Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайдыг Сүхбаатарын талбайд угтан авлаа

Т.Хулан / Улстөр
  • 2019-03-26 06:21:22
  • 2019-03-26 06:21:22

    ФОТО: БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын ЭРГЭН ТОЙРОНД

    photo

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    image

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

  • 2019-03-26 06:17:35
  • 2019-03-26 06:17:35

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

    photo

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнтай ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв.

    Ноён Ли Наг Ёнг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний халуун дотно мэндчилгээг дамжуулж, танд чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлсэн гэлээ.

    2020 онд Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бөгөөд энэ ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх саналтай буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн байна.

    Энэ хүрээнд хоёр улсын залуусын бизнес зөвлөл байгуулах зэрэг бодит санал, санаачилга гаргаж байгаагаа хэлжээ.

    Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгон, бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гээд энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд гардуулан өглөө. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн дэд бүтэц болоод далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээн онцолсон байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан талаараа эргэн сануулж:

    Монгол Улс нар, салхи, нүүрсний зэрэг хямд эрчим хүч үйлдвэрлэлээр БНСУ, Япон улсуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх боломжтой талаар төсөл, судалгааг товч танилцуулав. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны дээрх хэлбэрүүд нь бүс нутгийг энх тайван байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэлээ.

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд одоогийн Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэл болгохын тулд хичээн ажиллахаа хэлээд, ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ярьсан байна.

    Тухайлбал, дээр яригдсан төслүүд болоод агаарын тээвэр, улс хооронд зорчих асуудал зэргийг сайтар ярилцахаар болсон талаар мэдээлэл өгч, эдгээр асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анхаарч өгөхийг хүслээ. Мөн залуусын бизнес зөвлөл байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллагуудаар дамжуулан үр дүн гаргахад нь анхаарч ажиллахаа илэрхийлэв.

    Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-руу зорчих визийн асуудлыг хөндсөн байна. Монгол иргэд БНСУ-д богино хугацаанд зорчин ирдэг ч буцаж явахад нь асуудал тулгардаг. БНСУ-д байх хугацаандаа визийн зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнгоос хүсчээ.

  • 2019-03-26 06:01:29
  • 2019-03-26 06:01:29

    БНСУ, Монгол Улсууд харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ

    photo

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болжээ.

    Мөн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болсон байна.

    Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ.

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй танилцан, Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм.

  • 2019-03-26 04:13:22
  • 2019-03-26 04:13:22

    АЙЛЧЛАЛ: БНСУ-ын 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр Солонго 1,2 хорооллыг барина

    photo

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийх үеэрээ доорх асуудлуудаар хоёр тал харилцан тохиролцов.

    1. 10 аймагт 300 сая долларын буцалтгүй тусламжаар ДЦС-ийн ажил хийгдэж буйг яаравчлуулна.
    2. 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Солонго 1, 2 хорооллыг барина. Ингэснээр 1500 айл түрээсийн орон сууцанд орно.
    3. Иж бүрэн түншлэлийн харилцаагаа нэг шатаар ахиулж Стратегийн түншлэлийн харилцаатай болохоор тохирчээ.
    4. Эмч нарыг түлхүү мэргэшүүлэхээр боллоо.
    5. Соёл урлаг, спортын уралдаан тэмцээнүүд ирэх жил буюу дипломат харилцаа тогтоосны 30 жилийг угтаж хийнэ.
    6. Хоёр улсын Засгийн газар хоорондын IV хурлыг энэ оны эхний хагаст хуралдуулахаар тохиролцов
    7. Стратегийн түншлэлийн хүрээнд Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав.

    Энэ үеэр БНСУ-ын Ерѳнхий сайд Ли Наг Ён, "Ѳнгѳрсѳн онд У.Хүрэлсүх сайд анхны айлчлалаа манай улсаас эхэлсэн. Харин миний бие энэ оны анхны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байна. Таны удирдлага дор Монгол улсын эдийн засаг ѳсөж, ард түмний амьдрал дээшилж байгаад баяр хүргэе. Хоёр орны дипломат харилцаа ѳнгѳрсѳн хугацаанд үсрэнгүй хѳгжсѳн. Ѳнгѳрсѳн онд л гэхэд хоёр орны 200 мянган иргэн харилцан зорчсон нь үүний тод илрэл юм. Солонгос улс Монголын хувьд худалдааны дөрөвдөгч түнш төдийгүй, хѳрѳнгѳ оруулалтын хэмжээгээр 6 дугаар байрт жагсдаг. Цаашдаа аж үйлдвэрийн салбараас гадна байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах ѳргѳн боломж бий" гэв.

  • 2019-03-26 02:32:48
  • 2019-03-26 02:32:48

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайдыг Сүхбаатарын талбайд угтан авлаа

    photo

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 09.00 цагт ноён Ли Хан Ёнг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтаж, хоёр Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.

    Мөн “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурснаас гадна хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Уулзалтаар хоёр орны харилцааг бүхий л түвшинд ахиулах асуудлыг ярилцсан байна. Уулзалтаар яригдсан асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

    Одоо 10.45 цагт БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

    image

    image

    image

  • 2019-03-26 02:05:23
  • 2019-03-26 02:05:23

    БНСУ-ын Ерөнхий сайд тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт газардлаа

    photo

    Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ли Наг Ён 20:30 цагт тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны бусад хүмүүс угтав.

    imageЕрөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу юм. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

  • 2019-03-26 01:29:15
  • 2019-03-26 01:29:15

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал эхэллээ

    photo

    Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад дөрвөн жилийн дараа айлчилж байгаа нь энэ юм.

    Тэрбээр өчигдөр шөнө Монголд газардсан бөгөөд албан ёсны айлчлал нь өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Дөнгөж сая түүнийг Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд төрийн ордны гадаа угтан авч, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн төрийн ордны "Баганат" танхимд зочилж, "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурлаа.

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзах юм.

    Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

    Видеоны эх сурвалж: С1 ТЕЛЕВИЗ

Сэтгэгдэл

Зочин [202.179.26.83] 2019-03-26 03:49:47

Хэхэ манай поп концертод солонгосын еронхий сайд хуртэл оролцов жаахан ичиж байгаа байхдаа

Зочин [202.126.89.171] 2019-03-26 03:31:33

Ork

Зочин [202.21.111.170] 2019-03-26 03:10:37

БНСУ-ын виз 2 сар судалж өгдөг тэнэг журмаа өөрчлөөч ээ Ерөнхий сайд аа Монголд суугаа ЭСЯныхан визэнд орсон хүн бүрийг хоёр сар судална гэж байна энэ арай доромжлол биз дээ ажил албаар бас хувийн ажлаар эсвэл хүүхдээ аваад 3-4 хоног явьах гэсэн хүмүүс 2 сар хүлээж байна пасспорт хурааж аваад 2 сар болно гэсэн юу гэсэн үг вэ дэлхий дээр ийм юм байхгүй шүү шалгадаг хүмүүсээ шалгаж болноо илт тэнд ажил хийхгүй үлдэхгүй хүмүүс зөндөө хүлээж бухимдаж банйа ш дээ ЭЯны харалган нөхдүүдээ солиоч эсвэл архидаж охид бүсгүйчүүд чангаажж өөрсдөө ёс зүйн алдаа хийнэ тэгээд монголчуудыг дэндүү дорд үзэж ингэж новширч болох уу эсвэл дипломат харьцаагаа тасал

Bold o [223.33.164.43] 2019-03-26 03:05:53

Ooriigoo eronhiilogch geed bodchihson yabaa Hurelsuh holduu suhbaatariin talbaid suriig uzuuleed sur danzan

Зочин [202.21.106.109] 2019-03-26 03:05:09

Хүрэлсүх ийг Оросууд хүлээж авахгүй байсан хэвээрээ ву

Зочин [203.217.139.238] 2019-03-26 03:19:52

Оросууд бидэнд хэрэггүй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.