Өмнөд Солонгос ус төрөгчийн хөдөлгүүртэй автомашин нэвтрүүлж эхэлнэ 

Админ / Гадаад мэдээ

Агаарын бохирдолтой тэмцэх цогц арга хэмжээний хүрээнд Өмнөд Солонгосын эрх баригчид устөрөгч болон цахилгаан хөдөлгүүрэр ажилладаг автомашин, тусгай техник нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн улс орон даяар устөрөгчөөр ажилладаг автобус, дараагийн ээлжинд галт тэрэгнүүдийг олноор үйлчилгээнд гаргах юм байна. Энэ талаар Өмнөд Солонгосын газрын нөөц, тээврийн яамны илтгэлд дурджээ.

Энэ илтгэлд өгүүлснээр, бензин болон дизель хөдөлгүүрээс татгалзаж бүхий л ачааны машин, барилгын тусгай техникүүд болон онцгой тээврийн хэрэгслүүдийг устөрөгч болон цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх тал дээр шийдэмгий алхам хийх гэнэ.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хуучин ачааны машинуудын эзэд аажмаар энэ техникээс татгалзан, устөрөгч эсвэл цахилгаан хөдөлгүүртэй машин худалдаж авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг авах юм байна.

Дээрх арга хэмжээтэй холбоотойгоор улс орон даяар устөрөгчийн цэнэглэгч цэгүүдийг барих ажлыг эхлүүлэх бөгөөд цахилгаан автомашин цэнэглэх станцуудын тоог эрс нэмэгдүүлэх гэнэ. Түүнчлэн шинэ журамд нийцсэн автомашин худалдан авах хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр эхлүүлэхээр болжээ.

Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд ч энэхүү өөрчлөлтийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нэн тэргүүнд автобуснуудыг солих бөгөөд 2022 он гэхэд Өмнөд Солонгост устөрөгчөөр ажилладаг 2000 автобус чиглэлийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.

Дараагийн ээлжинд устөрөгч ашигладаг галт тэрэг боловсруулах, үйлчилгээнд нэвтрүүлэх ажил хийхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгосын тээврийн яамны төлөвлөснөөр 2022 он гэхэд шаардлагатай бүхий л судалгаа хийх, туршилтын загваруудыг бүтээх ажил дууссан байх бол 2025 оноос “устөрөгчийн галт тэрэг”-ийг үйлчилгээнд нэвтрүүлэх юм байна.

Эдгээр арга хэмжээнүүд нь ихээхэн хөрөнгө мөнгө шаардах хэдий ч зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж Өмнөд Солонгосын Засгийн газар үзэж байгаа юм. Учир нь эдгээр арга хэмжээнүүд нь агаар мандалд хаягдах хорт бодисуудын хаягдлын хэмжээг бууруулахад чиглэгдсэн цогц арга хэмжээний нэг хэсэг юм байна.

Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост агаарын бохирдол хурц асуудал болсон юм. Хэдийгээр Хятадаас бохирдсон агаарын урсгал орж ирдэг ч олон төрлийн техникээс үүдэлтэй бохирдол ихэнх хувийг эзлэдэг байна. Харин ийнхүү устөрөгчийн болон цахилгаан автомашин нэвтрүүлснээр агаарын бохирдлыг эрс багасгана гэж тооцоолж байгаа юм.

Түүнчлэн, хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, зарим олон нийтийн үйлчилгээний газарт агаар цэвэршүүлэгч суурилуулж эхлэх юм байна. Мөн шинээр барьж байгаа орон сууцнуудад агаар цэвэршүүлэгч зайлшгүй суурилуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэнэ. Энэ төрлийн төхөөрөмж суурилуулах, ашиглах зардлыг багасгахын тулд дээрх барилгуудад цахилгааны хөнгөлөлттэй тариф үйлчлэх юм байна.

Н.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.252] 2019-03-22 15:59:19

2022 + 10= 2032 онд монгол улс устөрөгчийн нийтийн тээвэртэй өолж агаар цэвэрших юм бна .ямар гоё юм бэ

Зочин [203.91.118.247] 2019-03-22 13:43:59

Яанаа. Солонгос машины хогийн цэг болох нь дээ. Манайхан нөгөөхийг нь нааш нь авчирч нтр....

Зочин [59.153.84.70] 2019-05-03 14:13:18

tegeed yopon mashinii hogiin tseg baih ni zow yumuu

Зочин [203.91.118.122] 2019-03-22 10:26:04

Одоо солонгосын актлагдсан машинууд бүгд наашаа ирж ясаа тавих байхдаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.