“Bohemian rhapsody” киноноос ижил хүйстний дотно харилцааг харуулсан хэсгүүдийг хасчээ   

Админ / Гадаад мэдээ

БНХАУ-д Оскарын шагналт “Bohemian rhapsody” киноноос ижил хүйстний дотно харилцааг харуулсан бүхий л хэсгүүдийг хасчээ. Улмаар үйл явдалд ихээхэн чухал болох хэсгүүд Фредди Меркьюригийн тухай киноноос хасагдсан гэж Си Эн Эн агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Bohemian rhapsody” киноноос эрчүүд үнсэлцэх, эсвэл даашинз өмсөж байгаа хэсгүүд төдийгүй ижил хүйстний хайр дурлалын сэдвээр ярьж байгаа яриануудыг ч хассан гэнэ. Түүнчлэн Фредди Меркьюриг бүжиглэх үед нь өгзгийг өргөн дэлгэцээр харуулдаг хэсгийг мөн хасчээ.

Хасагдсан хэсгүүдийн дунд Queen хамтлагийн ахлагч менежер Пол Прентер болон ирээдүйн хамтрагч Жимтэй үнсэлцэж байгаа хэсэг, хамтлагийн гишүүд дууны клипний зураг авалтанд зориулан даашинз өмсөж үзэж байгаа хэсэг болон Меркьюригийн “ижил хүйстний” үс засалтын тухай яриа багтжээ.

Энд дуулгахад, БНХАУ АНУ-ын дараагаар дэлхийн кино үзвэрийн хоёр дахь том зах зээл гэгддэг ч энэ улсад кинонд тавигдах цензур өндөр байдаг юм. Жил бүр Холливудын олон кино Хятадад нээлтээ хийхийн тулд багагүй хугацаа алддаг ч энэ том зах зээлийг алдахгүйн тулд Холливудын найруулагчид кинондоо засвар, өөрчлөлт оруулахад бэлэн байдаг гэнэ. Ийнхүү засвар өөрчлөлт оруулахаас аргагүйд хүргэдэг шалтгаан нь БНХАУ-д 2017 оноос эхлэн үйлчилсэн хууль юм.

Энэ хуулинд зааснаар алан хядах ажиллагаа, хэт даврагч үзлийг дэлгэрүүлсэн, үндэсний нэгдмэл байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулсан кино болон нийгмийн тогтвортой байдал, ёсзүйг “уландаа гишгэсэн” гээд олон заалтуудыг зөрчсөн киног олон нийтэд үзүүлэхийг хориглосон байдаг юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

c [202.9.43.238] 2019-04-02 01:51:41

amitan

Зочин [159.89.26.77] 2019-03-29 09:38:50

no way

Зочин [159.89.26.77] 2019-03-29 09:38:30

oh really

Зочин [203.91.118.247] 2019-03-26 12:24:52

Зөв шүү. Манайх бас хэзээ ингэж цензур тавьж үзүүлэх болоо. Ичиж үхмээр юм их гардаг шүү гэнэт гэнэт.

Зочин [202.179.26.83] 2019-03-26 10:35:47

Гоомоо гэдэг нь гое болоод явчивуу хэхэ

Зочин [202.179.31.26] 2019-03-26 10:02:00

Балай гомо савар шүдтэй хужааг шүтэнд бгаа хүмсийг ойлгохгүй юмаааа

Зочин [139.5.216.107] 2019-03-26 19:46:10

Чи өөрөө жинхэн Хужаа байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.