Ши Жинпинийг шүүмжилсэн профессорын багшлах эрхийг түдгэлзүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Бээжингийн Цинхуа их сургууль БНХАУ-ын дарга Ши Жинпинийг шүүмжилсэн нэгэн профессорын багшлах эрхийг нь түдгэлзүүлсэн тухай The new York Times мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эрхзүйн баш Сюй Чжанжуныг гуравдугаар сарын 25-аас эхлэн хичээл заахаа зогсоохыг шаардан, цалингийнх нь хэмжээг эрс бууруулсан байна. Одоогоор профессорын ажилладаг их сургуульд тусгайлан байгуулагдсан комисс түүний шүүмжлэлт нийтлэл дээр онцгой анхаарал хандуулан, шалгах ажиллагаа явуулж байгаа гэнэ. “Муугаар бодоход би шоронд хоригдож магадгүй” хэмээн Сюй профессор ярьжээ.

Сюй Чжанжун профессор Ши Жинпинийг шүүмжилсэн цуврал нийтлэл 2018 онд гаргасныхаа дараа ихээхэн алдаршсан юм. Тэрбээр энэ нийтлэлдээ БНХАУ-ын дарга удирдлагын автортар арга барилтай бөгөөд энэ нь улс орныг сүйрэлд хүргэж мэднэ хэмээн шүүмжилжээ.

Профессорын нийтлэлүүд Financial Times сайтын Хятад хувилбар дээр ихэвчлэн нийтлэгдэж байсан гэнэ. Нийтлэлийн зарим хэсгийг хааж, цензур тавигдаж байсан ч профессорын нийтлэлүүд Хятадын иргэдийн дунд ихээхэн тархсан байна.

Энд дуулгахад, Ши Жинпин БНХАУ-ыг удирдах хугацаанд тус улсад оюуны бүтээлд тавигдах хяналт ихээхэн чангарсан юм.

2018 оны зургаадугаар сард Хятад дахь НВО телевизийн сувгийн сайт Ши Жинпиний талаар хошигносны улмаас хаагдаж байлаа. Тухайн үед түүнийг “доод хонгилдоо 800 мянган хүнийг хорьж байдаг аймаар ах” хэмээн хошигнож, Винни Пухтай зүйрлэсэн нь интернетийн цензурыг зөрчсөнд тооцогдож байлаа.

Б.АНАНД


Сэтгэгдэл

иргэн [103.242.47.98] 2019-03-29 01:48:57

засаглалийг тийм ийм гэж нэрлэхийг болиод удаж байна тэр ард түмэн ямар засаг сонгохоо өөрсдөө мэднэ түүнийг нь юу ч гэж нэрлэж болно тэнгэр цэцэг гэх мэт тэгэхээр коммунизм гэж байхгүй ббаатар аа тэнэгтээд бай Монголын энэ нийгмийг төмстэй бантан гэж нэр нийгмийн нэр өгвөл ямар байна тэр улсад ямар ч юм болж болно шүү

ббаатар [66.181.185.228] 2019-03-28 21:33:54

коммунист засаглалтай орон шүүдээ манай монгол шиг хэн дуртай нь амандаа орсоноо чалчиж байдаг орон биш байх өө

иргэн [103.242.47.98] 2019-03-29 01:51:30

магадгүй тэрбум гаран иргэнтэй улсад энэ ниймгийн тогтолцоо тохирох ч юм бил үү тэрбум гаран хүнд манайх шиг чөлөөт нийгэм зохихгүй нь мэдээж шүү дээ

Zochin [112.226.74.32] 2019-03-28 07:16:32

Za orsdiigool hicheeye ene ter bum huniig ingejil changalj negtgej bhgui bol hachin yum bno biz dee ulamal hogjool bna shuu dee,

Зочин [66.181.184.25] 2019-03-28 08:30:15

энэ олон хүнийг чанга бодлого, хуулиар л барина шүү джэ

Зочин [43.228.131.90] 2019-03-28 06:01:10

хужаа багш сайн

Үнэлэх нь: [202.131.228.118] 2019-03-28 05:25:25

Зөв.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.