Халх гол суманд "Шинэ сум" төслийг хэрэгжүүлнэ

Т.Хулан / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгасан байна.

Товч мэдээ:

-Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулахтай холбогдуулан талуудын нөхөн төлбөр авах, хөрөнгө оруулалтын дотоод өгөөжийн баталгаа гаргах, Япон Улсын Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, концессын төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Ажлын хэсэгт чиглэл болгов.

-Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр нь Худалдан авах ажиллагааны цахим системд оруулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Худалдан авах ажиллагааг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой тайланг цахим системд бүрэн оруулж байх зэргийг үүрэг болгов.

-Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх өдрөөс өмнө бүрэн хэрэгжүүлж дуусгана. Төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг барина. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулах юм. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоов. Ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар болов.

-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг сэргээж, худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 он хүртэл идэвхтэй хөгжиж, үүний дүнд “Чингис хаан” зочид буудал, савхин эдлэлийн үйлдвэр баригдан, манай 50 гаруй иргэн тухайн үеийн Югослав Улсад суралцжээ.

-Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Хэлэлцээрийн хүрээнд малын гоц халдварт өвчний эсрэг дархлаажуулалт зэрэг чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаач, дэвшилтэт технологи, судалгааны материалаа харилцан солилцох юм.

- Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Вьетнам Улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр иргэн энд ял эдэлж байна. Вьетнамд манай 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцаж байна.

- Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, төлөвлөлт, салбарын удирдлага, менежментийн тогтолцоог оновчтой, боловсронгуй болгож, шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.

- ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуучин Э.Анхбаяр болон БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээрээ хоёрдугаар байр эзэлсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болов.


Сэтгэгдэл

зочин [103.229.120.190] 2019-03-22 00:57:02

халх гол суманд үлдэх урт настай зүйлд ашиглаарай..жуковын байрыг сайн материалаар. музейг. хѳшѳѳнүүд. сумын доторхзам. худаг нэмж гаргах. сумын эмнэлэг сургуул цэцэрлэг захиргааны дээвэр ..замын дагуу хаяг.амын дагуу зарим окоп зэрэг машин зам хусах дүүргэх..энгэрийн тэмдэг. ном .клубт хѳгжим..хог. баримтад кинонуудыг шинэчлэх.сумын доторхи замуудыг хусах дүүргэх.түрэх.явган хүний зам шинээр хийх .. мѳнгийг идлэг уулга наадам бэлэг шагнал зэргт үрж болохгүй

Зочин [64.119.27.9] 2019-03-21 17:31:30

Халх гол сумын Дулааны станцын асуудлыг эхлээд шийдээч

ИРГЭН [202.70.34.115] 2019-03-21 17:27:51

ШИНЭ СУМ ТӨСЛИЙГ ДУ-ГУРВАНСАЙХАН СУМЫГ ТОХИЖУУЛСАН УИХ-Н ГИШҮҮН АСАН ЭРДЭНЭБҮРЭНГЭЭР ХАРИУЦУУЛАН ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЗАЛУУГИЙН ҮЛГЭР ЖИШЭЭГ ОРОН НУТАГТ НЬ ОЧИЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ОДООГООР АРХАНГАЙН ЭРДЭНЭБУЛГАН, ЗАВХАНЫ АЛДАРХААН, ХӨВСГӨЛИЙН БАС НЭГ СУМ ЗЭРЭГТ ЭХЛЭЭД БНА........................ТҮҮХЭНДЭЭ 76-С ГАНЦ НЬ Ч ИЙМ АЖИЛ ХИЙЖ БГААГҮЙ ШҮҮ... ТЭР ЧАДНА АА................

Дарь [202.126.89.235] 2019-03-21 16:41:38

ОХУ-аас хэрэгжүүлнэ гэж аль эрт дарлаа биз дээ. Гэхдээ, шинэ сум төсөл дэндүү их мөнгө шидсэн ажил байна билээ. Одоо шаардлага хангаж байгаа байгууламжууд дараа нь хог болж байхыг Баянхонгорт харсан.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.