Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг, нотлох баримтууд хэзээ ил болох вэ?

У.Уранцэцэг / Хууль

-ХУУЛИЙНХАН НОТЛОХ БАРИМТ БИЙ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ-

Хууль зүйн дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргээр 23-24 жилийн ялын чанга дэглэмтэй хорих ангид эдлэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт гуйснаар хэрэг явдал ар араасаа хөврөж эхлээд байна. С.Зоригийн хэргийг хууль хүчнийхэн шийдэхдээ мөрдөн байцаах шатнаас эхлээд эрүүдэн шүүж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглүүлж байгаад ял тулгаж улмаар гурван шатны шүүхээр оруулан ял оноосон нь батлагдаж эхлээд буй. Энэ асуудал сөхөгдөж эхэлмэгч Ц.Амгаланбаатарын Т.Чимгээг хорих ангийн өрөөнд орж ирэн дарамталж байгаа бичлэг байгаа талаар олон нийтэд ил болж эхэллээ.

Үүний дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Уг хуралдааны дараа Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийх үеэрээ хэлэхээ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзээгүй. Прокурорын байгууллагаас тухайн бичлэгийг үзүүлэхийг хориглосон. Гэхдээ УИХ-ын гишүүд болоод иргэдэд нээлттэй үзүүлэх ёстой гэж бодож байна. Эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж, хилсээр гүтгэсэн бол үнэхээр ноцтой асуудал юм. Иймд Засгийн газрын гишүүдийн зүгээс тухайн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн" гэсэн юм.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнгөрсөн баасан гаригт С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн асуудлыг авч хэлэлцсэн.

Ингэхдээ хамгийн гол нь аллагын гүйцэтгэгч хэмээн хоёр иргэнд хууль бусаар хэрэг тулгаж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрүүдэн шүүсэн асуудлыг ярьж, бичлэгийг ил болгох талаар санал солилцсон ч шийдэлд хүрэлгүй таржээ.

АТГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрүүдэн шүүсэн талаарх нотлох баримтуудыг бэхжүүлэх ажлуудыг хийж байгаа талаараа хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн билээ.

-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ АСУУДЛЫГ ШҮҮХ ХУРЛЫН ӨМНӨ Ч ЯРЬЖ БАЙСАН-

Шүүх хурлын өмнө болон хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын хэлж байснаар “Дүүгийн маань хоригдож байгаа камерт 3:00 цагт Ц.Амгаланбаатар орж ирээд шорон хэсэж явах сайхан байна уу, чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж дарамталдаг гэнэ лээ” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Харин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагийн “Тагнуулынхан миний хүүг анх баривчлахаар ирэхдээ дарамтлах хүн, өрөөг бэлдчихээд ирсэн юм билээ. Төв аймгийн Цагдан хорих төвд бэлдсэн өрөөнд миний хүүг оруулан нүдийг чинь сохолно шүү, чихийг чинь огтолно шүү. Чи энэ хэргийг хүлээ гээд зодож нүддэг байсан гэсэн. Мөн Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулан зодуулж дарамтлуулж байсан” хэмээн ярьсан нь баримтаар тогтоогдож байгаа бололтой.

Эрүүдэн шүүсэн асуудал яригдаж, хэлсээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэл мэдээлэл өмнө нь хэрхэн яаж дарамталж байсан талаар ярьж эхлээд буй. Мөн ар гэрийнхнийг нь тагнаж чагнадаг байсан тухай ярьж эхлээд байгаа юм.

Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат хэлэхдээ: Мөрдөн байцаах шатанд маш их дарамталж байсан гэсэн. Миний дүүгийн нөрхийг нь бас 14 хоног хорьсон. Хорьж байхдаа “Т.Чимгээ та хоёр одоо нэг гэрт амьдарна гэж байхгүй. Хохино. Чамайг алаад байшингийн хундааманд хийгээд цутгана шүү” гэж хэлсэн байсан. “Мөн Т.Чимгээг байцаалт авахдаа пиво уухыг санал болгож байсан. Төв аймгийн мөрдөнд байхдаа Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн камерт орж ирж дарамталсан, хорих ангиар сэлгүүцэж буй бичлэг байгаа асуудал яригдаж байгаа” гэв.

Ийнхүү хэрэг явдал өрнөж, ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн байр сууриа илэрхийлж эхлээд байгаа энэ үед олон нийт бичлэг нотлох баримтыг эцсийн байдлаар дэлгэхийг хүсэж эхлээд байна. Учир нь үнэхээр эрүүдэн шүүсэн асуудал байгаа бол энэ маш ноцтой асуудал тул хэргийг эцэслэн шийдэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Ямар ч байсан Засгийн газрын хэмжээнд хүртэл яригдаж эхлээд байгаа хууль хүчнийхний энэхүү эрүүдэн шүүсэн гэх асуудал тун удахгүй нэг тийш шийдэгдэх бололтой.


Сэтгэгдэл

Бямбаа. [64.119.19.166] 2019-03-30 01:43:17

2 залуу буруугүй гэдэгт итгэлтэй байна.түргэн суллаач. Зоригын хэрэгийг одоо хаана уу. Учир нь хэзээч илрэхгүй гэдэг нь тов тодорхой болжээ. Дахин дахин олон хүн бүү хэлмэгдээсэй гэж бодож байна. 21 жилийн өмнөх үйл явдал хол зөрүүтэй байна шүү дээ .эмэгтэй нь өндөр.Батаа. Оюунаа гэх нэрээр дуудалцаж байсан гэх мэт. Сонинд бичэж байсан шүү дээ. Үрэгдсэн хүний сүнсийг тайван байлгая.

Зочин [159.89.26.77] 2019-03-29 01:55:29

shuud sullah heregtei dee

zochin [66.181.161.11] 2019-03-27 00:47:48

Bvgd hudlaa tomchuudiin showuu bha

Зочин [66.181.161.67] 2019-03-28 08:30:51

Yy yriaad bgaa ym ervvden shvvsen yl hvcheer vvrvvlsen odoo yu dytyy gej gargahgvi bga ym yaawal ene heregiig zadlahgvi bhyy gej gvisen hvn horigolj bga hen ch medej bna Elveg dorj alyyrchin

Зочин [109.252.82.236] 2019-03-26 06:45:08

Баларчээ Бат-Үүл,Тарвагадорж хоер айн,

Зочин [202.179.27.189] 2019-03-26 03:07:01

Илжигдорж Янхан Булган,саарал толгойтой салга 3-аас гарцаагүй

Зочин [202.179.26.83] 2019-03-26 02:34:37

Юун итгэлтэй хилс хэрэг гээд зашгичаад эхлэвээ захиалагчид яасан хучтэй байнаа 3 шатны шуухийн шийдвэр аман зургаар нотлогдсон оорсдоо бух хэрэг уйлдсэн процессоо хулээсэн шуу дээ

za [66.181.161.124] 2019-03-29 02:49:24

chamd neg ym helchihuu hun aman zurgaar yag nohtsol bdald hen bsan ymar bsaniig zurdag bolhoos 20jiliin daraa iim bolno gej zurdag naad zurag chin onoodor bga humuustei oiroltsoo zurag ug ni shuuh shudarga huuliihan ajilaa sain hiideg bsan bol 2 yalalagdachiin tuhain ueiin zurguudiig ni awchirch tulgah estoi ymaldaa .Hodoo bga malchin humuust mash ih tsarainii oorchlolt yvagddag ymaldaa.Odgerel hurtel oorchlogdson bga bizdee

ТӨР ХЭЛМЭГДСӨН УЛСУУДАА СУЛЛААЧЭЭ ЗОРИГ ЯМАР БОСООД ИРЭХ БИШ ДЭЭ [202.179.31.110] 2019-03-26 02:08:45

Зочин [202.9.42.221] 2019-03-26 02:02:04

МАН харин ч нэг бантанг нь хутгаж байна даа, хөөрхийс. Сонгууль болгоноор л ингэж нэг хүний үхлээр хожоо гаргах гээд бүх ажлаа хаяад л манаргачих юм аа! С. Зоригийн ясыг яасан ч химлэж ханадаггүй юм бэ энэ өгөр коммунистууд, Айн? ? ? Эргүү, сохор монголууд нь үүнд нь гүнээ итгэж, дүйвээнээр нь хон хон хуцалдаад л . . . Удахгүй нөгөө их хайрлаад сувилуулаад байгаа тамлуулж хэлмэгдэсэд нь бас золиослогдох байхдаа.

haha [66.181.161.124] 2019-03-29 02:52:52

elbegee gutlaa tosloid hereggui zangia buur ch hereggui zuzaan huvtsasaa beld mongoo nuugaad hereggui olchihono ugaasaa uhen uhetelee baina naiz.nar chin ch ochino tgd ta nar uidahgui bhoo irgediig yaj doromjilj bsanaa yaj mongo olj bayjisanaa yriad suuna biz kamertonii boldiig ni yvuulj bnaa haha

Зочин [66.181.178.220] 2019-03-26 14:47:16

чи муу хэн болчихоод Монгол хүнийг доромжлоод байнаа

Зочин [72.137.85.228] 2019-03-26 02:00:15

Хэний өмнөөс уучилалт гуйгаад байнаа.энэ Нямдорж . Төрийн өмнөөс, шүүхийн өмнөөс , намын өмнөөс, ард түмний өмнөөс , засагийн өмнөөс юмуу. Тийм эрхгүй байхаа.Тэхээр өөрийнхээ өмнөөс уучилалт гуйсан баых. Уучилалт гуйна гэдэг гэм хийсний нотолгоо гэдэгсэн. Юу л болоод байнадаа!!!

hm [66.181.161.124] 2019-03-29 02:55:56

hun ter muuhai ymiig medchiheed olon niited il gargasan saiddaa bayrlalaa! magadgui said ebe hhbank manantai tohirood mongo huuhendeed yvsan bol ene uls duusah bsan bh ! ueiin ued uriin urdee shudarga ene yvdaliig chin yrij yvnaa

Зочин [66.181.161.12] 2019-03-26 11:56:44

Yag zow

зочин [202.179.31.242] 2019-03-26 03:07:37

Нямдорж уучлал гуйхдаа: Би Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд энэ 2 хүний ар гэрийнхнээс уучлал гуйж байна гэсэн ш дээ. Тэгэхээр төр, засгийг төлөөлөн сайдын хувьд уучлал гуйсан байна гэж ойлгож байгаа ш дээ.

Зочин [122.201.24.16] 2019-03-26 01:49:24

Жинхэнэ гуйцэтгэгч ба захиалагчидыг ор моргуй мартагнуулж , монхийн сэтгэлийн тарчилгаанаас хондийрох гэсэн байггуулалттай операци .... Уунд нь Ц .Нямдорж гол оройлд тоглож , шангаа авах тун ойрхон болжэээ ...

ЗОЧИН [202.126.89.84] 2019-03-26 01:48:48

УИХ.ЗАСГИЙН ГАЗАР ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛД НӨЛӨӨЛӨХ ГЭЭД Б/А ГЭЖ ХАРАГДАЖ Б/А.

Зочин [66.181.184.96] 2019-03-26 01:31:50

Захиалагчид нь баоигдах дөхөөд гүйцэтгэгчээ суллах гээд байнуу гэж бодож байна

Зочин [66.181.161.55] 2019-03-26 01:50:52

elbegees garfsaagvi bolovoo hoorhii

zochin [202.70.46.20] 2019-03-26 01:46:17

uneheer tiim bol yostoi aimar yumaa burhan mini


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.