Үдээс хойш хотын төвийн зарим чиглэлийн замыг хаана

Т.Хулан / Нийгэм

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилж буйтай холбоотойгоор хотын төвийн зарим чиглэлийн замыг хаагаад байна. Өнөөдөр 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаасан бол үдээс хойш 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаахаар болжээ.

Мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

БНСУ-ын Ерөнхий сайд үдээс өмнө албаны уулзалтуудаа хийсний дараа үдээс хойш "UB smart card" төслийн ажиллагаатай танилцаж, Дамбадаржаа дахь Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, мод тарих аж.

Мөн Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд очихоос гадна Солонгос хорооллын зураг төсөлтэй танилцах юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.