ЭМЯ: Цагаан гаа, гоньд, яншуй, лимоноор ДАВСЫГ орлуулж болно

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байдаг аж.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй гэсэн судалгааг гаргажээ. Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь таван граммаас их (хоногт дунджаар 11 г) давс хэрэглэж, 19.5 хувь нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заажээ.

image

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “Давсыг хоолны цэснээс хасъя” гэсэн уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.5 дахин өндөр (11,5 гр) байгаа. Түүнчлэн түүнээс шалтгаалсан, артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.

Монголчууд “Давсгүй хоол хоолойгоор давахгүй” гэж ярьдаг. Харин давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар хоолоо амтлах боломжтой талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.

image

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: “Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж болох хоногт 5 граммаас хоёр дахин их байдаг нь тогтоогдоод байгаа. Насанд хүрэгсдийн хоногт хэрэглэх давсны хэрэглээг 5 грамм хүртэл болгож бууруулах нь хувь хүн болоод улс орны эрүүл мэнд, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц эерэг үр дүнг авчирдаг. НҮБ-ын шинжээчдийн баг Монгол Улс дахь зүрх судасны өвчлөлийн хүчин зүйлийг бууруулах арга замын талаарх судалгаа явуулахад давсны хэрэглээг буруулах нь хамгийн үр дүнтэй арга зам гэсэн дүгнэлтэд хүрээд буйг онцлон тэмдэглэмээр байна. Түүнчлэн давсны хэрэглээ бууруулахад зарцуулсан нэг төгрөг тутам 15 жилийн дараа 16.9 төгрөгийн эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжийг эргэн авчирдаг гэсэн судалгаа ч байдаг” хэмээлээ.

Иргэд давсыг хоолны цэснээс хасах хамгийн эхний алхамд цайнаасаа давсны агууламжаа бууруулахыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна. Учир нь давстай болон давсгүй цай уудаг хүмүүсийн сүүлийн 24 цагийн шээснээс шинжилгээ авахад давстай цай уудаг хүмүүсийн давсны хэрэглээ хоёр граммаар их буй нь тогтоогджээ. Тийм учраас эхний ээлжид цайгаа давсгүй ууж заншсанаар давсны хэрэглээгээ хоёр граммаар бууруулах боломжтойг хэвлэлийн бага хурлын үеэр дурдлаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.233] 2019-03-26 23:57:56

хамгийн энгийн зүйлээс ч болгтугай зөв хэвшилд суралцацгаая.

Зочин [122.201.21.78] 2019-03-26 23:04:10

busdiigaa chadahgui baij eniig ch uuj idej bolohgui ogt hereglej bolohgui ch geh shig. baga nasnii huuhdiin nas baralt, utaa uniaraas uudeltei eldev ovchin emgegiig buuruulah gej yu hiij bga yum be tanai yam. emleg, duurgiin emleg, tsaashlaad orhiin emleguudeer orj uzsen uu. buun daraalal, buhimdal, haritsaanii yamar ch soyolgui ajiltan ajillagsad. emleg baraadah gej bga hun es shig zaaval tanil tal haij bj emchluuldeg, hagalgaand ordog, bur turuhduu ch hurtel. ehleed eniigee zasaad eruuljcheed eldev yum zaaj zaavarlamaar yum bish uu

Зочин [223.11.150.106] 2019-03-26 14:08:47

davs hereglehgui bol darhlaagui bolno shuu. gadnaas oruulj irdeg baraag shahah surtalchilgaa yavaad bna

Монгол [202.179.10.162] 2019-03-26 10:00:04

Тохируулж хэрэглэх нь чухал Огт хэрэггүй талаас нь яриад байх шиг.Монгол хүн ондоо шүү.Мах хэрэглэдэг, давс хэрэгтэй.

Зочин [202.55.188.35] 2019-03-26 07:46:06

Одоо тэгээд хавтгайраад алга болно, айн? Зүгээр л тохируулаад хэрэглэнэ биз дээ. 5 гр хэмжээг баримтал гэхийн оронд шууд л давсыг хэрэглээнээсээ хас гэх юм. Тѳрийн гахай сүүлтнүүд ажлаа хий. Тэр гадуур цайны газрын давсны хэрэглээнд лимит тогтоо. Тэнд чинь 10, 20 гр- аар нь хэрэглэдэг. Ресторанууд байна. Давс бол булчингийн ажиллах зарчмыг нѳхцѳлдүүлдэг электролизын орчныг бүрдүүлж буй чухал бодис. Заавал хэрэглэх ёстой. 3 цагаан хор гэж тархи угаадагаа болих хэрэгтэй. Ѳѳх бол уураг тархины ажиллах хэвийн нѳхцлийг хангаж байдаг тэжээлийн зүйл. Чихэр цусан дахь сахарын хэмжээнд тэнцвэрийг хангадаг. Аль аль нь хэрэгтэй. Тохируулж л хэрэглэх чухал.

Зочин [223.11.150.106] 2019-03-26 14:09:39

chinii helj bgaa yag zov

Зочин [66.181.178.136] 2019-03-26 06:58:10

Давс орлуулах зүйл нь хямдхан байх хэрэгтэй байна даа

Зочин [66.181.185.222] 2019-03-26 06:28:39

1хэсэг малийн өөх тос муу ургамалын тос сайн л гэсэн одоо эсрэгээрээ

Оюунбилэг [103.229.120.25] 2019-03-26 06:03:34

Давсаа бүр хорилгүй тохируулах хэрэгтэй. Давс алтаар үнэлэгдэж байсан цаг бий. Наад зах нь ходоодны хүчил үүсэхэд хэцүү болно

Монгол [202.179.10.162] 2019-03-26 10:00:40

Тийм шүү

зочин [103.229.123.151] 2019-03-26 05:01:06

давсыг огт хасаж болохгүй. гол нь тааруулж хэрэглэх хэрэгтэй.

э [202.179.31.117] 2019-03-26 04:33:57

давсыг огт хасаж болохгүй гэдгийг л сайн мэдэж б.энэ ч арай туйлширч байнаа

иргэн [202.21.100.138] 2019-03-26 04:27:08

за ойлголоо.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.