ЗАСГИЙН ГАЗАР: С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар шуурхай хуралдаж байна

П.Урнаа / Улстөр
  • 2019-03-22 08:16:49
  • 2019-03-22 08:16:49

    Ө.Энхтүвшин: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг прокурор үзүүлэхээс татгалзсан

    photo

    Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ. Хуралдаанд С.Зоригийн хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар мэдээлэл өгсөн байна.

    Энэ талаар Монгол Улсын шадар сайд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар сая мэдээлэл сонслоо. Тус хэргийн ажиллагаа хэрхэн яаж явагдсан, хэрэг хэрхэн шийдэгдсэн, тухайн шийдвэр хууль ёсны дагуу байсан уу зэрэг асуудлыг хөндөж ярьсан.

    Энэ талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн шүү дээ. Хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр, арга хэмжээ авах тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд танилцуулсан. Энэ бол Засгийн газрын шийдвэр гаргах асуудал биш, хууль хяналтын байгууллага шийдэх асуудал.

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзээгүй. Прокурорын байгууллагаас тухайн бичлэгийг үзүүлэхийг хориглосон. Гэхдээ УИХ-ын гишүүд болоод иргэдэд нээлттэй үзүүлэх ёстой гэж бодож байна. Эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж, хилсээр гүтгэсэн бол үнэхээр ноцтой асуудал юм. Иймд Засгийн газрын гишүүдийн зүгээс тухайн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

  • 2019-03-22 06:18:13
  • 2019-03-22 06:18:13

    ЗАСГИЙН ГАЗАР: С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар шуурхай хуралдаж байна

    photo

    Засгийн газар яг одоо ээлжит бусаар шуурхай хуралдаж байна. Тодруулбал, С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ноцтой мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан ээлжит бус шуурхай хуралдааныг зарлан хэлэлцэж байгаа аж.

    Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа.

    Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна” хэмээсэн билээ.

  • 2019-03-22 00:54:31
  • 2019-03-22 00:54:31

    Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Миний хүүг удахгүй суллана гэх мэдээг сонсоод сэтгэл санаа уужирлаа

    photo

    -Ц.НЯМДОРЖ САЙД Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРИЙНХНЭЭС УУЧЛАЛТ ГУЙВ-

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох 23-24 жилийн хорих ялыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарт оногдуулсан билээ.

    Уг хэрэг шүүхийн шатанд хэлэлцэж байхдаа хорих ангид ял эдэлж байсан Ц.Амгаланбаатрын мэдүүлгээр хорьсон хэмээгдэж байв. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнийх нь зүгээс “Эрдэнэт хотод таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлдэн ял эдэлж байгаа хүний үгээр хууль хүчнийхэн энгийн иргэнийг хэлмэгдүүлж байна” хэмээн удаа дараа мэдээлэл хийж байсан юм.

    Сүүлийн өдрүүдэд хуулийнхан С.Зориг агсаны хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн дөрвөн хүнийг цагдан хориод буй.

    Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж олон нийтэд хандан ноцтой мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ:

    -“С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг 1937 оны бүх аргаар эрүүдэн шүүх ажил явагдсан. Энэ нь тодорхой болсон. Би анхнаасаа энэ талаар ярьж байсан. Хүний хашаанд нас барсан хүний цогцсыг аваачиж тавих ажлыг ил хийж байгаа хүмүүс далд үүнээс долоон дор юм хийсэн байх магадлалтай. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Би сайд болоод нэг хүнийг халсан. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа” гэсэн юм.

    Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс тодруулга авсанаа хүргэж байна.

    -СОНСООД БИ МАШ ИХ БАЯРЛАЛАА. “ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭ” ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ-

    Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа:

    .-Өчигдөр Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийхдээ “Зоригийн хэргээр шийтгэгдэн ял авсан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. 1937 оны үеийн эрүү шүүлт хэрэглэсэн байна лээ. Би очиж уулзаад эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Хэвтүүлж байгаад гаргана” гэсэн мэдээлэл хийлээ. Та энэхүү мэдээллийг нь сонссон уу?

    -Тэглээ. Сонссон. Энэ мэдээллийг сонсоод би маш их баярлалаа. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үг байдаг даа. Энэ л үнэн юм байна. Үнэхээр их баярлаж байна. Хууль зүй, дотоод хэргийг сайд өөрөө хуулийнхаа хүрээнд энэ хэргийг нэг сайхан шийдэх талаас нь болгож дээ гэж бодож байна.

    Нийтдээ гурван жил найман сар боллоо шүү дээ. Анх энэ хэрэгт хэлмэгдээд шоронд ороход нь би учираа олохгүй гүйж байна. Энэ улсууд маань ч бас төөрөгдөлд орчихоод байж байсан байх. Ямар ч байсан үнэн учир нь олддог юм байна. Ц.Нямдорж сайд их сайхан ярилцлага өглөө. Миний сэтгэл санаа маш сайхан онгойлоо.

    -Та анхнаасаа хэрэгт ямар ч холбоогүй хүнийг гүтгэсэн гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр сайд өөрөө хэлмэгдсэн байна гэж хэллээ шүү дээ?

    -Тийм. Их сайхан байна. Эмээ нь хагартлаа баярлаж байна. Хүүг минь эмнэлэгт хэвтүүлж тордож байгаа гэнэ. Мөн сэтгэл санааны асуудлаар нь дэмжиж байгаа л юм байна. Их сайхан байна. Сайддаа их баярлаж байна. Мөн Ж.Батзандан, Л.Болд нартаа бас баярлалаа. Сайхан залуучууд их байна.

    -Эхнэр хүүхдүүд нь их баярлаж байгаа байх даа?

    -Эхнэр нь бөөн баяр болж байна. Хүүхдүүд нь өвчтэй зовлонтой янз бүр л болоод байж байгаа юм.

    -Сүүлд Ц.Амгаланбаатар гүтгэсэн гэдгээ хүлээж Ц.Нямдорж сайд руу захидал илгээсан байсан?

    -Тэгсэн байна лээ. Эхнэр нь хүүхдүүд нь эргэлтээр очоод манай хүү хүүхдүүдтэйгээ эрхлэлдэж байхыг нь Ц.Амгаланбаатар сонсоод “Би юу хийчих вэ? Яагаад ийм юм хийв ээ?” гэсэн юм байна лээ. Мөн “Танай хүүхдүүдийн дууг сонсоод би их гутарлаа” гэж хэлсэн гэж манай хүү надад хэлсэн.

    -Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж эхэлснээс хойш та хүүтэйгээ уулзсан уу?

    -Уулзаагүй. Нэг удаа уулзахаар очиход прокурорын байгууллагаас шалгалт хийж байна гээд оруулаагүй. Өнгөрсөн оны арван сарын 24-нөөс хойш уулзаагүй байгаа.

    -Хамгийн сүүлд хүүтэйгээ уулзахаар очиход тань таньд юу гэж хэлж байв?

    -“ШШГЕГ-ын харъяа 409-р хорих ангид ирээд овоо дээр байна. Өмнөх чанга дэглэмтэй хорих ангид байхдаа байнга бөгтийж явдаг байсан” гэж байна лээ. “Одоо энд босоогоороо явж байна” гэж байсан. Бас хааяа нэг тамхи татахдаа гадаа гарч байгаа болохоор арай дээр байна гэсэн.

    -Суллагдаад гараад ирэхээр нь яах бодолтой байна вэ?

    -Анхнаасаа би хүүгээ амьд л гараад ирэх юм боллоо гэж хэлж байсан. Хүмүүс хохирол төлүүлж авдаг шүү гэж хэлж байсан юм. Тийм юмыг би мэдэхгүй юм даа. Ямар ч байсан амьд, эрүүл мэнд гарч ирээсэй л гэсэн ганц л бодолтой байна.

    -Ц.АМГАЛАНБААТАРЫН ЗАХИАГ ЭГЧ ХАРААД “ӨӨРИЙНХ НЬ БИЧИГ ЯГ МӨН БАЙНА” ГЭЖ ХЭЛСЭН-

    -Суллагдах асуудлаар танай гэр бүлтэй холбогдож албан ёсоор хэлсэн зүйл байгаа юу?

    -Байхгүй. Эд нар одоо бүх хийсэн муухай зүйлээ яах вэ? гэж бодож байгаа биз. Хүн гүтгээд өчнөөн жил хорьж, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан болохоороо бодож байгаа байх. Айж ичиж байгаа биз.

    -Хүү тань бас шоронгоос захидал бичсэн байдаг шүү дээ?

    -Тийм. Бүүр хэвлэл мэдээллээр манай хүүгийн бичсэн захидал нийтлэгдсэн. Миний хүү он сартай, хүн бүрийн хэлсэн үгийг нь тодорхой бичсэн байсан. “Намайг дагуулж яваад С.Зоригийн байрыг зааж өгсөн” гэх мэтчилэн олон зүйл бичсэн юм. Ц.Амгаланбаатарын захиа өчигдөр телевизээр гарсан. Гарсаных нь дараа Ц.Амгаланбаатарын эгч над руу залгасан. Тэрээр “Та энэ захиаг уншсан уу?” гэж асуусан юм. Би “Харсан” гэж хэлсэн чинь эгч нь “Ц.Амгаланбаатарын өөрийнх нь бичиг мөн байна шүү эгчээ” гэж хэлж байна лээ.

    -ЭНЭ ХЭРГИЙГ АНХНААСАА ХУДЛАА ГЭДГИЙГ Ц.НЯМДОРЖ ГУАЙ ХЭЛЖ БАЙСАН-

    Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат хэлэхдээ:

    -Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

    -Сэтгэгдэл маш сайхан байна. Баярлаж байна. Ер нь бол энэ чинь худлаа хэрэг гэдгийг анхнаас нь ярьж хэлж явсан хүн чинь Ц.Нямдорж гуай өөрөө шүү дээ. Ер нь бол олон хүнд багагүй чичлүүлсэн дээ. Ц.Нямдорж гуай аргагүй л шудрага хуульч хүн юм. Анхнаасаа харахад “Наад хэрэг чинь худлаа байна” гэж байсан. Одоо үнэн нь илчлэгдэж байх шиг байна. Ах бол үнэхээр баяртай байна.

    -Одоо эмнэлэгт хэвтүүлж байгаа удахгүй сулална гэж байна?

    -Эмнэлэгт хэвтүүлсэн байна. Би сая өмгөөлөгчтэйгөө ярьлаа. Тэгсэн ШШГЕГ-ын харъяа 401-т гээд эмнэлэгт хэвтүүлсэн гэж байна.

    -80 ГАРСАН ХӨГШИН ХӨДӨӨ БӨӨН БАЯР БОЛЖ БАЙНА-

    -Хамгийн сүүлд та дүүтэйгээ хэзээ уулзсан бэ?

    -Хоёр сарын эхээр уулзсан. Ар гэрийг нь сард нэг удаа уулзуулдаг юм. Тэгээд гэр бүлийнх нь хүмүүсийг сард нэг удаа хоногоор уулзуулдаг. Би бол сард нэг удаа уулздаг уулзалтаараа очсон. Өөрийнх нь бие тун тааруу шүү дээ. Өвдөхгүй юм байхгүй. Би дүүгийнхээ сэтгэл санааг тайван байлгах үүднээс “Ах нь энэ хэргийг хөөцөлдөж байгаа. Их нааштай байгаа шүү” гэж хэлсэн. Анх 2015-2016 онд хэцүү үед “Ах аа би энэ хэргийг үйлдээгүй шүү дээ. Би таныг дагаад хорихоос гараад явчихмаар байна гэж уйлдаг байсан. Сүүлдээ тэр газраа бага зэрэг дассан уу, эсвэл хэрэг нааштайгаар шийдэгдэж байгаа гэдгийг дуулсан уу сэтгэл санаа арай тайван болсон байсан шүү. Ер нь “Би Хүрлээ ах аа гарна аа л гэдэг байсан. Тэгэхээр нь би дүүдээ “Тэгэлгүй яахав миний дүү. Ямар хийсэн хэрэг байгаа биш, одоо хамгийн гол нь биеэ сайн бодоорой, янз бүрийн хүмүүстэй битгий харьцаарай гэж захидаг байсан л даа.

    -Ц.Нямдорж сайдын мэдээллийг сонсоод гэр бүлээрээ баярлаж суугаа байх. Тиймуу?

    -Үнэхээр их баяртай байна. Манай ээж 80 гарч буй хөгшин Дорноговь аймагт байдаг юм. Ээж минь сонсоод бөөн баяр. Сонсгосон хүүхдээсээ дахин дахин юу гэсэн гэнэ ээ гээд л асуугаад байгаа сурагтай. Бид нар инээлдээд байж байна. Тэнд хөшин хүн их баярлаж байгаа сурагтай байна. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүж байсан нь тодорхой болчихлоо. Хуулийнхаа дагуу журмаараа шүүхээр ороод явах байх даа. Энэ хэрэг бол шүүх, тагнуулынхны л хийсэн ажил. Хүн бүр мэдэж байгаа. 2015-2016 онд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар аймар кино шиг зүйлүүд гаргаж байлаа даа. Тэр нь яг хаана ч зохиогдсон юм. Үндсэндээ тэр бол цэвэр шантааж шүү дээ. Аймар мэдээлэл гарах тоолонд бүгдээрээ даралт нь ихэсээд үхэх дөхөөд л суудаг байлаа. Ийм аймар хэргийн ард гарсан даа баяртай байна.

    -“1998 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨГӨӨГҮЙ” ХЭМЭЭН ХОРИХ АНГИАС ЗАХИДАЛ БИЧЖЭЭ-

    Ялтан Ц.Амгаланбаатар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэдгээ хүлээж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж шоронгоос захидал илгээж байв. Ц.Амгаланбаатар нь бүх насаараа хорих ял хүлээсэн ялтан байхдаа тэдэнтэй хамт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг.

    Хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь сийрүүлбэл:

    -Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998 оны 10 сарын 2 ны өдөр С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Э.Бат-Үүл, Ганхуяг, Б.Булган гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-нд гэр бүлээрээ шатаж нас барсан Отгобаатарыг Б.Содномдаржаа бид хоёр шатааж алаагүй билээ. Тэр үед би Эрдэнэт хотод байгаагүй. Мөн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 16 насанд хүрч байсан. Би тэр үед хүн алах нь байтугай их аймхай хүүхэд байсан юм. Би Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг огт танихгүй. Уулзаж байгаагүй. Иймд та С.Зоригийн хэрэгт болон Отгонбаатарыг гэр бүлийн хамтаар шатааж алсан гэх хэрэгт холбогдон хэлмэгдэж байгаа хүмүүст хуулийн дагуу үнэн, зөв, шударгаар шийдүүлж, гэмгүй хүмүүст тусална уу гэжээ.

    image

    image

Сэтгэгдэл

Чоно борооноор гэгчээр ХҮЧТЭЙ БОРОО оруулж байгаа байхгүй юу. [202.131.228.118] 2019-03-25 10:17:48

Энэ хэргээр далимдуулаад ӨНӨӨГИЙН хэргүүдээс олон нийтийн анхаарлыг булзайруулж байгаа юм. Ямар хэргүүдээс булзайруулж байгааг та нар өөрсдөө боддоо. Тэгээд 2021 онд томоос том ӨРШӨӨЛ болно.

ТЭР 3 ШАТНЫ ШҮҮХ ЮУ ШҮҮДЭГВЭ ЭРҮҮДЭН ШҮҮСНЫ ТӨЛӨӨ БААХАН УЛСУУД ЗӨРӨӨД ОРЖ ДЭ [202.179.31.36] 2019-03-25 01:59:45

Buu medee [66.181.160.44] 2019-03-24 00:49:26

Юу боолоод бнаа тамин ээ

Шударга бай [182.160.33.89] 2019-03-23 16:53:04

Ийм ,төрийн нууц гэж байхгүй Энэ хэргийг ил болгоод харин баялгаа нуу

Зочин [103.229.121.203] 2019-03-23 16:04:13

Прокурор засгийн газраас юм нууцлах ёстой юу? Ёс бус үйлдлээ нуухын тулд хараат бус байх гэдгээр халхавч хийж байгаа бусуу.

Зочин [103.229.121.203] 2019-03-23 16:00:55

Прокурор засгийн газраас юм нууцлах ёстой юу? Даварч байгаа юм биш үү. Хараат бус байна гэдгээр халхавч хийн ёс бус үйлдлээ нууж байгаа бусуу.

hahaha [185.39.141.24] 2019-03-22 14:41:17

zorig uuruu uuriiguu 18 hutgalsan bolj taarlaa ... nymdorj iin bodloor...

Zochin [202.9.43.122] 2019-03-22 14:18:38

Nymdorjid ymarch buruu bhguiee.Harin MGLiin ard tumen bayrlah heregtei. Shuuh.prokuroriin buzar bulai .erh medeltnuudiin gar hul boldog nehdiin ichguurtei bdl todoor haragdaj bn.Edniig shorond hiij. 2 hunii buh hohiroliig ed naraar teluul.

Mongol khuu [112.72.11.102] 2019-03-22 11:55:30

1 SEJIGTNII UGEER L HERGIIN HUVI ZAYAG SHIIDDEG BOLSON UU. SEJIGTEN ALSAN GEVEL ALSAN BOLOOD ALAAGUI GEVEL ALAAGUI BOLCHIHDOG YMU MALNUUDAA.

Mongol khuu [112.72.11.102] 2019-03-22 11:47:28

Ardchilsan tusgaar ulsad eruugiin hergiig zasgiin gazar bish muu ch sain ch shuukh ni shiideh ystoi l doo. Ene ynzaaraa bol udahgui zasgiin gazar taniig manai namd elsehees tatgalzsan geh undesleleer buudan horooh shiidver gargaj gazar deer ni guitsetgene dee.

зочин [202.179.24.144] 2019-03-22 10:41:21

Одоо энэ прокурор,шүүхийн хууль зөрчсөн этгээдүүдийг баривчлах хэрэгтэй,ард түмэнд харагдаж байна шүү дээ

Зочин [66.181.161.52] 2019-03-22 09:22:58

Iljigshig durakuud yumaa jiriin ard irged tsagaadaj bgaad bayrtai bna , mungnii tuluu 16 nastanguud zorig garglaach gesen uls turiin zahialagt allagiig 16 nastanguudad yostoi teneg hun l zahialah baih , ter am zurag , 3shatnii shvvh ntriin ard bol tagnuul shuuhiig ter chigten atgdag eebeech yumu nileen tom mafia l bgaashuudee yachij bodson , ter gutegdeg amaglanbaatar bol zorig agsnii heregtei hereggui karmaaniihan yal ni deed hemjee buyu 25 jil 1 2 jil saihan zorigiin hergiin nereer tagnuuliihan tansagluulaa biz

таксичин [219.249.108.64] 2019-03-22 09:15:29

1 Захиалгат алуурчин энгийн таксины жолоочийг алаад баригдахуу 2 хэдхэн төгрөгний төлөө таксиний жолоочийг алсан хүн Булганыг зүгээр өнгөрөөхүү ялангуяа захиалагч 3 С,Зориг агсаны амь таксины мөнгөнөөс хямд байх уу

Баднаа [219.249.108.64] 2019-03-22 08:57:46

мэдээж зохиомол хэрэг тэр үед 90 оны цомхотголоор халагдсан НАХЯ,Тагнуул,Армийн,олон мэргэжилтэн байхад 16 хүрээгүй хүн хөлслөөд дараа нь архичин алуурчин болсон байхад зүгээр орхидог захиалагч байхгүй С Зоригын хэрэг илрэхгүй Монгол Улсын тухайн цаг үед оросын эрлийз ерөнхий сайдтай болбол дараагын ерөнхийлөгч, ерөнхий сайд,яамдын сайд хятад, орос ,өөр юу болох эсвэл гадны улсын өдөөлтөөр дотоодын үймээн тэгвэл 7сар1 өдөрөөс ч хэцүү уучлаарай Зоригыг муулаагүй үнэндээ

Зочин [101.235.52.61] 2019-03-22 08:52:06

Анхний ам зураг бол яахийн аргагүй үнэн байсан шүү ! Өөрсдөөч нэрэгийг хэрхэн хийсэн хэрхэн алснаа яриадл байсандаа ! Нямдорж энэ 2-ийг барьж хорьлоо гэнгүүтл сандраадл энэ худлаа шүү гэж зарлаадл , тэгснээ сайд болох гэж үхэн хатан зүтгээд сайд болмогцоо ажилийн хэсэгийг тарааж тагнуулийн ажилтанийг ажилаасн халсан байсандаа . Энэ хэрэгийг ямар нэгэн аргаар саармагжуулахгүйл бол Нямдорж хэнч биш болохоос гадна угаасаа Эрдэнэтийн шахаа , төмөр зам , цахилгаан станцуудийн дарга нарийг тэр чигээрн увсийнханаар солиж хүүхэд багшийнхаа хүүхэд гээдл бүгдээрэнгээрн төрийн өмчийн үйлдвэрүүдэд шахаа хийлгэдэгн баримтаар нотлогдож заримн эхнээсээ шоронд орчоод байхад эцэсийн арга н энэ хэргийг ингэж замхруулахаас өөр ямарч аргагүй болсондоо Нямдоржийн хувьд . Нямдоржоо чи сайхан амьдарнаа үхэн үхтэлээ дэндүү сайхан амьдарнаа чи ! Харин чиний хар мөр үйл лайг чин үр хүүхдүүд чинь үүрэх болноо муу лалараа !

Зочин [103.212.116.192] 2019-03-22 10:59:43

Чи их л сандарч айж байгаа хүн байна даа

Иргэн [66.181.185.35] 2019-03-22 08:30:39

Алуурчдыг хоёр нүдээрээ харсан хүн нь Булган шүү дээ. Булган аллага болоход алуурчдыг хараад мэнд мэлтийгээд сууж байсан цорын ганц амьд гэрч

Иргэн [66.181.185.35] 2019-03-22 08:27:36

Яг үнэн шүү

Y [122.201.31.74] 2019-03-22 08:12:04

Shuuh yahaaraa hudalaa shuuj huniig amidaar tamlaj bdag yum uursdiig ni tamla shudraga ni haana bna lalruud

Зочин [202.179.27.60] 2019-03-22 08:22:31

Худлаа шүүгээгүй байхаа. Тийм байсан бол нөгөө Гансүхийн нягтлан асан хүүхэн шиг шүүхийн хэлэлцүүлэгт уйлан дуугарах байсан бус уу? Хүний эрхийн байгууллагуудад хандаад бөөн юм болох уу. За тэр ч байг гэхэд анхан, дунд, дээд гээд 3 шүүх хурал болсон. 3-ууланд нь өөр өөр шүүгчид суусан. Тэгээд тэд бүгд авлигачид уу? Хардаж сэрдлээ гэхэд арай хэтэрнээ.

Балт [103.229.123.39] 2019-03-22 07:57:13

Энд хачин бичээд бгаа малуудаа. Наад Нямдорж чинь.тамнар шиг хүн биш насаараа хэрэг уншиж хянаж явсан мэргэжлиин хүн. Та нар шиг үхэж бсан малууд биш

Ishmaa [202.55.188.33] 2019-03-22 07:47:01

Zorigiin hergiin gol gerch ni hulan. Ene hun bugdiig medej bgaa shuu dee. Ene hulan yagaad shuuh hurald ner ni garahgui l yum.

Зочин [202.179.27.60] 2019-03-22 08:03:27

Хулан бишээ Булган. Булган сэжигтнээр татагдсан. Сэжигтнийг шүүх хуралд гэрчээр оруулдаггүй. Учир нь сэжиглэгдэж байгаа хүн шүүх хуралд өөрийгөө хамгаалдаг тул гэрч болгож болдоггүй юм.

зочин [122.201.19.99] 2019-03-22 07:37:15

Нямдорж сайд 60-тэрбумынхаа хурандаа нараас салахгүйгээр шударга ажилахгүй ЦЕГ дарга ШШГЕГ дарга гээл

Зочин [202.21.106.113] 2019-03-22 07:20:53

Нямка ч захиалагчийг нь зарлан гэж хэлээд хэдэн жил болчихсон бэ. Аль аль нь худлаа гарууд штэ.

Зочин [202.179.10.22] 2019-03-22 07:16:27

Тэр 2 хүн буруугүй гэдгийг яяНямдоржж яаж мэдээд түрүүлж зарлаад байнаа

Зочин [103.212.116.192] 2019-03-22 11:02:05

Буруугүй л байх даа арван зургаатай хүүхдүүд тийм хэрэг хиых үү тэгээд бүр хөдөө орон нутгийх шүү.тамлан зовоож хэрэг хүлээлгэсэн нь үнэн байх

Зочин [202.179.27.60] 2019-03-22 08:17:09

ХЗДХ-ын мэдэхгүй, мэдэх ёсгүй зүйл гэж бас бий. Жишээ хэргийн материалыг үзэж харах танилцах эрх байдаггүй. Ерөнхий прокурор тэгэж хэлсэн чуулган дээр. Би ч тийм байх гэж бодож байна. Тийм болохоор Нямдорж мануустайгаа адилхан мэдээлэлтэй байгаа гэсэн үг. Нямдорж харин яагаад санаа зовоод байгааг ойлгохгүй байна үнэндээ.

ЗОЧИН [66.181.161.89] 2019-03-22 08:08:47

МЭДСЭН Л БОЛООД ЗАРЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ? ? ? МЭДЭХ АРГА ОЛОН Л БАЙЖ ТААРНА , БИД НАРААС АРАЙ ИЛҮҮ НАРИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ ! , ЭРХБИШ ХЗДХ - ИЙН САЙД ХҮН БАЙНА ДАА !, ЯМАР АНХ УДАА ХИЙЖ БАЙГАА Ч БИШ ! ! !

Зочин [194.230.158.142] 2019-03-22 07:06:24

Songuuli bolgonoor Zorigiin hergeer show hiideg Umhii durvud Nyamdorj grj uhdel bainaa. Songuuli pirtoj bna daa yanz ni

Зочин [202.21.106.139] 2019-03-22 06:59:56

Монгол улсын хуулийг хувь хүний Нямдорж гэдэг нэрийн төлөө завхруулах ёсгүй.

Elbegdorj [160.13.93.1] 2019-03-22 06:58:38

Elbegdorj oo comment bichihee boliochee.

Зочин [202.179.27.60] 2019-03-22 08:10:24

За.

уншигч [66.181.161.105] 2019-03-22 06:58:01

Нямдорж сайд ѳѳрѳѳ хуульч хүн хаана юу гэж ярихаа мэдэж байгаа байлгүй дээ.Тэгээдч нямдоржийн ѳчигдѳрийн ярьсан үнэн бол жирийн иргэд хилс хэргээр шоронд орох юуч биш болж байгаан байна гэж ойлгосон шүү.Нямдоржийг муулаад байгаа хүмүүс эхлээд юуны тѳлѳѳ хэний тѳлѳѳ юм яриад байна гэдгийг сайн бодоорой

Зочин [202.126.89.28] 2019-03-22 06:44:32

Энхтөр гэдэг хөгийн гар гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг

зочин [202.9.44.173] 2019-03-22 06:38:28

16 настай малчин хүн 1998 онд хөдөөнөөсхотод ирээд хүн алах уу.....

Зочин [202.179.27.60] 2019-03-22 08:09:05

3 шатны шүүхээс ял авсан хүн буруугүй байх уу... Төстэй асуулт. Гэхдээ чинийх илүү тэнэг.

Зочин [202.21.106.139] 2019-03-22 06:54:38

Мөнгөний төлөө бол чадна

Зочин [202.179.26.81] 2019-03-22 06:31:34

Ам зураг бол яах аргагуй мон байсан одоо энэ алуурчидийг суллаад тавьбал зориг шэгч хун оороо оорийгоо хутгалаад алсан болж таарлаа

иргэн [192.82.66.152] 2019-03-22 06:30:06

Нямдоржийг огцруулж УИХ-с түтгэлзүүлж Зоригийн хэрэгт гэрчээр татаж шалга.Төрийн сайд хүн ийм болчимгүй мэдээлэл хийж болохгүй шүү.Нямдорж яахаараа ийм эрх мэдэотэй байдаг юм бэ.Хамгийн их төрийг бузарлаж байгаа хүн .Зайлах нүхээ өөрөө бэолэж уналаа даа.

Зочин [101.235.52.61] 2019-03-22 08:52:47

Яаг үнэн . Угаасаа захиаоагчн Нямдорж шүүдээ !?

Tsrvaga [202.9.43.75] 2019-03-22 06:28:43

Элбэгдорж оо. Чи Батүүл нараа дагуулаад ирж хэргээ хүлэээ


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.