ВЕНЕСУЭЛ: Цахилгаан эрчим хүчгүйн улмаас пүрэв гаригийг ажлын бус өдөр болголоо

Д.Тулга / Гадаад мэдээ

Венесуэлд улс орон даяар дахин цахилгаан эрчим хүчгүй болсны улмаас пүрэв гаригийг ажлын бус өдөр болгон зарлалаа.

“Венесуэлийн түүхэн дэх хамгийн ноцтой террорист халдлагын улмаас гэмтсэн үндэсний эрчим хүчний системийг сэргээхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд пүрэв гаригийг ажлын бус өдөр болгон зарлаж байна” хэмээн Венесуэлийн Мэдээлэл, харилцааны сайд Хорхе Родригес мэдэгдснийг РИА новости агентлаг дамжууллаа.

Эргэн сануулахад, даваа гаригт орон нутгийн цагаар 13.30 цагт Венесуэл даяар дахин цахилгаан тасарсан нь энэ сард тус улс орон даяар харанхуй болсон хоёр дахь тохиолдол юм. Тодруулбал Венесуэлийн 23 мужийн 16 нь мөн нийслэлийн хэд хэдэн дүүргүүд цахилгаангүй болсны улмаас тус улсын Засгийн газар гуравдугаар сарын 26-ны мягмар гаригийг ажлын бус өдөр болгож, сургуулиудын хичээлийг зогсоож байв.

Өмнө нь, Венесуэлийн ихэнх бүс нутагт гуравдугаар сарын долооны өдөр цахилгаан эрчим хүч тасарсны улмаас баасан гаригийг ажлын бус өдөр болгон зарлаж байлаа. Ийнхүү улс орон даяар харанхуй болсон шалтгаан нь АНУ-ын зүгээс “Эль-Гури” усан цахилгаан станц руу цахим халдлага үйлдснээс болсон хэмээн Венесуэлийн эрх баригчид мэдэгдэж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.