Израиль Газын зурваст цохилт өглөө

Д.Тулга / Гадаад мэдээ

Израилийн цэргийнхэн Газын зурваст цохилт өгсөн хэвээр байна. Тус улсын армийн хэвлэлийн албаны мэдээлснээр “алан хядагчдын байрлалд“ агаараас 15 удаа цохилт өгч, дайчдын байрласан хэд хэдэн объектыг устгажээ.

“Эдгээр бөмбөгдөлтүүд нь сүүлийн өдрүүдэд хийгдэж байгаа олон арван дайралтуудын үргэлжлэл” гэж цэргийнхэн мэдэгдсэн бөгөөд цэргийн ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн хэмээжээ.

Израиль улс цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор тус улсын өмнөд хэсэгт байх Ашкелон, Нетивот, Офакимд сургуулиудын хичээлийг хэд хоногоор зогсоосон нь Палестины дайчидтай хийх тэмцлийн ээлжит шат хараахан дуусаагүй гэдгийг илтгэж байгаа юм.

Хэдийгээр Израиль, Палестин гэсэн хоёр сөргөлдөгч талуудын дунд Египет зуучлагчаар ажиллан, гал зогсоох хэлэлцээрт хүрсэн гэж мэдэгдсэн ч Газын зурваст дэлбэрэлт, буун дуу гарсаар байгааг РИА новости агентлаг дамжууллаа. Гагцхүү даваа гаригт гэхэд л Израилийн цэргийнхэн Газын зурвасаас хөөргөсөн 30 пуужингийн талыг нь барьжээ.

Энд дуулгахад, хоёр талын сөргөлдөөн дахин хурцдах болсон шалтгаан нь гуравдугаар сарын 25-нд Газын зурвасаас Израиль руу пуужин харвасан явдал юм. Тодруулбал, палестинчууд пуужин харвасан нь Израилийн хүн ам ихээр суурьшсан суурин дээр унаж, 7 хүн шархадсны дотор гурав нь хүүхэд байжээ.

Энэ хэргийн улмаас Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Вашингтонд хийж байсан айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж, эх орондоо эргэн ирж, Газын зурвас дахь бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааг өөрийн биеэр удирдаж байгаа юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.241] 2019-03-26 09:30:30

аугаа үндэстэн.хэдэн зуун сая лалуудын дунд 6-хан сая еврейчүүд ингэж байж л оршин тогтнож бна шүү дээ.хатиkва


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.