Ангараг гариг дээр мөөг, хөгц байгааг илрүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ, Итали, Энэтхэгийн эрдэмтэд одон орны биологийн сэтгүүлд “Ангараг гариг дээрх амьдралын ул мөр үү?” нэртэй нийтлэл хэвлүүлжээ. Энэ нийтлэлд олон нотлох баримтуудыг дурдсан байна. Тодруулбал, Ангараг гариг дээр одоо ажиллаж байгаа аппаратуудын авсан гэрэл зургууд дээр биологийн буюу амьд объектууд дүрслэгдсэн гэнэ.

Эрдэмтдийн үзсэнээр эдгээр зургууд дээр буусан янз бүрийн бөөрөнхий зүйлс нь мөөг бөгөөд харин Ангагаргийн чулуунууд дээр тогтсон хар өнгийн зүйлс нь хөгц аж. Тэдний энэ дүгнэлттэй санал нэг байгаагаа хөндлөнгийн олон шинжээч илэрхийлжээ.

Ангараг гариг дээрх энэхүү амьдралын шинж тэмдгүүдийг харсан эрдэмтэд эдгээр нь дэлхийгээс солироор зөөгдөн очсон байж болзошгүй хэмээн таамагласан байна. Гэхдээ мөөг болон хөгц Ангарагийн нөхцөлд хэрхэн урган, тэсч үлдсэн талаарх асуултын хариулт одоогоор тодорхойгүй байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.