Ойрын таван жилд сар руу Америк нисэгчдийг илгээхийг Трамп тушаажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Ойрын таван жилд багтаан хүмүүсийг “ямар ч аргаар хамаагүй” Сар руу илгээхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАСА-д тушаасан гэж дэд Ерөнхийлөгч Майк пенс мэдэгдлээ.

“Ойрын таван жилд багтаан Америкийн сансрын нисэгчдийг саран дээр аваачих нь өнөөгийн захиргааны зорилго юм” хэмээн Пенс АНУ-ын Үндэсний сансрын зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн байна.

АНУ-ын Үндэсний сансрын зөвлөлийг удирддаг Пенсийн өгүүлснээр энэ зорилгод хүрэхийн тулд “шаардлагатай бүхий л аргыг ашиглах”-ыг НАСА-ийн дарга Жим Брайденстайнд Трамп тушаасан гэнэ.

XXI зуунд сар руу хүн илгээсэн анхны гүрэн нь АНУ байхын дээр “саран дээрх анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэй нь Америкийн нутгаас америк пуужингаас ниссэн Америкийн сансрын нисгэгчид байна” хэмээн дэд ерөнхийлөгч мэдэгджээ.

Энд дуулгахад, АНУ 2028 он гэхэд саран дээр дахин хүн буулгана гэж найдаж байгаа талаар Ерөнхийлөгчийн төсвийн төсөлд тусгасан байсан юм.

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш тус улс сарны хөтөлбөрийг сэргээх тухай мэдэгдэж, НАСА агентлаг сарны орчмын Gateway станц бүтээх санааг боловсруулж эхлэсэн юм. Энэ станцыг бүтээснээр цаашдаа сарны гадаргуу дээр хүн буулгаж, мөн олон удаагийн газардах аппаратруу нисгэх боломжтой юм байна. Станцыг байгуулах ажлыг 2022 оноос эхлэхээр төлөвлөсөн бол 2024 онд нисэгчтэй нислэг үйлдэнэ гэж товлож байжээ.

Дашрамд дуулгахад, Амеркчууд анх 1969 онд саран дээр бууж байлаа. Тодруулбал Америкийн Аполлон -11 хөлөг 1969 оны долоодугаар сарын 16-24-ний хооронд нислэг үйлдэн, улмаар саран дээр анх удаа хүн газардсан түүхэн үйл явдал болсон юм. 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр хөлгийн багийн ахлагч Нил Армтронг болон сансрын нисэгч Базз Олдрин нар сарны гадаргуу дээр 21 цаг 36 минут 21 секунд болсон байна. Сансрын нисэгчид АНУ-ын далбааг зоож, эрдэм шинжилгээний хэрэгслүүдийг байрлуулан, дэлхий рүү буцахдаа сарны хөрснөөс 21.55 кг дээж авч явсан юм.

Аполлон -11 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенндигийн 1961 оны тавдугаар сард тавьсан үндэсний зорилгод хүрсэн явдал байсан. Ингэснээр ЗХУ-тай сарыг түрүүлж эзэмших өрсөлдөөнд АНУ ялсныг энэ үйл явдал илтгэдэг билээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [182.160.40.38] 2019-03-28 13:56:38

Одоо л жинхэнээсээ очих нь дээ

Хүнээс чухал асуудал мөн үү??? [202.131.228.118] 2019-03-28 05:08:59

Саран дээр буух ч яахав. Орос, Хятад, Энэтхэг саран дээр хэзээ нэгэн цагт буух л байх. Гэхдээ үүнд зарцуулах мөнгийг дэлхийн хоол хүнсний асуудал, ядуурлыг бууруулах, Африкийн орнуудыг өөд нь татах, дайн дажинг таслан зогсооход урж болдоггүй юм байхдаа? Хэн ч сансар чухлыг үгүйсгээгүй, гэхдээ өөр гаригруу нисэх нь одоо газар дэлхийд байгаа хүмүүсээс чухал асуудал уу?

Зочин [202.21.127.167] 2019-04-01 02:48:41

Битгий олон долоон юм хуц

Зочин [66.181.160.40] 2019-03-28 08:50:00

UN-ii darga bolgochmoor garuu.haha

Zochin [202.179.27.22] 2019-03-28 02:35:23

Altan zagasnii emgen shig yum bolj de haha. Bi sarnii humuusiig udirdmaar bna geel. Uuriin saran deer avaachaad tavichaasai. Tendee sarnii humuusiig udirdaad bj baig.

Зочин [66.181.160.40] 2019-03-28 08:47:34

savaagui nohoi sarand hucnaa gej.Chinii munguur nisej bgaa bish chamd yamar hamaatai yum.ataarhaad booj uhehnee.Chi tarvaganiihaa nuhendee hevtej bai

Зочин [95.188.181.64] 2019-03-27 17:07:28

Юун сар руу нисэх хот хоорондоо нисч чадахгүй 3.4 зуун хүн хөнөөчихөөд сууж байж ичих ч үгүй солиороод л энэ зөнөг авгөн.

Зочин [202.131.227.178] 2019-03-27 09:16:37

САр байтугай галлактикийг тойроод, монголчууд аль МЭӨ очоод үзээд тууль домогтоо шингээгээд үлдээчихсэн


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.