үүнийг удирддаг юм гэж хэлээд би ажлаас нь чөлөөлсөн. Энэ ийм учиртай юм. Тэр хүн шалгагдаж байгаа. Шалгалт дахин үргэлжилнэ. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.

Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Захиалагчийг олох нь битгий хэд бүр замхаруулсан байна билээ. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй.

МИНИЙ ХҮҮ ТӨРИЙН САНГИЙН МӨНГӨӨР ГАДААДАД СУРЧ ИРЭЭД МОНГОЛДОО АЖИЛЛАЖ БАЙНА

-461-р ангид шүүгч Л.Бямбаа нас барсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад ар гэрийнхэнтэй нь уулзаж, аль аль талаасаа ойлголцож байгаа байх.

-49 хувийн асуудалтай холбогдуулан хэд, хэдэн шүүгч нарын нэр яригдаж байгаа. Эдгээр шүүгчдийн асуудлыг шалгаж байгаа юу?

-Хууль зүйн сайд прокурор, шүүх, тагнуулын байгууллагын ажиллагаанд оролцдоггүй.

-49 хувьтай холбоотой баривчилгааг хууль бусаар зохион байгуулсан гэж шүүх шийдвэр гаргасан. Энэ баривчилгаа хууль зөрчөөгүй юу?

-Хойшлуулшгүй ажиллагаа гэж байдаг. Хуулийн зөрчил байхгүй.

-Таны хүүг төрийн сангаас зээл аваад төлөөгүй гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Миний хүү тасралтгүй 10 гаруй жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллаж байгаа. Төрийн сангийн зээлээр суралцсан бол тасралтгүй таван жилийн хугацаанд төрийн байгууллагад ажилласан байх ёстой гэсэн зарчим байдаг. Тэр зарчмаар л сурч ирээд ажиллаж байна.

- “Салхины мөнгөний” ордтой холбоотой асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

- Хуулийнхан шалгаж байна. Цаашид ч шалгах зүйл бий. Талцсан, авлига авсан зүйл ажиглдагдсан.
-Эрүүгийн цагдаагийн газраас О.Орхон, Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт өгсөн боловч одоог хүртэл шийдээгүй гэх юм?

-Үнэн. Нийслэлийн прокурорт асуудал бий. 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаад гурав хоногийн дараа хүний хувийн данс руу хийчихсэн хэргийг шалгуулах гээд 2018 оны хоёрдугаар сард прокурорт өгсөн байхад одоог хүртэл шалгаж өгөөгүй. Нэг тэрбумын зээл авчихлаа гэж зөндөө л юм болж байна. 100 тэрбум хулгайлчихсан байхад хөдлөхгүй байгааг юу гэж үзэх вэ. Монголбанк ямар ч тохиолдолд компанид зээл өгөх ёсгүй.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:39:15

hun hog

Зочин [182.160.34.183] 2019-03-22 00:53:07

Нямдорж өвгөн Монголын гэмт хэргийн бүлэглэлүүдийг хамгаалж байдаг шадар цэрэг юм аа.Тэгээд төрөө зууралддаг тэгж гэмт хэргийн бүлэглэлүүд хаяалгаар орон гэртэй болж өмсөж зүүх унах унаатай амьдарч яваа амьтан Байгалаас ах бие дааж амьдрах чадваргүй нэгэн болой

Зочин [182.160.34.183] 2019-03-22 00:38:18

ЭнэМонгол төр 50 жилийн дараа ариун шударга болж магадгүй .Нямдорж өвгөнийг өрөвдөөд байх юм ингэж өөрийн эрх ашгийн төлөө үхэн тэмцэж урваж шарваж хэн нэгний эрхээр явж байх юм гэж 20,30 насны залуучууд шоолж байна оо .

Зочин [202.21.106.116] 2019-03-21 23:57:40

хууль зүйн сайд нь прокуорор, шүүх, тагнуулыг захирдаггүй гэхээр энэ улсыг бүр анхнаасаа мафийн зохион байгуулалтанд оруулсан юм байна

Зочин [182.160.34.183] 2019-03-22 00:54:27

Тиймээ үнэн

Bulgan bugdiig medej bga [108.218.234.108] 2019-03-21 21:30:51

Ekhner Bulgan ni Zorigoos hoish ih tansag amidraad ehelsen. Avilgachidiin gar hul bolj hen hendee ashigtaigaar Zorigiig ugui hiij nasaara tansaglah huvia hurtsen. Zorigiin shuluun shudarga, avilgatai orootsolddoggui zan ni saad bolood tansaglaj chaddaggui bsan. Bulgan hamtragch bish bsan bol tsug aluulah yumuu dor hayaj tahir dutuu uldeh bsan. Bulgan bugdiig medej bga, heltel ni shorond hataa!

zochin [64.119.21.246] 2019-03-21 17:31:38

sho alsan uuruu burhanii tseerlel hurtsen.

Зн [37.151.198.118] 2019-03-21 16:31:24

Зоригиин алуурчин Эби, Буудал , зохион байгуулагч жужиг тавигч нь Хурц гэдэгииг ард тумэн мэдэж байгаа шуу. Суулд ХХБ оролцдог болсон юм уу

Зочин [182.160.34.183] 2019-03-21 16:13:02

Зориг агсан Эрдэнэт баялагын том боссыг шантаажлаад энэ гуравт хуниулсан .

Зочин [182.160.34.183] 2019-03-21 16:10:16

Монголын ард түмэн захиалагчыг мэдэж байгаа шүү дээ Эрдэнэт хуучин босс шүү дээ .Бүгд ярьдаг ш тээ Хүү намыг санхүүжилт хийдэг их хурлын гишүүн тул Нямдорж нийлээд хавсарч өгч байна

hen alsiimbee [185.39.141.24] 2019-03-21 15:38:45

zorigiig hen alsiim . nyamdorjoo ?????? ene hvmvvs helmegdsen bn gedegiig ni notolson yum bol ???? aluurchniig nymdorj medej baigaa yum bn . ene lalar hvnii vhelrer show hiij . alban sandlazsaa zuuraad 24 oniig vdeh ni l dee .... ene yanzaaraa . 1

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:57:29

Нямдорж үхэж далд орсон цагт захиалагч нь тодорхой болно

Зочин [103.57.93.195] 2019-03-21 15:33:46

manan sonoj ahij sehehguigeer bulshilj hays heregtee nymkad amjilt

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:25:00

Нямка ах тайван тэтгэвэрт энэ гарах юм байна даа .Захиалагч бас нэр цэвэр тайван . Золиос 3 бурхан болох байх гэрч үлдээхгүй гэж

Зочин [84.0.107.151] 2019-03-21 15:23:26

Энэ хэргийг үнэхээр л үнэн шийдсэн юм бол одоо болтол захиалагчид нь хаана байна? Прокурор Эрдэнэбат олчихно гээд худлаа даналзаад байсан одоо огцроод явлаа. Хэн хариуцлага хүлээх үү

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:56:18

Нямдорж бурхан болсон цагт л энэ хэрэг шударга илэрнэ .

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:28:24

Энэ ийм учиртай захиалагч түүний хамсаатан ба Нямдорж хоёр тайван боллоо .Энэ гурав нэг шоронд үхэх нөгөө хоёр суллагдаад ямар шалтгаанаар цувраад бас мажийх байх тэгээд энэ хэрэг хэзээ ч илэрхгүй

Шодорго ёс [182.160.34.183] 2019-03-21 15:10:35

MNB 2017 оны Зориг агсаны алсан этгээдийн бичлэг үзээд ийнхүү санаа толгойд орж ирлээ . Амгаланбаатар шоронд оо үхэж .Нөгөө хоёр суллагдаад хэсэг хугацааны дараа цуварч өвчин эсвэл авахаар үхэж энэ хэрэг ул мөргүй дахиж сэргэхгүй алга болно .Захиалагчийн хамсаатанууд нэр цэвэр үлдэнэ

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:15:50

Баттулга Хүрэлсүх эрх ашигт хамаагүй хэрэг л дээ тэгээд дуугай суу Женко Топор хоёр .Зорилгын хохь болоод өнгөрчээ

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:12:09

Яг үнэн тийм хуйвалдаан болчихлоо .

Зочин [66.181.177.16] 2019-03-21 14:29:48

ОДОО Л ХУЛГАЙЧ НАРЫГ ДАРЖ АВАХГҮЙ БОЛ ТӨР УЛСААР ТОГЛООД ДУУСЛАА..АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ ..НЬ .ХИЙ

zochin [202.126.89.224] 2019-03-21 13:46:22

Хүүхдэдээ зээлсэн мөнгөө эргүүлж өгөөрэй!!! Зээлийн нэг шаардлага бол сурч ирээд 5 жил улсад ажиллана. Гэхдээ зээлсэн мөнгөө эргүүлж төлөх нөхцөлтэй шүү!! Ганцаараа юм мэддэг бусад хүн мэддэггүй гэж боддогоо одоо болио Нямдорж гуай!! Лексус 570 унахгүй бод намайг алах гээд байна гэсэн!! Одоо алчихаалгүй л байна ш дээ!! Нэг чухал хүн бодох гэж ядах юм энэ хөөрхий Нямдорж гуай!!

х [64.119.17.3] 2019-03-21 13:40:29

Нямдорж гуайп баярлаж байна энэ хүн байгаагүй бол яах байсан бол

Зочин [202.126.89.221] 2019-03-22 01:46:15

Эрдэнэтиин 49 % оросын өич. Үүнииг гаднаас аваад ирсэн н яагаад буруу болов. Одоо оросууд буцааж аваад хятадуудад зарвал хэн хохьрох вэ. Оюунэрдэнэ,нямдорж, 2 хариуцах уу

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:59:35

Хуйвалдааны эзэн Нямдорж шүү тал тархит минь

Зараа [182.160.37.64] 2019-03-21 13:35:51

Орчин цагийн жинхэнэ Жамуха байна шүү, энэ өвгөн чинь. Нөхрөө дарахаар Жамуха чинь дайсантайгаа сүлбэлдэж, яг хавсайдаж дарахын өмнөхөн араараа тавиулж буй нөхөртөө дайсантайгаа хэрхэснээ яриад гэмшээд байгаа ч юм шиг зан гаргасан гэдэг дээ. Эцэст нь нугасаа хугалуулж чад болдогтой адил мэнгэтэй өвөө маань яагаад л ийш тийш үсчээд үнэнийг хэлээд байгаа ч юм шиг, элдэв таамаг дэвшүүлээд бүлтэлзээд байгаа юм бол доо.

Зочин [91.141.2.229] 2019-03-21 13:13:46

Баярлалаа таньд...Эрхэм Нямдорж таньд амжилт хүсьё ...Эх орон монглоо хамтдаа аварьяа

Зочин [202.179.27.134] 2019-03-21 13:10:55

Монгол улс дахь мафижсан байдал аюултай хэмжээндээ хүрчээ.Одоо тусгаар тогтнолоо алдах,иргэний үймээн гарах хэмжээнд дөхөж очисон байгааг бид дээгүүр яригдааад байгаа зүйлээс мэдэж байна.Одоо төр нэгэнт эхэлсэн ажлаа цаг минут алдалгүй урагшлуулж,мөсөн хонгилыг хэмх нураа.Хэрэгтэй бол ард түмнээ Сүхбаатарын талбайд гаргаад ярилцах хэрэгтэй болжээ.Ардчилал гэж хэсэг луйварчид төрийн толгойд гараад дураараа загнаж дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч нь болждээ.

Зочин [182.160.34.183] 2019-03-21 16:00:53

Нямдорж аймаар юмаа энэ мэт үхэж далд орсон цагт шударга ёс Монголд болно

Zochin [64.119.18.181] 2019-03-21 12:45:53

Ene bol mash shudarga hun. Burhan ene huniig bailgaad baigaa n uchirtai biz.

ЗОЧИН [198.84.166.138] 2019-03-21 12:41:42

НЯМДОРЖ ШИГ ХҮН АЛЬ Ч ТӨРД ХЭРЭГТЭЙ.

Зочин [182.160.34.183] 2019-03-21 16:01:40

Хуц Хятадын тагнуулын алуурчин ы хамсаатан

Зочин [46.101.74.197] 2019-03-21 12:14:38

Нямдорж шудрага үнэний элч гэгдэгч хууль бус хэргүүдийг өнгөрсөн хойно нь мэдэж байсан ч зогсоогоогүй зүгээр л ярьдаг 20 жил ярихийг чинь сонслоо

БАТ & БАТ [66.181.161.89] 2019-03-21 13:58:38

ОРОЛЦОХ БОЛОМЖ БАРАГ БАЙДАГГҮЙ ЮМ ! ЗОГСООНО ГЭДЭГ ОЙЛГОЛТ БҮР Ч БАЙХГҮЙ ! ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ЮМ ЯРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ НААД ЗАХЫН МЭДЛЭГТЭЙ БОЛЧИХООД ДАРАА НЬ ЮМ ЯРЬЖ БАЙ ! ! ! ЯРЬСААР БАЙСАН НЬ ҮНЭН , ТЭГЭЭД ОДОО ҮР ДҮНД ХҮРЭХ ОЙРТОЖ БАЙГААГ ХАРАХ МЭДРЭХ МЭЛМИЙ УХААН АЛГА УУ ? ? ?

Бат [178.62.8.233] 2019-03-21 12:13:39

Нямдоржоо яагаад бүх хэрэг чиний үед үйлдэгдээд чиний үед илэрдэггүй юм бэ?

ЗОЧИН [66.181.161.89] 2019-03-21 14:02:20

НЯМДОРЖ БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ МОНГОЛД ХЭРЭГ ГАРАХАА БОЛЬЧИХ ЮМ УУ ? ? ? ТЭНЭГ ЮМ ЯРИХ ЮМ ҮҮНЭЭСЭЭ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА ! ! !

Зочин [178.62.8.233] 2019-03-21 12:13:00

Увсынхан улс төрийг самарч дууслаа

Зочин [124.158.95.138] 2019-03-21 12:12:35

Хүүтэйгээ нийлж эрдэнэтэд шахаа хийнэ орондоо хууль засна зоригийн хэргийг илэрүүлж чаддаггүй ийм л сайдтай орон

Зочин [192.71.249.209] 2019-03-21 12:11:44

4 удаа сайд байсан хүн ийм юм яриад сууж байх гэждээ ирээдүйд итгэх итгэл алга

zochin [77.136.15.8] 2019-03-21 12:05:36

eeee hiurhii zorig yamar viltei hvn be ??? .20 onii songuuld nymdorj bertegchin ashiglahaar shiidjee ... 24 on hvrtel ordon baraadahgvi bol 2 anhaa erdenetiin sahaa deermeer shorongiin hadaas bolohoo mash sain medeh huulich shvv .

Зочин [103.212.117.40] 2019-03-21 11:57:58

Энэ мэнгэт хэдэн жил хууль зүйн сайд хийлээ, дандаа худлаа шударга царайлна. Улсаас баахан мөнгө цусалчихаад хүүхдээ улсын мөнгөөр гадаадад сургана, хөгийн новш

Зочин [182.160.34.183] 2019-03-21 11:53:18

Хүмүүс үнэхээр хэлмэгдсэн бол Монголд ардчилал алга юм байна аймаар улс бушуухан гадаадад цагаачилсан үр хүүхэддэд амар тайван амьдрах оронд очсон дээр юм

Зочин [66.181.177.16] 2019-03-21 14:26:29

оронд нь жунгаа нар орж ирнэ болж л байна даа...чи мөн гоё сэтгэх юм аа..

Зочин [182.160.34.183] 2019-03-21 11:54:38

Тийм учраас цагаачлан энэ аймаар ороноос

Зочин [66.181.177.16] 2019-03-21 11:10:25

ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДИЙГ ЖУРМАНД НЬ ОРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ...

иргэн [150.129.140.130] 2019-03-21 11:01:13

Маш сайн амжилттай ажиллаа.хүнд бэрхийг тууллаа засгийн газартаа баярлалаа.

зочин [182.160.40.253] 2019-03-21 10:59:57

Эрдэнэтийг буцаагаад өг. 400сая долларыг авахгүй та нар ав гэдэг санал тавьж болох уу. Улсаас луйвардаж авсан мөнгө биз дэ. Энгийн санал тавьсан ч гэх шиг

БАТ & БАТ [66.181.161.89] 2019-03-21 14:12:14

ХҮНИЙ ХЭЛСЭН ЯРЬСАНЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙЖ ЮМ БИЧИЖ ЯАДАГ БАЙНА АА ? ЯДАЖ ГУРВААС ДООШГҮЙ НЭГ БҮРЧЛЭН ҮСЭГЛЭЭД САЙТАР ТОГТОЖ ТУНГААЖ УНШ ГЭЖ ЗѲВЛЬЕ ! ТЭГЭЭД ДАРАА НЬ ЮУ ГЭЖ БИЧИХЭЭ БАС ТУНГААЖ БОД ! ! ! СЭТГЭЛИЙН ХѲѲРѲЛ ТУЙЛШИРАЛ ХОЁРООР ЮМ БИЧИХ ДЭМИЙ Л ГЭЖ ХЭЛЬЕ ДЭЭ ! ! !

Зочин [49.0.131.69] 2019-03-21 10:44:41

Ийм буруу, ийм эрээ цээргүй, ийм улайм цайм, ийм дайсантай гаруудад хуулийн сайдын хурц илд, сэлэм жад, нударга юу байдгийг харуул даа Нямка минь. Тэгэхгүй бол өөрөө хам хэрэгтэн шиг л үзэгдэнэ шүү. Ард чинь ардууд чинь байна айх хэрэггүй. Үнэхээр нэг төрийн нударга хэрэгтэй зүйлүүд болоод байгааг нэг мөр шийд

Amjilt [160.13.93.1] 2019-03-21 10:44:14

Amjilt husie.

зочин [202.9.43.60] 2019-03-21 10:21:41

Нямдорж сайд бусармаг үйлдлийг илрүүлж таслан зогсоохын төлөө хүчин чармайн ажиллаж байгаа нь зарим хүмүүст таалагдахгүй байна уу та нар маш сонор сэрэмжтэй байгаарай амжилт хүсье

zochin [202.9.42.98] 2019-03-21 09:51:33

naad yargachid chin tsagaa tulkhaar gardaj zodoogui khorigdloor zoduulsan geed l yalgui uldendee... turiin khuvtsastai araatanguud...

Зочин [202.9.43.130] 2019-03-21 09:46:59

Зоригийн хэргээс болж хэдэн хүн хэлмэгдэх үхэх ёстой юм вэ. Францаас хулгайлж ирээд үхүүлсэн. Одоо шоронд хилс хэргээр ял эдлүүлж байна. Мөн энэ хэрэг дээр ажилласан олон хүнийг ажлаас чөлөөлөж зарим нь цаг бусаар үхсэн ч тохиолдол гарлаа гээд зөндөө л шуугисан жинхэнэ үнэн хаана байнаа... Нямдоржоо....та нэг учрыг нь олж үнэнийг тогтоогооч....

ABCD-korea-gaas [101.235.52.61] 2019-03-21 09:14:30

Өмхий Нямдорж ширэн нүүрлэн , хөмхий зангидан , гөлөлзөн байж Монголийн ард түмний тархийг угаах гэж сүүлчийн удаа оролдлоо . Зоригийн аллагийн захиалагчн Нямдорж чи болон МАН шүү !? Яааг бэлдсэн сценарийн дагуу эхлээд Зоригийг алуулаад дараа н алуурчидийг харсан бүх гэрч хэрэгийг илрүүлэхээр ажиллаж байсан цагдаагийн шудрага ажилчидийг бүгдийгн чи цаашн харуулсан ! Зөвхөн Зориг агсаний хэрэгээс болж маш олон гэрч , хэрэг дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтан цаг бусаар бусдийн гарт амиа алдаад байхад чи огт мэдээгүй юм шиг царайлсан тээ ! Эрдэнэтийн 49 % дээр бол чи Монголийн тэнэг МАН-гуу ард түмнийг МАН-гартталн худлаа хуцаж чадаж бн гэж бодоод бн тээ !? Чи шахаагаа хийж чадахгүй болчих вий , урдний бэлгэвч эсгий гутал шахсан шахаанууд чин нэмэгдээд илэрчих вий гэхээс сүнсээ зайлтал айж ширэн нүүрлэн , хөмхий зууж , гөлөлзөн байж баахан худлаа шаалаадаа чи ! Монголийн ард түмэн бүгдээрээ юуч ойлгох чадваргүй МАН-гарууд бишээ Нямдоржоо !

мөыбм [150.129.143.26] 2019-03-21 09:04:17

Нямдорж яг ямар учраас Зоригийн хэрэгт хошуу дүрээд байдгийг мэдэх юм сан. Ямар ашиг сонирхол нь хөндөгдөөд энэ хүн ингэж хэргийг хэрэг биш болгох том асуудлыг ил цагаан найруулаад байгаа юм бол?

Зочин [202.179.27.60] 2019-03-21 09:01:57

Нөгөө, айсан хүн "хүн ална" гэгч болж байна. Ичсэн хүн "чих огтолно" ч билүү.

Ц . Нямдоржоо гэж [101.235.52.61] 2019-03-21 08:57:35

Ц. Нямдорж үнэнд гүйцэгдээд ирэнгүүтээ Эрдэнэтийн 49 % болон Зоригийн хэрэг дээр бол зүгээр хүчирхийлэл үйлдчихлээдээ Нямдоржоо чи . Чи бол зүгээрл хониний арьс нөмөрсөн чоно шүүдээ !

Иргэн [202.21.124.185] 2019-03-21 08:39:21

Монголын төрд энэ хүн шиг шулуун шударга, амь бие хайргүй үнэнийг хэлчихдэг хал үзсэн төрийн хар хүн олон байсан бол энэ хулгайч нар ингэж даврахгүй байсан юм, Энхбаярыг, Элбэгдоржийг, Манан бүлэглэлийг ид бяртай байхад нь айхгүй үнэнийг хэлчихдэг ганц хүн нь энэ хүн шүү!!! Эрхэм хулгайчдын гар хөлөө битгий дэмий юм бичээд байцгаа!!!

Зочин [66.181.161.92] 2019-03-21 08:36:06

нямдорж сайд үнэн юм яриж бна. зоригийн хэргийн талаар

Зочин [66.181.186.171] 2019-03-21 08:30:53

Элбэгдоржийн троллууд жорлонгийн том ногоон ялаа баасан дээр овоордог шиг шавчихсан байна шуу.

Зочин [202.179.27.60] 2019-03-21 08:26:10

С.Зоригийн ар гэрээс уучлалт гуйж байсан уу. Эргэж очиж байсан уу. С.Зоригийн ээжтэй нь уулзсан уу. Ээж нь хүүгийнхээ хөшөөнд очоод уйлж уйлж явсан. "Миний хүүг алсан алуурчдыг олоод өгөөч!" гэж төрөөсөө гуйж уйлдаг байлаа. Одоо ч нүдэнд харагдаж байна. Хөөрхий эмгэнийг их өрөвдөж билээ. Шаналсаар байгаад нас барсан. Гэтэл энэ Ц.Нямдорж хүүг нь алсан алуурчдыг эргэж тойрч эмчилгээ сувилгаанд нь анхаарч ар гэрийнхэнийг нь жирийн иргэд биднийг орохыг хориглодог Төрийн ордны танхимд урьж тэнд гэрч хохирогчгүй шүүх хурал маягийн юм хийлгэж орон даяар цацаж одоо тэднээсээ уучлалт гуйж байгаа юмуу?

Зочин [202.179.27.60] 2019-03-21 08:06:21

Сандраад байгаа нь Орхон ч юмуу Элбэгээ биш л дээ. Муу ч гэсэн ардчилсан хуультай орон юм хойно Нямдоржийн санасанаар болохгүй байна л даа. Нямдорж их сандарч байна. Гэмгүй хүнийг барьж хориод л, шүүхийн шийдвэргүй ажиллагаа хийгээд л, тэгснээ ялтангуудыг өмөөрөөд л алийгаа алдаж байна. Ирээдүй муутай шийдвэрүүд их гаргаж байна. Ойрын ирээдүйд унах шийдвэрүүд. Нямдорж үргэлж хууль зүйн сайд хийхгүй шт. Оюун-Эрдэнэ үргэлж хэрэг эрхлэх газрын дарга хийхгүй. Хүрэлсүх мөнхийн ЕС биш. Өөр хүмүүс дараа нь гарна. Юм ээлжтэй. Назарбаев Путин нар шиг байсан бол бас яая гэхэв.

МАНАН аймшигтай эрх мэдэлтэй [122.201.24.247] 2019-03-21 07:43:31

МАНАН Миеэ Эбэ нарын хорт аалзнууд 60 тэрбумын наймаалжнууд төрийн алба шүүх прокурор АТГтагнуул шоронд хурган дарга дарганцараар үй олон цус сорогч нар бужигнаж байна даа

Зочин [66.181.177.16] 2019-03-21 07:41:10

Үнэн л ярьж байна ш дээ.юундаа уурлаж сандраав

Зочин [202.179.27.202] 2019-03-21 07:31:23

Ам зураг нь яг мон байсан арай арай шударга ажилласан хууль хучнийхнийг щоронд хийж байгаа гэхээр монгол ялагджээ

хуульч [202.179.26.87] 2019-03-21 07:29:13

Мэнгэт бүр цайжээ. Цаад эзэд нь ч их төлж. Юу гэхэв.

Зочин [202.126.88.57] 2019-03-21 07:45:19

Тэнэгт

Зочин [202.179.27.60] 2019-03-21 06:59:31

Суллана гэнэ үү? С.Зоригийг алахад оролцсон авгайг суллана гэнэ үү? Яагаад алуурчдыг хамгаалаад байна? Нөгөө шударга ёс чинь хаана байна? Шударга ёсыг үгүй хийж ирсэн хүн чинь энд дүрээрээ зогсож байна. 18 жил шүү. Илрэхгүй хичнээн удав. Хичнээн удаа хууль зүйн сайд хийв. Өөрөө илрүүлж байхгүй яасан юм бэ?? Одоо болохоор хүн хэлмэгдүүллээ гэнэ. Тэгээд яах ёстой юм? Тийм хэцүү гэж үү? Монголын цагдаа 3 сая хүнээс С.Зоригийг алсан хүмүүсийг олж чадахгүй тийм муу гэж үү? Өмнөх бүх хүн амины хэргийг илрүүлж байсан шт. Яахаараа том улстөрчийг алсан хүмүүсийг бүх хүчний байгууллага нийлээд олж чаддаггүй юм?

Зочин [202.126.88.57] 2019-03-21 07:44:05

Хуц

Баатар [202.9.42.53] 2019-03-21 06:46:04

Нямдоржоо чи иймэрхүү байдлаар шахаа хулгай хийгээд байдаг шүү жирийн айлын хүүхэд явах ёстой байсан боломжийг хааж сурч ирчихээд ажил хийж байгаа юм бол яагаад тѳлбѳрѳѳ тѳлѳхгүй байгаа юм энэ сан чинь чам шиг дарга нарын шээснүүдэд зориулсан мѳнгѳ юм уу ѳрѳѳ хуцалгүй хурдан тѳл шудрага бус чи шудрага ёс ярих эрх байхгүй

Зочин [202.179.27.60] 2019-03-21 06:40:05

Цагаандаа гарчихаж энэ хүн. Өөр юу гэхэв.

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:18:50

Харин тийн үнэнхүү сэжигийн Нямдорж

Зочин [202.55.188.38] 2019-03-21 06:39:24

Мундаг хуульч шүү. Эрдэнэтийг анх буцааж авах талаар ярьж эхэлсэн нь л үнэлж баршгүй гавъяа юм.

Зочин [202.131.243.190] 2019-03-21 09:36:13

gants eregtei shodorgos shyy dee

Зочин [64.119.17.89] 2019-03-21 07:14:06

чухам аааа чухам

zochin [66.181.183.197] 2019-03-21 06:36:06

Jasrai gyain 1990 oni dund ued helj baisan ug sanaand orchloo hongilin vzuurt gerel garch baina gej sain baina eronhiilogch Enhbavar darga ta hoer shig uls torin togoond chanagdsan uls torch odoogoor l law alga niilj ene buhnig nuraigaarai amjilt

Зочин [202.9.44.240] 2019-03-21 06:35:44

Үнэний дуу хоолой болж б.сныг тань олон түмэн мэднэ.Харин гаргасн алдаачин хүнд б.сныг бас мэднэ.Алдаагаа засахад тань их хүч хөдөлмөр хэрэгтэй.Залуу халаа, үр удмаа сайн сургаж хүмүүжүүлээрэй.Өнөөдрийн энэ хийсэн ажлууд тань маш сайхан үйлс шүү.Дахин амжилт.

ААК [103.9.90.130] 2019-03-21 06:33:26

ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ЭХЛЭЭД ТӨЛЧИХӨӨЧ ДЭЭ, МОНГОЛ ОРОН БАЯН ОРОН БИШ ШҮҮ ДЭЭ, ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛ ЯДАРСАН АРДАД БОЛ ОЛДОХГҮЙ Ш ДЭЭ, ТЭГЭХЭЭ НЯМДОРЖ ГУАЙ ТӨЛЧИХӨӨЧ ДЭЭ. АМЖИЛТ,,,

Зочин [202.179.31.80] 2019-03-21 06:25:01

Хууль зүйн сайд нь тэгэхээр Зоригийг алсан хэрэгт холбогдсон хүмүүс хилсээр хэлмэгджээ гэж хэлж байна тийм үү. Даанч сонгуулийн өмнөхөн гялалзуулсан юм. тэгэхээр л захиалагч АН-д байх гээд байна.

Зочин [202.126.89.29] 2019-03-21 06:01:11

Манан ялах уу ? Монгол ялах уу? гэсэн дайны энэ хүнд бэрх үед Монголын төрд насаараа зүтгэсэн төрийн хар хүний зангаргыг зааж ард түмнийхээ талд зогссон Ц.Нямдорж сайдад баярлалаа. Манай талд Төрийн 3 өндөрлөг, Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 5 гишүүн, дээр нь Ц.Нямдорж сайд нэмэгдлээ. Та нар минь хоорондоо эвтэй, зоригтой, хүчтэй байгаараа. амжилт хүсье. Ийм үед нам чухал биш шүү.Бусад нь ялсаных нь талд орно гээд хүлээж байх шиг байна. Хэнийх талд байгаагаа үг хэл үзэл бодлоороо харуулахгүй бол ард түмэн та нарыг дахин сонгохгүй шүү!

Зочин [202.9.43.121] 2019-03-21 06:03:32

txx

Зочин [202.131.244.210] 2019-03-21 06:00:42

Монголын төрийг хэдэн жил самрах гэсэн ороолон юм бол. Болиосой, ард түмнийг талцуулж, хагаралдуулж, нийгмийг бухимдуулахаас өөр юм гараас нь гарахаа байлаа

ЗОЧИН [150.129.140.157] 2019-03-21 05:48:53

С.ЗОРИГИЙГ ЗАХИАЛГААР АЛСАН ХЭРГИЙГ ИЛРЭХГҮЙГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭДГИЙГ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА!!!

Зочин [182.160.34.183] 2019-03-21 15:22:22

Энэ гурав гарцаагүй үхнэ .Нэг нь шоронд нөгөө нь хоёр нарандаа явсаар цуварч үхнэ ямар нэгэн шалтгаанаар өвчин аваар шалтаг мундахгүй үхэлд тэгээд энэ хэрэг амар сайхандаа жаргаж захиалагч захиалагчийн хамсаатан цэвэр үлдэж Зориг хохино болоод өнгөрсөн юм байна . Нямдорж сэтгэл тайван төрөөс зайлна зөнөглөх хүртэл

Зориг [202.131.234.82] 2019-03-21 05:43:11

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМЫГ ТОЛГОЙЛЖ БАЙГАА ХҮН ШҮҮХЭЭР ЯЛ АВСАН ХҮНИЙ АР ГЭРЭЭС УУЧИЛАЛ ГУЙХ ЮМ. ШҮҮХ ТАНЫ БОЛОН Ё/САЙДЫН МЭДЭЛД АЖИЛЛАДАГ ЦАГДАА, ТАГНУУЛЫНХНЫ ГАРГАЖ ӨГСӨН НОТЛОХ БАРИМТАНД Л ТУЛГУУРЛАЖ ШҮҮН ТАСАЛЖ БАЙГАА Ш ДЭЭ. ТЭГЭХЛЭЭР ШҮҮХИЙГ БУРУУТГАХ БИШ ӨӨРСДӨӨСӨӨ АЛДААГАА ХАЙ. ТА 20-Н ЖИЛ САЙД ХИЙСНИЙ ҮР ДҮН.

Зочин [202.126.89.160] 2019-03-21 05:42:49

Nyamdorj guai Ta eostoi mundag Mongoliin ard tumnii tuluu hiij baigaa ajil uilsed tani bayrlaa

Том хэргүүд [202.9.43.121] 2019-03-21 05:38:44

МУНДАГ ЯРЬЖЭЭ ОДОО Л ЦЭГЦТЭЙ ОЙЛГОЛТРУУГАА ДӨХӨЖ БАЙНА

Зочин [202.131.243.190] 2019-03-21 09:36:52

bolj bolj ARD tumendee 20 huviig ni huvitsaa bolgooj ogoh tsag bolson Gokiin

Зочин [202.126.89.32] 2019-03-21 05:34:33

Энэ мэт монголын төлөө ямар ч сэтгэлгүй юмнууд зайлах хэрэгтэй. Ямар баялаг бүтээж хэдэн төгрөгний татвар төлсөн юм бээнэ мэнгэт. Үр удмаараа л монголыг идэж амьдарч бн

Mongol [2.247.245.80] 2019-03-21 06:05:23

Naad menget chini unen, barimttai yum yariad baigaa yum bish uu! Chi uhlee yu. Mengetiig demjine.

zochin [202.70.47.186] 2019-03-21 05:34:08

Zarim hulsnii bicheechid yheh ni ee. Yher tergeer tuulai gyistdeg yum shyy nymka saidad amjilt hysie

Zochin [27.210.169.228] 2019-03-21 05:32:13

Naad novshiin Elbegdorjoo bas ter Hurts 2 iigol barij hori buh yum ilrene gemgui huniig Frantsaas barij ireed alsan shuu Shuuh tsagdaagiihniig orvongoioron soli saidaa

Зочин [101.235.52.61] 2019-03-21 09:02:32

Тэр францаас авчирч алсан хүнийг зохион байгуулагчн Нямдорж шүүдээ өмхий янхан минээ !? Нямдоржоо Зоригийн аллагийн захиалагчн чи дүрээрээ мөн шүү ! Одоо сонгууль дөхцөн тэгээд сандрахдаа өөрт байгаа бүхл боломжоо бүр сүүлчийн боломжоо шахаж байгаад ширэн нүүрлэн байж чи Монголийн ард түмний толгойг сүүлчийн удаа угаах гэжл оролдлоо ! Гэхдээ чамайг хэн билээ гэдэгийг ард түмэн ойлгосон шүү өмхий лалараа !

Tselmeg [120.21.11.129] 2019-03-21 05:29:57

Ene novshiin tursun in unen uheh in unen

Зочин [202.179.27.202] 2019-03-21 05:13:58

Нудийг нь хардаа дотроо маш их болгоомжилсон айсан маягтай байна энэ хэрэг ингээд дуусахгуй ээ нямкаа

Борис [202.126.89.79] 2019-03-21 05:11:41

Нямка захиалагч юм байна

Зочин [202.126.88.32] 2019-03-21 05:10:43

Мөн ч ШУДАРГА ДҮР ЭСГЭЖ ИРГЭД БИДНИЙГ Сайхан ХУУРЧ Байна ДАА

Зочин [122.201.21.33] 2019-03-21 06:30:25

yag

тэгмээрсэн [103.111.68.3] 2019-03-21 05:10:13

хууль шүүхийнхэн арай даварч байгаа шүү

Зочин [64.119.25.12] 2019-03-21 05:07:02

Зоригийн алуурчдын аман зургийг гэрчүүдийн өгсөнөөр 1998 онд сонингуудад хэвлэгдсэн нь ял аваад хоригдож буй 3 хүний зурагтай охирч байгаа нь ТВээр ноднин гарч байсан. Эрдэнэтийн шахаачин Нямка гүйцэтгэгч нараа суллаад илрүүлсэн төрийн албан хаагчдыг хорьчихлоо. Нямка Зоригийн аллагын захиалагч, хамсаатнуудын нэг гээд шуугиад байгаагаа нотолчихлоо. Булган ч тухайн үед алуурчид Эрдэнэтээс болсон гэж хэлсэн гээд л хэвлэлээс гараад байсан. Нямка ч шахаачин болохоор нотоллоо. Хүрэлсүхээ , Нямкаг огцруулж, шалгуулаачээ.

Зочин [122.201.21.96] 2019-03-21 07:28:42

Ene elbegdorjiin hulsnii bicheech bolioroi

Зочин [202.21.106.145] 2019-03-21 06:10:18

Нямдорж алуурчдын төлөө зүтгэж яваа хүн.Үүний цаана маш их мөнгө төгрөгний ашиг байгаа.

Zochin [27.210.169.228] 2019-03-21 05:33:10

Erguu balairaad bgaarai durak ve


103 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
103 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.