БОИНГИЙН СҮЙРЭЛ: Индонез 49 онгоц худалдан авах гэрээгээ цуцаллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Индонезийн Үндэсний агаарын тээврийн компани Boeing737 MAX8 загварын 49 онгоц худалдан авах гэрээгээ цуцалжээ. Зорчигчид энэ загварын онгоцонд итгэл алдарсан хэмээн компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Ийнхүү Индонезийн агаарын тээврийн компани гэрээгээ цуцалснаар Боинг корпораци 5 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээх юм.

Энд дуулгахад, сүүлийн хагас жилд Boeing737 MAX8 онгоц осолдсон хоёр тохиолдол гарсан. Улмаар хоёр дахь сүйрэл болох Этиопд болсон онгоцны ослын дараагаас дэлхийн ихэнх орон энэ онгоцсноос татгалзаж, мөн энэ онгоцыг агаарын хил рүүгээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ Ерөнхийлөгч Дональд Трамп онцгой тушаал гаргах хүртэл энэ төрлийн онгоцуудыг нутаг дэвсгэр дээгүүрээ нисэхийг хориглосон.

Эргэн сануулахад, энэ сарын 10-ны өдөр Этиопын агаарын тээврийн кмопанийн Boeing737 MAX8 онгоц хөөрснийхөө дараахан осолдож, 157 хүн амиа алдсан юм. Мөн ийм осол 2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонезд гарч 189 хүн амиа алдаж байв.

Этиопд болсон онгоцны ослын шалтгааны талаар албан ёсны мэдээлэл гараагүй. Гэхдээ зарим шинжээчид хөлгийн компьютерт суулгасан программ хангамж алдаатайн улмаас осол болсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Энэ программ хангамж нь онгоц хамраа өргөхөд хариу үйлдэл үзүүлэн онгоцыг хүчээр огцом доошлох нөхцлийг бүрдүүлдэг байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.116] 2019-03-26 03:29:37

хогоо цэвэрлэж чаддаггүй монголчуудад юуны хамаа байна вэ

ТЭГЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ НЭГ ӨДӨР ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ МЭДНЭ ШҮҮ [202.179.31.36] 2019-03-25 00:45:36

Зочин [122.201.21.78] 2019-03-22 09:04:35

МИАТ ч бас тэр авсан онгоцоо буцаагаад авах гэж байгаагаа гэрээг нь цуцалмаар юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.