Шүүх бүрэлдэхүүн иргэний өмгөөлөгч авах эрхэд халджээ

У.Уранцэцэг / Хууль

Энэ сарын 21-ны өдөр шүүгч хуралд оролцож буй иргэний өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхэд халдаж, хуул эрх зүйн байдлаар нь дордуулсан тухай мэдээлэл цацагдав. Тодруулбал, өчигдөр өмгөөлөгч Б Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд иргэн Ч-г төлөөлөн гарын үсэгтэй албан бичгийг нь авч, хуралд оролцохоор очиход Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий гурван шүүгч өмгөөлөгч Б-г шүүх хуралд оруулаагүй аж. Эрх зүйн туслалцаа үзүлэх үүрэгтэй шүүх бүрэлдэхүүн иргэн Ч-гийн өмгөөлөл авах эрхэд халдсан талаар танхимд сууж байсан өмгөөлөгч өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Өмгөөлөгч авах гэсэн иргэний хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн иргэн Ч-гийн гарын үсэг биш гэх шалтгаанаар ийнхүү хуралд оруулахгүй гэдгээ хэлсэн байна.

Шүүгчид иргэдийн өмгөөлөгч авах эрхэд ноцтой халдаж өмнө нь гарч байсан билээ. Эргэн сануулбал, ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа өмгөөлөгч Б-г өмгөөлөгчөөрөө оролцуулна хэмээн албан бичиг илгээгээд явуулахад шүүгч өмгөөлөгч авах эрхэд нь халдаж, өмгөөлөгч Б-г олны өмнө чирч гулдчин, хөөж шүүх танхимаас гаргаж байсан юм.

Үндсэн хуулиар заагдсан иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах, гэм буруугүйгээ нотлох эрхэд шүүх байгууллага халдсан тохиолдол дахин гарсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-26 04:35:05

arai aimar yumaa

Зочин [66.181.183.97] 2019-03-23 00:44:23

Шүүхчид өөрсдөө ёс зүйгүй байгаа учраас л хүмүүс ингэж дайрч бна ш дээ.Шүүгчдийг шударга ёс зүйтэй хүмүүс шүүх хэргийг шударга шийддэг гэж хүмүүс итгэж бсан.

Зочин [103.212.118.71] 2019-03-22 16:07:41

Omgoologch huulichid oorsdoo yos zuitei bmaar yum.shuuhiig buruutgah n arai dendej bn. MAH udahgu ooriin onts buren erhet shuuhee baiguulaad hussen yalaa ogj buudaj alah tun dohoj bn shuu. Uhernuudee ingeed bval haramsavch oroitson bh odor oirhon shuu

зочин [150.129.141.174] 2019-03-22 14:39:56

Хоригдож байгаа иргэн албан бичиг бичдэг юм уу.

Зочин [103.212.117.164] 2019-03-22 11:03:35

Шүүгч нарын хирээс хэтэрсэн авир энэ мөн ш тээ. Ганц биш олоэ тохиолдолд шүүгч эрх зөрчдөг. Ялангуяа захиргааны хэргийн шүүхэд Төмөрбат, Долгорсүрэн, Чанцалням гээд эрх зөрчдөг, мэдлэггүй шүүгч байдаг.

Солиорол [202.55.188.46] 2019-03-22 08:44:44

Шүүхрүүгээ ингэж хамар дорх хагархайгаар дур зоргоороо солиороод байж болдоггүй гэдэг шүү

НАМАЙГ ХЭН ХЭЛЖ НОХОЙГ ХЭН СААХ ЮМ ? ? ? [66.181.161.89] 2019-03-22 08:03:01

ДУР ЗОРГООРОО АВИРЛАХ БОЛОМЖЫГ ѲѲРТѲѲ ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН ХУУЛЬ ЗѲРЧИЖ ХУУЛЬ ЯРЬДАГ АЛБАН ТУШААЛТАНГ ШҮҮГЧ ГЭНЭ ! ! !

БАТ & БАТ [66.181.161.89] 2019-03-22 07:57:28

ШҮҮХИЙН НЭР ХҮНД ШАЛАН ДЭЭР НЭГЭНТ УНАЖЭЭ ! ! ! ШҮҮГЧИД ѲѲРСДѲѲСѲѲ БОЛСОН , ГОНГИНОЛДОХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ТА НАР ! ! ! НЭГ ТОМИЛОГДСОН Л БОЛ ЯАЖ Ч БАЙСАН БОЛНО ГЭЖ ДУРААРАА АВИРЛАДАГ ЯВДАЛ ГАЗАР АВЛАА ! ! !

Зочин [66.181.178.92] 2019-03-22 07:49:58

бид чинь ямар нийгэмд амьдраад байнаа? Үндсэн хуулийнхаа эсрэг явж байж сүйрэх вий дээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.