Венесуэл С-300 зенитийн төхөөрөмжийг байлдааны бэлэн байдалд оруулжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Каракас хотоос холгүйхэн байх “Мануэль Риоса” агаарын бааз дээр байрлах Венесуэлийн армийн С-300 зенит пуужингийн системийг байлдааны бэлэн байдалд оруулсан тухай mk.ru мэдээллээ. Түүнчлэн пуужингуудыг хөөргөх төхөөрөмжүүдийн хиймэл дагуулаар авсан зургуудыг Image Sat International агентлаг нийтлэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах энэ системийг 2019 оны хоёрдугаар сард болсон нийт армийн цэргийн сургуулилтын дараа энэ баазад суурилуулсан бөгөөд түүнээс хойш Венесуэлийн нийслэлийг агаараас ирж болзошгүй халдлагаас хамгаалж байгаа юм байна.

Энд дуулгахад 2019 оны хоёрдугаар сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орон даяар бүх нийтийн цэргийн сургуулилт зарласан юм. Улмаар нэмэлт хүчиг Колумбитай хиллэдэг хил рүү илгээж, харин нутгийн гүн рүү орон нутгийн оршин суугчдыг босогчдын отрядад дайчлах ажил эхлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Түүнчлэн, гуравдугаар сарын 23-ны бямба гаригт Венесуэлд Оросын цэргийнхэн ирсэн талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлсэн юм. Ачааны Ан-125 “Руслан” болон зорчигч тээврийн Ил-62 ВКС гэсэн хоёр онгоц Каракасын нисэх буудал дээр газардсныг харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тархаж байлаа. Оросын армийн генералын тэргүүлсэн өргөн бүрэлдэхүүнтэй цэргийн төлөөлөгчид ийнхүү ачааны онгоцтой газардсан нь Мадурогийн дэглэмд туслах зорилготой, нууц ачаа авчирсан гэсэн таамаглалуудыг ар араас нь дагуулсан юм. Харин Венесуэл энэ мэдээллийн дараа тайлбар хийхдээ, цэргийн хамтын ажиллагааны хамтын гэрээний хүрээнд ирсэн хэмээн онцолж байв.

Гэсэн ч пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байлдааны бэлэн байдалд оруулсан, Оросоос цэргийн төлөөлөгчид ирсэн зэрэг нь Венесуэлийн эрх баригчид өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидог дэмждэг АНУ болон түүний бүс нутгийн холбоотнууды зүгээс цэргийн халдан түрэмгийлэл ирж болзошгүй гэж болгоомжилж байгаатай холбоотой гэж таамаглаж болохоор байна.

Оросын цэргийн онгоцууд Венесуэлд газардсан явдлыг Оросын цэргийн шинжээч Олег Желтоножко “Московский комсомолец” агентлагт тайлбарлахдаа:

“Венесуэлд цэргийн тээврийн болон зорчигч тээврийн хоёр онгоц газардсан. Эдгээр онгоцууд юу тээвэрлэж очсон бэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар байна. Эхний хувилбараар бол агаарын техникийн сэлбэг авч очсон. Венесуэлийн агаарын цэргийн хүчний зэвсэглэлд Орост үйлдвэрлэсэн онгоцууд байдгийг хүн бүр мэднэ. Тиймээс манай улс албан ёсоор сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг. Саяхан тэнд цэргийн сургуулилт болсон. Магадгүй Венесуэлийн арми онгоцны сэлбэг хэрэгсэл авах шаардлагатай болсон байх. “Руслан” онгоцоор, цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү сэлбэг хэрэгсэл зөөж очсон байх бүрэн магадлалтай. Зорчигч тээврийн онгоцны тухайд гэвэл ямар ч “супер тусгайгийнхан”-ыг аваачаагүй гэдэг нь ойлгомжтой.

Венесуэл рүү Орост үйлдвэрлэсэн техникүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх засварын бригад, зэвсгийн мэргэжилтнүүд, техникчид очсон болов уу. Магадгүй, Венесуэлийн цахилгаан станцуудад гарсан шиг хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд криптографчид, шифр тайлагчид очсон байх. Гэхдээ “шүдээ хүртэл зэвсэглэсэн дайчид” лав очоогүй.Мөн “Панцирь” эсвэл С-300 комплекс гэсэн нүсэр техник очсон байх магадлал байхгүй” гэжээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.162] 2019-03-26 07:53:26

баялагтай орныг орос америк 2 хувааж аваад 2 талд нь зэвсэгээ зарж өөрсдөө баяжаад тухайн улс нь сүйрч дампуурсан түүх олон попуудаасаа болж энэ улс сүйрлээ. манайх ч гэсэн попууддаа хөтлүүлээд байвал орос америкийн олз болоод дууснаа

иргэн [45.117.35.3] 2019-03-26 05:51:46

норвeги цаана чинь бараг kоммунизм байгуулчихаад байна.муу өмхий хужаанууд социализмын замаар хөгжөөд дэлхийд амeриkтай өрсөлдөөд балайг нь авч л байна.

Зочин [202.179.24.187] 2019-03-26 04:52:17

Дэлхий ертөнцийн бие даасан бүрэн эрхт хоёр улс юугаа хийж байх нь маньд ёстой нэг падлийгүй юм байх аа.

Балт [122.201.31.44] 2019-03-26 04:32:48

Энд хоер ороны тухай мөөрөөд бгаа үхэрүүд. Гадагш гарч хогоо цэварлэ. Хаа бсан венесэүл вэ. Усад ор хирээ угаа тэр н та нарт өлзиитэй. Орос юү хиихээ та нараар заалгахгүй

Зочин [79.66.217.224] 2019-03-26 04:39:37

Харин тиймээ

Зочин [202.179.31.110] 2019-03-26 01:06:53

ЧИ ДУУГУЙ БАЙ МАЛ МАНЬ ЧИ БИД 2 -Т ПАДГҮЙ

Зочин [203.217.139.238] 2019-03-26 01:04:56

Оросыг дагаад нохойн замаар ч орлоо доо. Уг нь сайхан хөгжилтэй, баян чинээлэг улс байсан юм. Одоо хэн ч социализм, коммунизм байгуулж чадахаасаа өнгөрсөн шүү дээ, уг нь.

элдэв [202.55.188.43] 2019-03-26 05:56:04

олон орон социализм амжилттай бгуулж байгааг хараач

зочин [139.5.219.205] 2019-03-26 05:15:35

Хятад, Вьетнам гээд улсууд цэвэр капитализм байгуулаад байгаа гэх үү? Европын улсууд чинь харин Кап-аа шүүмжлээд эхэлсэн байх.

Зочин [202.179.31.254] 2019-03-26 01:50:27

ливи шиг болчихгүйн тулд өөр чяах юм билээ

Зочин [103.26.193.239] 2019-03-26 00:25:17

Hudlaa shaagaad l, muu ivanuud

ХА ХА [66.181.190.134] 2019-03-26 00:24:31

ОРОСУУД Ч САЙХАН ШААНА Л ДАА. ЮУ ГЭЖ ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ВЭ ДЭЭ_


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.