САМБО: Ц.Батцэцэг “Дэлхийн цом”-ын хошой аварга боллоо

М.Амаржаргал / Спорт

Самбо бөхийг үндэслэгч багш нарын нэг Анатолий Харлампиевийн нэрэмжит “Самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн” ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” ордонд боллоо. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд “FIAS” буюу Олон улсын Самбо бөхийн холбоонд данстай 33-н орны 250 тамирчид 27 жинд спорт самбо, байлдааны самбо бөхийн төрлөөр өрсөлдөв.

Эмэгтэйчүүдийн 68 кг жинд тус тэмцээний өнгөрөгч оны аварга, 2018 оны Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Батцэцэг аваргын алтан медаль хүртэж, уг тэмцээний хошой аварга болов. Мөн эрэгтэйчүүдийн 74 кг жинд зодоглосон ОУХМ Н.Хадбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон, 2018 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 90 кг жинд барилдсан, МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар, +100 кг жинд өрсөлдсөн, 2018 оны Ази тивийн аварга, ОУХМ Д.Пүрэвдорж нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.