КАЗАХСТАН: Назарбаевын гэр бүлийн гишүүн бүр насан туршдаа сар бүр тэтгэмж авна

Д.Тулга / Гадаад мэдээ

Нурсултан Назарбаев 30 жил төр барьсны эцэст гуравдугаар сарын 19-ний өдөр эрх мэдлээ шилжүүлэх шийдвэр гаргасан. Хэдий төрийн тэргүүний албанаас буусан ч тэрбээр улсынхаа анхны ерөнхийлөгч-үндэстний лидер болон Аюулгүйн зөвлөлийн тэргүүн хэвээр үлдсэн.

Үүнээс гадна түүний эрх мэдлүүд болон нийгмийн хангамж ямар байх талаар Спутник сэтгүүлд тоймложээ.

Анхны ерөнхийлөгч дахин төрийн тэргүүн болж чадах уу?

Казахстаны Үндсэн хуульд зааснаар Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдох эрхийн хязгаарлалт Назарбаевд үйлчлэхгүй юм байна. Мөн тэрбээр насан туршдаа Казахстаны ард түмэн, төрийн байгууллага, албан тушаалтнуудад төрийн байгууллын чухал асуудал, гадаад болон дотоод бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар хандах эрхтэй гэнэ. Харин тэрбээр ийнхүү хандсан л бол түүний санаачилгыг бүх шатныхан зайлшгүй авч хэлэлцэх ёстой аж. Түүнчлэн Назарбаев улс орны чухал асуудлуудыг хэлэлцэх үеэр засгийн газрын хурлдаан дээр байх, Казахстаны ард түмний чуулган, Үндэсний аюулгүй байлын зөвлөлийг тэргүүлэх, Үндсэн хуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах юм байна. Мөн түүний нэр хүнд, халдашгүй байдалд халдах нь хуулиар хатуухан шийтгэл хүлээх зэмтэй гэнэ.

Нурсултан Назарбаев болон түүний гэр бүл халдашгүй дархан эрхтэй

Казахстаны анхны Ерөнхийлөгч халдашгүй эрхтэй байна. Түүнийг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд, харин бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа Казахстаны анхны ерөнхийлөгч-елбасыгийн статустай байх үед нь аливаа үйлдлийнх нь төлөө хариуцлагад татах боломжгүй. Назарбаевыг баривчлах, саатуулах, хорих, нэгжих эсвэл байцаах мөн л боломжгүй гэнэ.

Түүгээр ч зогсохгүй анхны ерөнхийлөгч болон түүний хамтран амьдардаг гэр бүлийн гишүүдийнх нь хувийн өмч, тэдний ашиглаж буй амины болон албаны сууц, тээврийн хэрэгсэл, холбоо харилцааны хэрэгсэл, зурвас, тэдэнд хамаарах баримт бичгүүд бүгд халдашгүй байхаар хуульчилжээ. Түүнчлэн Назарбаевд хамааралтай сангийн өмч болон түүний үүсгэн байгуулсан бусад хуулийн этгээдийн хөрөнгө ч мөн халдашгүй байх гэнэ.

Дээр дурьдсан бүхий л өмч хөрөнгөд ямар нэг байдлаар хязгаарлалт, хориг тавьж болохгүй, түүнчлэн Назарбаев болон түүний хамт амьдар гэр бүлийн гишүүдийнх нь банкны дансны нууцлалыг ч бүрэн хангажээ. Орон сууцны хангамжийн тухайд, Назарбаевт албаны байр болон улсын өмчийн зуслан өгөх бөгөөд эдгээрт улсаас шаардлагатай бүхий л үйлчилгээг хийхийн дээр Назарбаев болон түүний гэр бүлийг улс хамгаалалтандаа байлгах юм байна.

Назарбаевын тэтгэврийн хэмжээ

Нурсултан Назарбаев Казахстаны ерөнхийлөгчийн сарын цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг сар бүр авах эрхтэй. Түүнчлэн Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээ өсвөл түүний тэтгэврийн хэмжээ мөн өсөх гэнэ. Түүний амь нас эрүүл мэндийг улсын төсвийн хөрөнгөөр даатгах бөгөөд ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн үнэ төлбөргүйгээр эмнэлэг болон сувиллын үйлчилгээ авах эрхтэй юм байна.

Назарбаевын гэр бүлийн гишүүдийн тэтгэмж

Нурсултан Назарбаевын гэр бүлийн гишүүн бүр насан эцэслэх хүртлээ, Казахстаны хуулиар тогтоосон өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг сар бүр авах гэнэ. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар Назарбаев болон түүний гэр бүлийн гишүүдэд бусад төрлийн тэтгэмж, баталгаа олгож болох аж.

Анхны ерөнхийлөгчийн зардлыг хэн төлөх вэ?

Анхны ерөнхийлөгч бүх төрлийн холбоо харилцааны хэрэгслээр бүрэн тоноглогдсон тусгайлсан ажлын өрөө, сууцтай байх бөгөөд насан туршдаа үнэ төлбөргүй ашиглах юм байна. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Назарбаевын санд нэмэлт хөрөнгө оруулах, санг ажиллуулах, байр сууцыг нь хамгаалах, хувийн номын сан, архивыг хамгаалах зардлыг улсын төсвөөс гаргах гэнэ. Харин Назарбаев болон түүний гэр бүлийнхний орон сууц, эмнэлэг, сувилал, тээвэр болон бусад үйлчилгээний зардлуудыг холбогдох эрх бүхий байгууллагууд хариуцах юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

хасаг [66.181.161.58] 2019-04-14 10:21:24

Эрүү шүүлттэй байж ардчилсан Худалаа нэр зүүж явсанаас ил тод дарангуйлалтай байх нь хамаагүй дээр. Тэр ил байдаг. Нууцаар дарангуйлал үйлдсэН ерөнхийлөгчөө мэдсээр байж манайхан юу ч хийж Чадахгүй л байгаа биз дээ Хэнтийн жижиг нэг тойрогт нөхөн сонгууль явуулж чадалгүй хичнээн ч хугацаа өнгөрөвөө. тэгвэл Каз. Улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль Хэнтийнхээс түрүүлчлээ. Бас л том ялгаа байгаа биз. онцлог нь энэ юм шүү дээ. намайг бас үнэрлэж үзсэн юм шиг өмхийгээр нь дуудан биз. уурлахгүй хөө.

Зочин [103.26.193.34] 2019-03-31 04:56:05

Та нарт Казакстан улс өөрийн eрөнхийлөгчөө яаж халамжлах нь манд ямар хамаа бнаа Социалист улсуудаас одоо хамгийн өндөр хөгжилтэй улс болсон ш дээ өөрийнхөө Монгол улсад санаа зов оркуудаа

Зочин [202.126.88.50] 2019-03-31 13:32:48

Manai Mongol ulsiig Tsedenbal darga 44 jil udiddaj yaj hogjuulsniig ahmad dund uyeiinhen andahgui bhaa, Daanch gadnii zahialgaar garch irsen luivarchid huivaldagchid hunii gazar yaj tamlasniig bodohoor uneheer gutamshig

Tseegii [103.229.120.204] 2019-03-30 07:14:02

Kazakstand yamar yil yabdal yrnyj baigaag medehgyi baigaa hymyys bna daa.

Зочин [202.126.88.39] 2019-03-30 03:19:00

2 талцаад худлаа хэрүүл хийж том толгой гаргахаа больмоор юм. Аль аль улсын гаргасан шийдвэр их бага гэлтгүй улс орондоо үр өгөөжөө өгч байдаг. Монгол улсын хувьд парламентын засаглалтай улс, харин Казахстаны улс ерөнхийлөгчийн засаглалтай улс энэ хоёр засаглал асар их ялгаатай. Манай монгол улсын хувьд парламентын засаглал нь оновчтой. Үндэсний аюулгүй байдалын хувьд ч тэр.

Зочин [103.229.121.41] 2019-03-30 02:53:27

Казахын ард тvмэнд Чингэс хаан монголд гvйцэтгэсэн vvрэгээс ч илvv vvрэг гvйцэтгэсэн хvнд тэр зэргийн халамж тэтгэмж юу юм бэ?! Казах улсын тvvхийг зев сайхан эхлvvлсэн гавьяатан!! Манай Элбэгдорж, Батvvл хоер бvх юмыг нурааж, хурааж, устгаж хаячихаад ямар иж халамж эдэлж, ямар их херенге менгетэй болж, ямар их эрх мэдэлтэй болсон билээ???

зочин [202.179.31.81] 2019-03-29 04:04:03

Казахстаныыг өөд татхад, хөгжихөд эмх цэгцтэй улс орон олгоход энэ хүний оруулсан хувь нэмэр багагүй бий байх,гэхдээ Казахууд арайл дэндүү долигнуур зантай улс цаашдаа яах бол.Энэ хүнийг хараад Монголыг харахад ёстой тэмээ ямаа шиг ялгаатай манай Ерөнхийлөгчид яасан билээ гэхээр гол харлах бүгд л улсаа тоносон,дээрэмдсэн,улсын төсвөөс хумсалсан идсэн уусан улс орноо бус амин хувиа бодсон арчаагүй гарууд байх.

хасаг [66.181.161.41] 2019-04-13 17:18:46

Элбэгээ зураг хүртэл хулгайлаа биздээ. Тэгэхээр тэд нарыг Назарбаевтай харьцуулж маргах ямар ч боломжгүй. Казахуудыг Казахстан руу хөөх гэж байх хооронд Монголыг эднар Хятадад зарчихаад казах, монгол биднар хамтдаа тийшээгээ явж байх бий бий мэдээтэй байцгааяа

Зочин [103.57.92.54] 2019-03-28 14:06:32

1991 онд Казахстан гэдэг улсыг дэлхийд байгуулж өгсөн хүндээ ийм хүндэтгэл үзүүлэхгүй бол алдас болно.

зочин [202.9.42.217] 2019-03-28 13:55:02

энд юм бичиж бга хүмүүсийг ойлгохгүй бна.

бс [103.9.90.2] 2019-03-28 13:19:00

Тэнэг казакууд тэнэгтэжл байгдээ чааваас.

Зочин [103.254.120.210] 2019-03-29 04:34:23

teneg mongolchuud ta nar yu hiisen uls orno harach ta nar yuch hiij chadkuu zalhuu uls ta nar lab hogjihgui tenegteed yabjil baih bolno

Зочин [103.229.120.62] 2019-03-28 06:35:57

УИХ -аар Монгол улсын төлөө үхэн хатан зүтгэсэн ерөнхийлөгч байсан Элбэгдоржид ийм хүндэтгэл үзүүлээсэй билээ.

Зочин [202.9.45.52] 2019-03-28 13:59:47

ямар шаачихсан гѳлѳг вэ

Мгл [66.181.190.205] 2019-03-28 12:19:19

Хуцдаг халтар вэ

Зочин [142.179.75.148] 2019-03-28 06:31:40

Хөдөө тосгонд нь ард түмнийх нь амьдрал их л ядуу тааруухан юм байна лээ.Назарбаевын эсрэг дугарсан хэнийг чгэсэн аваачаад хорьчихно.Youtube дээр янз бүрийн бичлэгүүд байж л байна .их удирдагч шиг харагдахгүй л байна лээ

Зочин [103.212.117.44] 2019-03-28 05:21:37

Манай Элбэгдорж хүртэл үхэн үхтлээ сайдын цалин авч байхаар болоо биздээ.

Irgen [202.9.42.127] 2019-03-28 11:11:37

Ерөнхийлөгчийн энэ эрхийг болиулах хэрэгтэй юу рийсэн гнж эд ийм эохтэй болдгийн

Зочин [202.72.245.220] 2019-03-28 04:50:16

ӨӨ ДАРГА УУ ОХ ОХ

Зочин [202.170.80.25] 2019-03-28 03:36:14

Эд нар яах нв маниут ямар хамаа байнаа. Эндэх хэдэн малаа л хянаж байхгүй бол. Бусад улсын явдал бидэнд ямар ч хамаа алга.

МОНГОЛ [103.242.47.98] 2019-03-28 03:01:43

Энэ дэндэнээ ийм юм гэж байх уу цаг цагаараа байдаггүй юмаа хожим Назарбаев хэн ч биш болж буруутах л байх хүн бүр тэгш эрхтэй суурь зарчим ялах л болно жирийн казак эртэй л адил шүү дээ

Зочин [202.179.31.47] 2019-03-28 02:34:56

Тэнэг !

Зочин [66.181.160.107] 2019-03-28 03:48:53

Чимэг

Зочин [202.179.25.249] 2019-03-28 02:30:22

Энэ төр барих хугацаанд Казахстан ямар болсныг харчаад өмхий амаа нээж байгаач зарим эргүү ацнууд. Үнэхээр хийсэн зүйлийнхээ шанг хүртэж байна. Та нар бол Элбэгдоржтойгоо таарсан өмхийрсэн ард түмэн!!!!!!!

Зочин [66.181.184.168] 2019-03-31 01:10:46

Монгол таалагдахгүй бол тэр дарангуйлалтай хасаг руу зайлаарай лалрын хасаг гичий. Хужаануудад хядуулаад үхэн алдаж байхад чинь манайа аварч хатавчиндаа орогнуулсаныг бүү мартаарай чи. Нэг их монголыг муулсан лалрын лалууд. Хаалга нээлттэй зайлах эрх та нарт нээлттэй шүү.

Зочин [43.242.242.128] 2019-03-28 02:29:30

Buh umand hyazgaar gej baina. Mash ih bayartai Manai Mongol ulsad ardchilal buren togtoh uchir Kazahstan uls shig bishee

zochin busgui [66.181.166.66] 2019-03-28 02:15:27

Hiij buteese humuus hairlagdahgui geed yahvee manai hed buteedeg hiidgel baih terniihee hereer bas uren taran olon hnii amidral ard tumeneeree togolsonl baih nuuts hurunguul hamgaalj uldeel zugatdag yum bishuu busad ulsiin eronhiilogchiig haraad baihad ard tumendee hairlagdsan hiisen buteesen zuil ni il tod uls ni hogjood saihan baihiimaa

Ard [174.214.3.24] 2019-03-28 02:08:11

Burhan shigl yambalna gej iim baidag baihdaa. Neg huniig tahin shutehiin ulger jishee neg iim baina

Зочин [64.119.27.230] 2019-03-28 03:03:14

ene ulsaa jinhene yosoor ni hugjuulsen gaviyatai hun harin teneg mongolchuudiin umhii shaarnuud ulsaa tsulmusun

Зочин [182.160.38.167] 2019-03-28 01:47:05

энэ хүн улсаа хөгжүүлсэн. тарвагадорж багабанди очирбат нар улсаа тонож ард түмний цусыг нь сорсон сорсоор байна.

Зочин [150.129.140.232] 2019-03-28 13:47:39

Baganandia yagaad bichihgui bna

Руугаа [202.126.89.74] 2019-03-28 01:42:18

Ийм тэнэг пялдага ард түмэн сая хүрэхгүй зүүнгар ойрдуудад дөрвөн зуун жил дарлуулахгүй яадгийн

Зочин [66.181.161.84] 2019-03-28 13:47:58

арай арай

Сөнөсөн улс [66.181.168.8] 2019-03-28 01:27:49

Сөнөсөн улс, ард түмэн нь үнэн зовцон юм байна лээ, дарлагдсан

Иргэн [59.153.87.165] 2019-03-28 01:19:57

Энэ хүн ч улс эх орноо өөд нь татсан, хүн ард нв өсөн дэвжиж дэлхийд данстай улс шүү. Гэтэл манай Эбэ долоон доор дордуулж, хэрэг зохиож энгийн ард түмнээрээ дохуурхан тамлаж луйварчин

зочин [202.179.31.52] 2019-03-28 01:13:47

Монгол ийм болчхоогүй нь яамай

Халх [66.181.178.210] 2019-03-28 01:26:18

Элбэгдоржийн хүсэл адилхан байсан

Зочин [202.179.25.20] 2019-03-28 00:57:31

Назарбаев үхсний дараа бүгд шоронд орох биз, Станы орнууд уламжлалт тэргүүн туршлага


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.