БНХАУ: Химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 47 болж нэмэгдлээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадад болсон химийн үйлдвэрийн дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 47 болж өссөн талаар china.org.cn мэдээллээ.

Түүнчлэн 32 хүний биеийн байдал маш хүнд, 58 хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлтийн бүсээс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлснээс 3000 хүн нь үйлдвэрийн ажилтнууд, үлдсэн нь нутгийн оршин суугчид юм байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийг зогсоожээ.

Энд дуулгахад, Хятадын дорнод хэсэгт байх “Цзянсу Тяньцзяи” химийн үйлдвэрт маш хүчтэй дэлбэрэлт болж, энэ дэлбэрэлтийн улмаас 2.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одоогоор дэлбэрэлтээс үүдэлтэй гал түймрийг бүрэн унтраасан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Гал унтраах болон аврах ажиллагаанд нийтдээ 930 аврагч ажиллаж байгаа юм байна.

“Цзянсу Тяньцзяи” үйлдвэр 2007 онд байгуулагдсан, голчлон химийн түүхийн эд үйлдвэрлэдэг юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Тр [202.55.188.38] 2019-03-23 07:11:15

Ахиухан авчихгүй дэ золиг гэж

Rest in peace [107.167.108.79] 2019-03-22 19:12:05

Аймаар юм болжээ. RIP.

Зочин [122.201.24.25] 2019-03-22 10:50:45

Түүхий эд боловсруулна гэж ярьдаг хүмүүс ойлгоосой. Эцсийн бүтээгдэхүүн гаргах үйл явц бүхэлдээ химийн үйлдвэрлэл. Химийн үйлдвэр аюултай учраас Монголд байж болохгүй химийн бүтээгдэхүүн хор оруулахгүй гэж ярьдаг хүмүүст хэлхэд хүнсний үйлдвэрийн гол түүхий эд хуурай сүү, хуурай өндөг, давс эрүүл мэндийн хэрэгцээ эм, тариа, зэрэг зүйлс бүгд химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн. Тэгэхээр харанхуй туйлширч болохгүй.

zochin [185.39.141.24] 2019-03-22 09:19:44

mongold shahdag huvantsar tumpen sav suulga . gyalgar uur . barilgiin huvantsar edlel .

zochin [185.39.141.24] 2019-03-22 09:17:32

hugjil hugjil geh . ene ter bum yalaanuud eh delhiig horduulj bulshlah ni eee

Таны нэр [103.206.195.202] 2019-03-22 08:40:48

Олуулаа юм чинь хамаа шдээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.