Берингийн тэнгист унасан солирын бичлэгийг нийтлэжээ  

Админ / Гадаад мэдээ

2018 онд Камчаткийн эрэг орчимд Берингийн тэнгист унан дэлбэрсэн солирын нислэгийн дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэжээ.

Юүтүб хуудсан дээр Astro Alert сувгийн нийтлэсэн үрс бичлэг дээр сансрын биетийн нислэг болон дэлбэрэх мөч дүрслэгдсэн байна.

Энд дуулгахад, АНУ-ын НАСА агентлаг Берингийн тэнгис дээр солирын хүчтэй дэлбэрэлт болсныг тэмдэглэж авсан тухай гуравдугаар сарын 18-ны өдөр мэдээлж байсан. НАСА-ийн мэдээлснээр солирын дэлбэрэлт өнгөрсөн оны 12 дугаар сард болсон бөгөөд дэлбэрэлтийн хүч 1945 онд Хирошима дээр хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс 10 дахин хүчтэй байсан гэнэ.

Дэлбэрэлтийг Амеркийн цэргийн хиймэл дагуулууд дэлхийн гадаргуугаас 25.6 километрт тэмдэглэн авчээ. Солир долоон градусын өнцөгтэйгээр унасан бөгөөд дэлбэрэлт агаар мандлын нягт давхаргуудад үрэлт үүсгэсэн гэж НАСА мэдээлсэн юм.

НАСА-ийн мэргэжилтэн Линдли Жонсоны өгүүлснээр галт бөмбөлөг зорчигч тээврийн онгоцууд нисч өнгөрдөг агаарын хонгилоос холгүйхэн дэлбэрсэн тул тухайн үед нисгэгчид энэ үзэгдлийг ажигласан эсэх талаарх асуулгыг судлаачид агаарын тээврийн компаниуд руу илгээжээ.

НАСА-ийн мэдээлснээр энэ дэлбэрэлт хэмжээнийхээ хувьд энэ зуун эхлэснээс хойших хоёр дахь дэлбэрэлт байсан гэнэ. Өмнө нь 2013 онд Оросын Челябинск мужид солир унаж, хүчтэй дэлбэрэлт болж байжээ. Тодруулбал 2013 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Челябинск мужийн Чебаркуль нууранд солир унасан бөгөөд агаарт галт дэлбэрэлт үүсгснийг тус мужийн болон ойр орчмын нутгуудын оршин суугчид олж харсан байна. Солир дэлбэрсний дараахан мужийн төвөөс километр орчимд 4.0 магнитудын хүчтэй газрын чичирхийлэлт мэдрэгджээ. Энэ дэлбэрэлтийг хүчтэй дэлбэрэлт гэж тэмдэглэсэн бөгөөд “Челябинск” солироос үүссэн цохилтын долгионы улмаас барилга байшин эвдэрч, 1.6 мянган хүн хохирч байсан юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.220] 2019-03-22 09:17:45

Шаадаг.юутүб дээр алга


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.