Хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас үүдэлтэйгээр Монгол Улсад усны хомсдол үүсч байна гэв

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Шинжлэх ухааны Академи болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хурлын зорилго нь Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдэх оновчтой гарцыг олох явдал юм. 1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн уриа “ЦЭНГЭГ УС- ТЭГШ ХҮРТЭЭМЖ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ: “Одоогийн байдлаар Монгол улсын нийт хүн амын тоо 3,2 сая байгаагаас Улаанбаатар хотод 1,41 сая хүн амьдарч байна. Монгол улсын үндсэн хуульд “Монгол улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэсэн ч өнөөгийн байдлаар 1.41 сая хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь хангагдахгүй байна үзэж болох юм. Дэлхийн дулаарал, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас үүдэлтэйгээр Монгол Улсад усны хомсдол үүсч байгаа нь бидний өнөөдрийн зайлшгүй ярих сэдэв болж байна.

Монгол орны хувьд сүүлийн үед ялангуяа хот суурин газрын иргэд усанд туйлын хариуцлагагүй хандаж байна. Жилд 150-200 мм хур тундас ордог улсын иргэд, гадаргын усны нөөц багатай энэ газар нутаг дээр амьдарч буй бид усыг дураараа крантаа онгойлгоод л гудамжинд машинаа угаадаг. Гэтэл Англи улсад 2012 оноос хойш гэрийнхээ хашааны цэцэрлэгийг хувингаар усладаг болгосон. Хамаа намаагүй шүршиж цацаж услахыг зөвшөөрөхөө больсон. Тиймээс бидний өнөөдрийн хийж буй энэ хурал монголчуудын усанд хандах хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөллийг өгөх болтугай гэж хүсч байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

зочин [49.0.218.241] 2019-03-22 14:09:07

Шинжлэх ухааны академи усны судалгааны хүрээлэн байхгүй, усыг тоодоггүй байгууллага шүү дээ. Тэгээд бас хурал хийгээд л ажил болж байна гэх гээд байгаа юм даа, Ичдэггүй юм байхдаа. усны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах нь улс орны хөгжилд мөн ч их нэмэр болох байх даа.

Быр [66.181.184.202] 2019-03-22 13:10:44

Битгий худал юманд итгэ.

Зочин [107.167.107.205] 2019-03-22 10:19:28

Оросуцд Байгаль нуурын усыг хятадуудад зарж байна. Гэтэл бид Сэлэнгэ мөрнийнхөө усыг ч ашиглаж чадахгүй, бүр нэг цутгал дээр нь УЦС барих эрхгүй болж байна. Юмандаа эзэн сууж, ядаж Тэрэлж, Туулын усыг говь руу урсгамаар байна.

tumur [64.119.18.101] 2019-03-25 03:11:04

107.167.205.санаааныхаа зоргоор чалчих юм даа,ядахдаа толгойндоо жоохон төсөөлж бодож ҮЗЭЭЧ,яаж ГОВЬруу ус ургахыг,шуудуугаар урсгавал нар,салхи,хөрс нөлөөлөөд ГОВЬ хүрэлгүй алга болно,тэгээд ТУУЛ ТЭРЭЛЖийн хаанаас шуудуу ухах уу НАЛАЙХаас уу тэгвэл хотруу урсахаа болино,Говьд очсон усаа яах уу ил гаргах уу,ууршаад алга болно ,хэрэгтэй газар болгонруу хоолойгоор явуулах уу,эцсийн эцэст энэ бүхэн ямар их үнэтэй гээч ,төсөөлөшгүй,явж явж ГОЛ Ч ҮГҮЙ УЧ ҮГҮЙ болж хоцроно доо,тэнэгэээ

Зочин [64.119.20.247] 2019-03-22 09:42:45

Гол нь уул уурхай шүү дээ . Байдраг гол сүүлийн тав зургаан жил булингартай урсаж байна .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.