Фейсбүүкд төрийн эсрэг ухуулга хийсэн эр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Вьетнамын Кантхо хотын ардын шүүх Ле Минь гэх эрийг олон нийтийн сүлжээнд төрийн эсрэг ухуулга хийсэн хэрэгт буруутган, хоёр жилийн хорх ял оноожээ.

Өдгөө 56 настай блогчнийг улсын ашиг сонирхолд хор хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх үзэн, Вьетнамын Эрүүгийн хуулинд заасан “төр, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хохироох зорлгоор эрх чөлөө, ардчиллыг буруугаар ашигласан” гэсэн заалтаар хорих ял оноожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ле Минь Тхе 2018 оны гуравдугаар сарас наймдугаар сарын хооронд Вьетнамын эрх баригч Коммунист нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлсэн, түүх болон өнөөгийн бодит байдлыг гуйвуулсан материалуудыг Фейсбүүк хуудсандаа нийтлэсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна. Түүнчлэн Вьетнам дахь социалист нийгмийн эсрэг байгаагаа илэрхийлэн, социалист дэглэмийг татан унагахыг уриалж фейсбүүк хуудсандаа шууд дамжуулалт хийжээ. Шүүх хурлын үеэр блогчин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Дашрамд дуулгахад, Вьетнамыг цахим орчин дахь тэрс үзэлтнүүдийн эсрэг хэт хатуу арга хэмжээ авдаг гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд буруутгадаг. Харин Вьетнам үүнийг няцаадаг бөгөөд гагцхүү төрийн эсрэг сурталчилгаа болон өнөөгийн төрийн байгууллыг татан унагахыг уриалсан хэрэгт шийтгэл ноогдуулах тухай заалт бүхий Эрүүгийн хуультай үйл ажиллагаа нь зөрчилдсөн блогчдыг л хариуцлагад татдаг хэмээн мэдэгддэг юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Lalar saite ineed hurged bgarai [126.205.2.165] 2019-03-22 00:56:11

Lalriin site shde

Зочин [66.181.189.131] 2019-03-21 15:13:49

Мэдээгээ алдаагүй зөв бичээсэй дээ

Irgen [103.14.38.136] 2019-03-21 09:19:44

ZA IIM SONIN YUM BICHIHGVI SHVV , IDEJ UUGAAD ARD TVMNIIG DOROMJILJ MUNGIIG NI AVAAD ERGEED ARD TVMEND UNDUR HVVTEI UGDUG ZEELVVLDEG УИХ- ЫН ГИШҮҮДТЭЙ УЛС МОНГОЛООС ӨӨР БАЙНА УУ ??????????? BID DOTROOSOO ASCH BGA. 1 UDUR DELBEREHVII DEE. BID UURSDIIN AMIDRAL , VR HVVHDIINHEE IREEDVIG UNUUGIIN BAIDLAAR HARAHAD MASH HETSVV BAINA. ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ХАМГИЙН ИХ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД ГАДААДАД СУРАХ ТЭТГЭЛЭГ АВСАН БАЙХ ЮМ ЭРГЭЭД ХЭН НЬ Ч ТӨЛӨӨГҮЙ. АРАЙ Л БАЙНА ДАА НЭЭРЭЭ...

Зочин [202.179.24.241] 2019-03-21 09:05:52

ҮҮГЭЭР ЮУ ХЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙГ АРИА АЙЛГАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ДУУ ХООЛОЙ.СЭТГЭЛ САНААГАА ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ НЬ БООМИЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ 2 ӨӨР УЛС ШҮҮ ... ЭРХ ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙЛТАЙ БИЛЭЭ ЭНЭ ЧИНЬ ОДОО..........!!?!?!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.