АНУ-ын Конгресс Венесуэл дэх Оросын нөлөөлөлтэй тэмцэх хуулийн төсөл хэлэлцжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Венесуэл дэх Оросын нөлөөлөлтэй тэмцэх хуулийн төсөл хэлэлцжээ. Энэ хуулийн төсөл хүчин төгөлдөр болохын тулд сенат хүлээн авч, Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой юм.

“Орос болон Венесуэлийн аюул заналтай тэмцэх тухай хууль” нэртэй энэхүү хуулийг 40 минут хэлэлцсэний дараа гишүүд санал нэгтэйгээр баталжээ.

Энэ хуулийн төсөлд Николас Мадуро ерөнхийлөгчийн тэргүүлсэн Венесуэлийн засаглалыг Орос улс дэмжиж байгаа талаар тусгасан байна. Хуулийн төслийг хэлэлцснээс ойш 120 өдрийн дотор төрийн нарийн бичгийн дарга конгрессын өмнө “аюулгүй байдлын шугамаар Москва болон Каракасын хамтын ажиллагааны талаар болон энэхүү хамтын ажиллагаа АНУ болон Барууны орнуудад аюул заналхийлж байгаа” тухай тайлан илтгэл тавих гэнэ.

Түүнчлэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш сарын дотор төрийн нарийн бичгийн дарга “Орос-Венесуэлийн хамтын ажиллагаатай тэмцэх стратеги”-ийг танилцуулах ёстой болох юм.

Мөн гурван сарын хугацаанд АНУ-д байрлалтай Венесуэлийн CITGO компанийн эрчим хүчний дэд бүтцийг Оросын фирмүүд худалдан авах эрсдлийг тооцоолох гэнэ. Түүгээр зогсохгүй Оросыг төлөөлөн Венесуэлийн аюулгүй байдлын хүчнийг дэмжиж байгаа этгээдүүдийг АНУ руу зорчихыг хориглох, одоо үйлчилж байгаа визүүдийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Ийнхүү Оросын “аюул заналтай тэмцэх” тухай хуулийн төсөл хэлэлцсэний дээр Мадурогийн тэргүүлсэн Засгийн газарт зэвсэг худалдаалахыг хориглосон хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим батлажээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Хуц [202.131.238.2] 2019-03-26 08:14:36

Энэ муу америк дандаа хүний хэрэгт хошуу дүрнэ шүү улс гүрэн хэнтэй түншлэх н хамаатай юу

Зочин [119.40.98.162] 2019-03-26 07:36:16

тэнэг иванууд тэнэгтэж дуусахгүй ээ

зочин [202.21.127.166] 2019-03-26 07:38:26

ЭНД ОРОС БИШ АНУ ХУУЛЬ ГАРГАХ ТАЛААР ЯРЬЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ, МАЛАА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.